Цагаачлалын хүсэлтийнхээ статусыг онлайнаар хялбар шалгах боломжтой. Үүнийг хийхийн тулд та АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албаны (USCIS) албан ёсны вэбсайтын тусгай статус шалгах хуудас (egov.uscis.gov/casestatus) руу орж, энгийн зааврыг дагах хэрэгтэй.
Онлайнаар хүсэлтийнхээ статус, явцыг шалгахын тулд танд төлбөрийн баримтын дугаар эсвэл бүртгэлийн дугаар (receipt Number) байх ёстой. Энэ дугаар нь хүлээн авсан өргөдөл бүрт USCIS-ээс олгодог 13 оронтой, өргөдлийг таних, хяналт хийх зэрэгт ашиглагддаг дугаар юм.
Баримт бичгийн бүртгэлийн дугаар нь 3 үсэг, 10 цифрээс бүрдэнэ. Жишээлбэл, үсэг нь EAC, WAC, LIN, SRC, NBC, MSC, эсвэл IOE гэх мэт байна. Энэ дугаарыг USCIS-ээс танд илгээсэн мэдэгдлээс харж болно. Ингээд төлбөрийн баримтын дугаараа оруулахын өмнө (Enter a Receipt Number) USCIS танд "статус шалгах" сонголтын дагуу гарч ирэх нууцлалын гэрээг уншихыг зөвлөдөг.
Дугаарыг оруулахдаа зураасыг "-" орхих ёстой, гэхдээ та бусад бүх тэмдэгтүүд, тухайлбал од тэмдэг "*" нь төлбөрийн баримтын дугаарт багтан таны мэдэгдэл дээр байгаа бол оруулна.
Онлайн систем нь таны өргөдлийн дагуу хамгийн сүүлд хийгдсэн явцыг харуулахаас гадна мөн шаардлагатай бол дараагийн алхмуудын үед яавал зохистой талаар зөвлөдөг. USCIS тухайн өргөдлийн шийдвэрлэгдэх явцын мэдээллийг өгөхийн зэрэгцээ хэрэгтэй байж болохуйц сануулга болон зөвлөгөө санал болгоно. Хэрэв танд шаардлагатай бол асуултуудаа бичиж үлдээж болох юм.
Хэрэв та өөр өргөдөл шалгах бол сайтад нэвтрэх бүртгэл үүсгэн хийх нь дээр бөгөөд Enter Another Receipt Number-т өөр баримтын дугаарыг оруулж үргэлжлүүлэн шалгаж болно.
Өргөдөл боловсруулалтын хүлээлгийн хугацааг хэрхэн шалгах вэ?
USCIS-ийн egov.uscis.gov/processing-times хуудас руу орно.
Цагаачлалын маягтын дугаар болон маягтаа өгсөн эсвэл илгээхээр төлөвлөж буй газраа сонгоно. Үүний дараа, систем нь таны сонгосон салбар оффис дээр тухайн маягтын өргөдлийг боловсруулахад хүлээх шаардлагатай дундаж хугацааг харуулдаг.
Хэрхэн хүсэлт гаргах болон мэдээллээ дахин засах вэ?
USCIS-ийн egov.uscis.gov/e-request хуудас руу хандана. Нээгдэх хуудсан дээрээс өөрт хамаарах сонголт руу орох ба цаашид гарч ирэх зааварчилгаануудыг дагана. Үүнд дараах тохиолдлууд хамаарна:
Дэлгэрэнгүй мэдээлэл болон нэмэлт асуултуудыг uscis.gov сайтад хандах эсвэл USCIS-ийн холбоо барих төвийн 1-800-375-5283 дугаарт залгаж авах боломжтой юм.
Эх сурвалж: www.uscis.gov