December
12
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Цагаачлалын хуульчийг хэрхэн зөв сонгох вэ? Мөн залилан мэхлэгдэхээс хэрхэн сэргийлэх тала ...
Цагаачлалын хуульчийг хэрхэн зөв сонгох вэ? Мөн залилан мэхлэгдэхээс хэрхэн сэргийлэх талаар
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цагаачлалын хуульчийг хэрхэн зөв сонгох вэ? Мөн залилан мэхлэгдэхээс хэрхэн сэргийлэх талаар
Photo: Shutterstock

Харамсалтай нь, цагаачлалын луйвар бол нийтлэг үзэгдэл бөгөөд цагаачид өмгөөлөгч хайж байхдаа луйварчдын залиланд өртдөг. Өмгөөлөгчийн лиценз, зөрчлийн түүхийг нь хэрхэн  шалгах, мөн өмгөөлөгчөө зөв сонгох талаар хэд хэдэн зөвлөмжийг хүргэж байна.

Өмгөөлөгчид болон хуурамч өмгөөлөгчидөд залилан мэхлэгдэхээс зайлсхийхийн тулд дараахь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

1. Өмгөөлөгчийн овог нэр, тухайн мужаас олгосон хуульчийн үнэмлэхний дугаарыг асуух. Өмгөөлөгч хөлслөхдөө, үйлчилгээний хөлс мөнгө төлөхөөсөө өмнө лиценз нь хүчинтэй байгаа эсэх, ямар нэгэн зөрчилтэй эсэхийг мэдэхийн тулд, түүнд лиценз олгосон гэх мужийн өмгөөлөгчдийн цахим хуудаснаас нэрийг нь хайж олох.

2. Хэрэв хуульч таныг, цагаачлалын асуудлаар төлөөлж байгаа бол түүнд ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байгаа эсэхийг шалгах . АНУ-ын Хууль зүйн яамнаас тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан (мөн өнөөдрийг хүртэл сэргээгээгүй) эсвэл сахилгын шийтгэл хүлээсэн цагаачлалын хуульч, өмгөөлөгчдийн жагсаалтыг эндээс / https://www.justice.gov/eoir/list-of-currently-disciplined-practitioners/ харж болно.

3. Гэрээг бичгээр хийх, мөн өөрийн хийсэн төлбөрийн баримтыг шаардах. Эдгээр баримт бичиг, шаардлагатай үед шүүхэд нотлох баримт болно. Түүгээр ч зогсохгүй луйварчид гарын үсэг зурахаас ихэвчилэн зайлсхийдэг тул үүнийг сэрэмжлэх ёстой шинж гэж хүлээж авах ёстой.

4. Үйлчилгээний төлбөрийг албан байгууллага, байгууллагын дансанд биш бэлнээр төлөх шаардлагатай бол болгоомжтой хандах. Хэрэв та бэлнээр төлөхөөр шийдсэн  бол бичгээр төлбөрийн баримт авахаа мартуузай.

5. Мөнгө төлөхгүй бол таны цагаачлалын статусын талаар Холбооны эрх баригчдад хэлнэ гэж заналхийлсэн хэн нэгнээс айж эрхэнд нь орж болохгүй.

6. Хуульчтай харилцсан баримтаа архивлаж хадгалах. Хэрэв та данснаасаа төлбөрөө төлөөгүй, хуулга авч чадаагүй бол кассын баримтыг хадгалах; өмгөөлөгчөөс төлбөрийн баримт, түүнчлэн танд үзүүлж буй үйлчилгээний дэлгэрэнгүй тайлбар бүхий нэхэмжлэх авах (та үүнийг шаардах эрхтэй). Асуудал шийдэгдэх хүртэл эдгээр бүх бичиг баримтыг хадгал.

Өмгөөлөгчийн дүр эсгэсэн луйварчдын хохирогч болсон тохиолдолд хаашаа хандах вэ

Цагаачлалын луйврын хохирогч болсон хүмүүс тухайн муж улсынхаа Хуульчдын холбоонд хуулийн дагуу гомдол гаргаж болно. Гомдол гаргахад ямар ч төлбөр авахгүй бөгөөд та АНУ-ын иргэн байх албагүй. Хуульчдын холбоо нь өргөдөл гаргагчдаас иргэншил, цагаачлалын статус асуухгүй. Ихэнх мужуудад гомдлын маягт нь зөвхөн англи хэл дээр  байдаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.