November
10
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Цагаачлалын хүсэлтийг шийдвэрлэх хугацаа эрс нэмэгдэж, 8.8 сая өргөдөл хуралдаад байна
Цагаачлалын хүсэлтийг шийдвэрлэх хугацаа эрс нэмэгдэж, 8.8 сая өргөдөл хуралдаад байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цагаачлалын хүсэлтийг шийдвэрлэх хугацаа эрс нэмэгдэж, 8.8 сая өргөдөл хуралдаад байна
Photo: IStock

USCIS-д хүлээгдэж буй өргөдлүүд сүүлийн 12 жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдэж, 2010 оны хоёрдугаар улиралд 2 сая байсан бол, 2022 оны гуравдугаар улиралд 8.8 сая болж өссөн гэж CATO мэдээлэв.

АНУ-ын Иргэний харьяалал ба цагаачлалын алба (USCIS) нь, АНУ-д ирсэн амьдарч байгаа цагаачдын ажиллах зөвшөөрөл, ногоон картын өргөдөл зэрэг цагаачлалын хамгийн өргөн хүрээний зөвшөөрлийг хариуцдаг. Энэхүү өргөн хүрээний, харьяалалын бичиг баримтын хуралдалт нь USCIS-ийг цагаачлалын баримт бичгийг боловсруулах эрх бүхий дөрвөн хэлтсийн хамгийн чухал хэсэг болгож байна.

2 саяас 8.8 сая болж, 6,8 саяар өссөн нь, 2010 оны санхүүгийн жилийн эцсийн улиралд хүлээн авсан материалаас эхлэн, 2022 оны санхүүгийн жилд хүлээн авсан хэргийн тоон үзүүлэлт хүртэлх өсөлт юм.

Цагаачлалын тэтгэмжийн ангилал тус бүрээр, хүлээгдэж буй хэргийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. 2 сая өргөдлийн ихээхэн хэсэг нь гэр бүлийн шалтгаанаар ирүүлсэн өргөдөл байдаг бөгөөд 2010 оноос хойш 1.3 саяар нэмэгдсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл дээр үндэслэсэн 1.5 сая  бичиг баримтууд (EAD) хүлээгдэж буй бөгөөд хоёрдугаарт орж байна. Орогнол хүссэн өргөдөл болон ногоон картын хүсэлтийг хүлээж байгаа цагаачид EAD өргөдөл гаргагчидийн ихэнхи хэсгийг эзэлж байна.

Ойролцоогоор 1.2 сая өргөдөл гаргагчид, хүмүүнлэгийн статус хүлээж байгаа бөгөөд эдгээрт орогнол хүсэгчид, түр хамгаалалтын статустай хүмүүс, гэмт хэргийн хохирогчид зэрэг  цагаач бус статустай хүмүүс багтаж байна. Хууль ёсны байнгын оршин суугчид, ногоон картаа солих эсвэл сунгах хүсэлт гаргасан бараг 900,000 хүн байна. Иргэншил, иргэний харьяаллын хүсэлтийн 850,000 гаруй өргөдөл хүлээгдэж буй нь тав дахь том бүлэг болж байна. Ногоон карт авах шинэ өргөдөл (эсвэл байнгын оршин суух статусыг өөрчлөх) бараг 800,000, аялаж жуулчлах зөвшөөрөл авах 530,000 гаруй өргөдөл хүлээгдэж байгаа аж. Мөн бараг 179,000 ажил олгогчийн өргөдөл, тэтгэмж авах тухай бусад төрлийн бараг 560,000  өргөдөл (ихэвчлэн цагаачлалын бус статусыг өөрчлөх, сунгах зэрэг шаардлагаас чөлөөлөгдөх) хүлээгдэж байна.

Өнөөдрийн байдлаар, хүлээгдэж буй EAD-ийн өргөдлийн тоо 2010 онд 150,000 хүрэхгүй байсан бол, 2022 онд 1.5 сая гаруй болж арав дахин нэмэгджээ. Энэ ангилал дангаараа, боловсруулах ажиллагааны хоцрогдол нэмэгдсэний 21 хувийг эзэлж байна. Харин өөр ангиллын бусад өргөдлүүд хойшлуулагдаж ажлын зөвшөөрөл ихэвчлэн гардаг. Ногоон карт (443,159) болон орогнол хүссэн өргөдлүүдийн(397,650) хоцрогдол нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хамгийн хоцрогдсон ангилал болж байна.

2016 оноос хойш нэг сая гаруй ийм өргөдөл хүлээгдэж буй жагсаалтад нэмэгдсэн . Ногоон картыг солих эсвэл сунгах хүсэлт гаргасан хууль ёсны байнгын оршин суугчдын тоо ч мөн адил гайхмаар өсчээ. Дүрмийн дагуу ногоон картыг 10 жил тутамд сунгаж байх ёстой байдаг. Эдгээр 888,550 хүний ​​дараалал нь, АНУ-д хууль ёсны байнгын оршин суух зөвшөөрөл авсан өргөдөл гаргагчдын бараг бүтэн жилийн тоо хэмжээг эзэлж байна.

Энэхүү өргөдлүүдийн шийдэгдэх хугацааны хоцрогдол нь тэтгэмж авах хүлээлгийн хугацааг эрс нэмэгдэхэд хүргэдэг. USCIS-ийн хүлээлтийн хугацааны тайлангуудыг задлан шинжлэхэд хэцүү байдаг, учир нь тэдгээр нь ихэвчлэн дууссан хэргүүдийн медиан дээр төвлөрдөг байна.

USCIS-ийн мэдээлснээр, бүх маягтыг боловсруулах дундаж хугацаа 2012 онд 4 сараас бага байсан бол 2022 онд нэг жилээс дээш болж гурав дахин нэмэгджээ. Гэсэн хэдий ч хамгийн их сааталтай газруудын 80 хувь нь хоёр дахин урт буюу дунджаар 27 сар байсан бөгөөд эдгээр байршилд өргөдөл гаргагчдын 20% нь үүнээс ч илүү удаан хүлээсэн байна. Жишээлбэл, ногоон картыг солих эсвэл сунгахад зориулсан I-90 маягтын дундаж боловсруулалтын хугацаанд USCIS-ээс тавьж буй анхаарал ихээхэн гажуудалтай байгаа нь харагдаж байгаа юм. I-90 маягтын дундаж хүлээлгийн хугацаа ердөө 1 сар байх ёстой ч, 80- 93 хувь нь 20 сараас дээш буюу 15-20 дахин урт байгаа аж.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.