July
2
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
АНУ-ын зарим хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байна.
АНУ-ын зарим хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байна.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
АНУ-ын зарим хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байна.
Photo by Brian Babb on Unsplash

Хөрөнгийн зах зээлийн тодорхойгүй, тогтворгүй байдал ба моргейжийн зээлийн хүүгийн өсөлт нь худалдан авагчдын эрэлтийг буурахад хүргэж байгаа ажээ.
Инфляци болон хүүгийн түвшин зэрэгцэн өсөхийн хэрээр АНУ-ын зарим хотуудын орон сууцны үнэ буурч эхлэв. Redfin Real Estate News-ийн мэдээлснээр, орон сууц, үл хөдлөх хөрөнгөө худалдаалагчдын тоо нэмэгдэж байгаа нь энэ сараас үнийн бууралт эхлэх шалтгаан болж байгаа ба сүүлийн үед өндөр өсөлттэй байсан орон сууцны зах зээл буурч байгааг харуулж байна. Redfin, энэ уналтыг ирээдүйн худалдан авагчдад үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү хурдацтай өсч байгаатай холбон тайлбарлаж, мөн эдийн засгийн хямралын айдас, хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал, эдийн засгийн тодорхойгүй байдлын ерөнхий нөхцөл байдлаас шалтгаалан орон сууц худалдан авах хандлага буурсантай холбоотой. Цаашилбал, үнийн уналт хамгийн их ажиглагдаж буй газрууд нь цар тахлын эхэн үед үнийн өсөлтөөс хамгийн их ашиг хүртсэн бүсүүд юм. Redfin, "Үнэ буурах нь ялангуяа баруун хэсгийн мужууд, дунд хэмжээ бүхий метрополитан хотууд, ​​тэр дундаа Юта мужид илүү их ажиглагдаж байгаа ба тэдгээр хотуудын ихэнх нь тахлын үеэр үнийн өсөлт өндөр байсан тул бусад хотууд болон мужуудаас шилжин ирж буй хүмүүсийн халуун цэг байсан" гэж тайлбарлав. АНУ-ын нутаг дэвсгэр дээр, орон сууц, үл хөдлөхийн худалдаалагчдын 10 гаруй хувь нь энэ сард бүх метрополитан бүсэд үнээ бууруулсан байна.

Fortune энэ үзэгдлийг "Их удаашрал" гэж нэрлэсэн ба сүүлийн үед орон сууцны зах зээл дээр үл хөдлөх хөрөнгөө худалдаалахаар зар тавьсан хүмүүс хүлээж байсан эрэлт тийм ч их биш байгааг олж мэдсэн бөгөөд энэ нь анхны үнээ бууруулахад нь хүргэж байна. АНУ-д орон сууцны үнэ сүүлийн хоёр жилийн хугацаанд дунджаар 34.4%-иар өссөн нь 2008 оны ипотекийн зээлийн хямралын (21.2%) өмнөх хоёр жилийн хамгийн өндөр өсөлтийг давж байгаа юм. Гэвч иймэрхүү зах зээлийн удаашрал нь худалдан авагчдад таатай байдаг боловч худалдаалагчдад эсрэгээрээ байдаг.
Орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад яг хэзээ "төгс" болохыг мэдэх боломжгүй ч, өнгөрсөн хугацаанд үнийн бууралт хамгийн өндөр байсан АНУ-ын 10 хотуудыг танилцуулъя:

1. Provo, UT
Үл хөдлөхийн үнийн бууралт 47,8%
Борлуулалтын дундаж үнэ: 550,000 доллар

2. Tacoma, WA
Үл хөдлөхийн үнийн бууралт 47.7%
Борлуулалтын дундаж үнэ: $575,000

3. Denver
Үл хөдлөхийн үнийн бууралт 46.9%
Борлуулалтын дундаж үнэ: $614,000

4. Salt Lake City
Үл хөдлөхийн үнийн бууралт 45.8%
Борлуулалтын дундаж үнэ: $556,000

5. Sacramento, CA
Үл хөдлөхийн үнийн бууралт 44.3%
Борлуулалтын дундаж үнэ: $610,000

6. Boise, ID
Үл хөдлөхийн үнийн бууралт 44.2%
Борлуулалтын дундаж үнэ: $549,990

7. Ogden, UT
Үл хөдлөхийн үнийн бууралт 42.6%
Борлуулалтын дундаж үнэ: $500,000

8. Portland, OR
Үл хөдлөхийн үнийн бууралт 42.0%
Борлуулалтын дундаж үнэ: $570,500

9. Indianapolis
Үл хөдлөхийн үнийн бууралт 41.9%
Борлуулалтын дундаж үнэ: $285,000

10. Philadelphia
Үл хөдлөхийн үнийн бууралт 41.2%
Борлуулалтын дундаж үнэ: $290,000

Эх сурвалжийг lifehacker.com-оос орчуулав.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.