Хүн бүр мөнгөнд өөрөөр ханддаг бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүс үүнийг хэрхэн хийдэг нь үргэлж гайхалтай байдаг. Тэд бүгд гурван үндсэн дүрэмтэй гэж CNBC мэдээлэв.
Трэй Локерби "Бид тэрбумтануудыг судалдаг" подкастын гүйцэтгэх захирал бөгөөд хөтлөгчийн хувьд, Ховард Маркс, Кэти Вүүдс зэрэг томоохон хөрөнгө оруулагчид болох 25 тэрбумтан, 100 гаруй саятантай ярилцлага хийжээ.
Өнөөдөр буюу 11-р сарын 8-нд АНУ-д дээд амжилт тогтоосон жекпот сугалааны тасалбар эзэндээ 2 тэрбум доллар авчирчээ. Үүнийг Трей Локерби, баян хүмүүс "сугалааны сэтгэлгээ" мөн азанд найдаж шууд баялгийг олж авах дөт зам байдаг гэдэгд итгэж, ашигладаггүй гэж бичжээ.
Харин хүн бүрийн хэрэглэж болох, баян хүмүүсийн гурван нийтлэг зуршилыг танилцуулав.
1. Баян хүмүүс айдас, импульсээр ажилладаггүй.
Санхүүгийн хувьд хамгийн амжилттай хүмүүс аливаа оньсого шиг асуудлуудыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг ба хөрөнгийн зах зээл ч мөн адил юм.
Трей Oaktree Capital Management-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Ховард Маркстай ярилцлага хийх үед, Маркс, Их хямрал, тахлын эхний өдрүүд гэх мэт үймээн самууныг хэрхэн даван туулсан талаар ярьсан бөгөөд тэрээр, айдас дээр тулгуурлан шийдвэр гаргахын оронд эрсдэл, сул тал гэхээсээ илүү өгөгдөл, боломжид анхаарлаа хандуулсан. Энэ аргыг ашиглан тэрээр 2008 оны санхүүгийн хямралын үеэр санхүүгийн хямралд орсон компанийн өрөнд амжилттай бооцоо тавьж, Oaktree-ийн хөрөнгө оруулагчдад 6 тэрбум долларын ашиг авчирсан гэж ярьжээ. Тодорхой бус байдалтай тулгарсан үед Маркс,сэтгэл хөдлөлийг тэгшитгэлээс гаргаж, нөхцөл байдлыг өөрт тохируулах арга замыг хайж олохыг зөвлөсөн байна.
2. Чинээлэг хүмүүс тэвчээртэй, урт насалдаг.
Уоррен Баффетын амжилтын гол хүчин зүйлүүдийн нэг нь, хувьцааны үнэ ямар ч үед хэдэн арван жилийн дараа өсөх боломжтой бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийдэг явдал юм. Олон тэрбумтнууд Баффетийн арга барил, түүний тэвчээрийг биширдэг. Нэгэн бага хурлын үеэр Airbnb-ийг үүсгэн байгуулагч Брайан Чески, тэрбумтан Жефф Безос, Баффет нартай мартагдашгүй яриа өрнүүлснээ дурссан байдаг. Баффеттаас “Хөрөнгө оруулалтын талаарх таны хандлага маш энгийн. Яагаад бүгд таныг дуурайдаггүй юм бэ?" гэж асуухад, Баффет,-"Учир нь хүн бүр аажмаар баяжихыг хүсдэг" гэж хариулж байжээ.
3. Баян хүмүүс "тийм" гэхээсээ илүү "үгүй" гэж хэлдэг.
Трей саяхан, Carlyle Group хувийн хөрөнгө оруулалтын фирмийн үүсгэн байгуулагч тэрбумтан Дэвид Рубинштейнтэй ярилцлага хийсэн байна. Тэрээр хэд хэдэн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг буяны үйлстэн, мөн гурван номын зохиогч, PBS телевизийн The Story with David Rubenstein нэвтрүүлгийн хөтлөгч юм. Трэй түүнээс, яаж ийм их зүйлийг зэрэг хийж чаддагийг асуухад гольф тоглохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, Netflix-ийг хэтрүүлэн үзэхгүй гэх мэт хийдэггүй бүх зүйлээ шууд хэлж өгсөн бөгөөд цаг зав зарцуулах бүх зүйлээс зайлсхийдэг гэжээ.
Тэрбумтан Жесси Ицлер "үгүй" гэдэг үг хүчтэй гэж үздэг байна. Itzler нь дэлхийн хамгийн том хувийн онгоцны карт үйлдвэрлэдэг компаниудын нэг болох Marquis Jet-ийг үүсгэн байгуулж, The 100 Mile группын үүсгэн байгуулагч, NBA-ийн Атланта Хоукс багийн эзэн Зико Коконут Устай хамтран ажиллаж байжээ. Тэрээр,-"Таны 20-30 нас бол тийм гэж хэлж байдаг сайхан цаг. Харин 40 ба түүнээс дээш нас нь, “үгүй” гэж хэлж, цагаа бүрэн хянах илүү сайхан цаг юм." гэж Трейд подкастад өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Хэн нэгэнд хэрхэн эелдэг байдлаар "үгүй" гэж хэлэх тухай түүний зөвлөгөө: "Хариултаа гайхалтай зүйлээр дэмжээрэй. Амттан илгээх эсвэл төлбөрөө төлөх. Ямар нэгэн зүйл хийхгүй гэж шийдсэн нь тоглоомоо орхих ёстой гэсэн үг биш юм." гэсэн байна.