АНУ-д шинээр амьдрал эхлэхэд жолооны үнэмлэх нь нэн шаардлагатай бичиг баримт бөгөөд автомашин жолоодох нь Америк амьдралын нэгэн чухал хэсэг билээ. Эмийн сангаас эм авах, банкаар үйлчлүүлэх гэх мэт өч төчнөөн зүйлсийг машинаа унангаа Drive-in буюу машинаасаа буулгүйгээр гүйцэлдүүлэх боломжтой. Зөвхөн авто машин унахад хэрэглэгдэхээс гадна нь ID буюу таныг тодорхойлох үнэмлэх болдог бөгөөд албан байгууллагаар үйлчлүүлэхэд, даатгалын үйлчилгээ авахад, кредит түүх үүсгэхэд хүсэлт гаргах гэх мэт зүйлсүүдэд таныг тодорхойлох бичиг баримт болдог. Тиймээс энэхүү чухал бичиг баримтын талаар авч үзье!
Хэдийгээр таны Монгол жолооны үнэмлэх эсвэл олон улсын жолооны үнэмлэх зарим мужид зөвшөөрөгдөх боловч АНУ-ын муж бүр өөр өөрийн гэсэн хуультай байх ба зарим муж нь нэг жил хүртэл хугацаанд өөр улсын жолооны үнэмлэхийг ашиглаж тээврийн хэрэгсэл унах, ашиглахыг зөвшөөрч байхад зарим муж нь огтхон ч зөвшөөрдгүй байна.
Хэдэн наснаас авто машин унаж болох вэ?
Муж мужын хуулиас шалтгаалан “full license” нь 16-18 насны хүнд олгогдох боловч шинэ жолооч нар “restricted license” эсвэл жолооны сургалтад сууж байх үедээ сурагчийн зөвшөөрөл авч болно. Энэ нь мөн л мужаас хамааран 14-16 насныхан авч болдог байна.
Хэрхэн хүсэлт гаргах вэ?
Жолооны үнэмлэх АНУ-д авахдаа та тухайн оршин сууж буй мужийнхаа Department of Motor Vehicles (DMV online search)-д хандах бөгөөд муж мужын хуулиас хамааран процесс нь өөр байдаг. Зарим муж маш энгийн шаардлага тавих бол зарим нь нэлээд өндөр шалгуур тавидаг. Мөн та бүрэн даатгалтай хэн нэгний машиныг авч очин шалгалтаа өгөх хэрэгтэй бөгөөд жишээгээр дараах
мужуудын шалгуурыг үзүүлбэл:
Florida мужид:
California мужид:
Washington D.C
New York
Мөн та тухайн амьдарч буй эсвэл амьдрах гэж байгаа мужынхаа Department of Motor Vehicles (DMV) албан ёсны веб сайтаас дэлгэрэнгүй шаардлагуудыг үзэж мэдээлэл аваарай!