May
26
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Чикагод өсвөр насныхан үзүүштэй 10 шилдэг газар
Чикагод өсвөр насныхан үзүүштэй 10 шилдэг газар
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Чикагод өсвөр насныхан үзүүштэй 10 шилдэг газар

Өсвөр насныхан Чикагог хэзээ ч уйтгартай гэж хэлэхгүй. Учир нь тэд аялагч, зураач, дэлгүүр хэсэгчид эсвэл мэдлэгийн ангууч аль нь ч байсан, эдгээр үзүүштэй 10 газар нь, гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг зугаатай сайхан өнгөрүүлэх, энэ талаараа Instagram-д оруулж хуваалцахаас өөр аргагүй болгох сонирхолтой газрууд юм шүү.

1. Зугтах өрөөнүүд

Image

Энэ өрөөнд Цагаан ордныг авар, зомбиноос зугт, эсвэл Ангараг руу явах даалгавар аваарай. Алтны далд уурхайгаас гарах арга зам хайх, шоронгоос оргох, урлагийн хулгайн гэмт хэргийг таслан зогсоох зэрэг эрсдэлт үйлдлүүд ч энэ өрөөнөөс илүү адреналиныг тань хүчтэй шахаж чадахгүй! The Escape Game Chicago, Escape Artistry, Fox in a Box – Chicago тоглоомуудыг үзээрэй.

2. Мэгги Дали парк

Image

Мэгги Дэйли паркад нуурын эрэг дээр дугуйт тэшүүрээр гулгаж, 40 фут өндөртэй эхлэн суралцагчид болон авирах туршлагатай хүмүүст зориулан хуваасан ханан хаданд авирч үзээрэй. Дараа нь дугуй, скутерээр (хоёуланг түрээслэх боломжтой) цэцэрлэгт хүрээлэнгийн хачирхалтай байгалийн тогтоц дундуур давхиж, тэшиж зугаацаж болно. Өвлийн улиралд энэ зөрөг зам хотын хамгийн өвөрмөц мөсөн гулгуурын талбайн нэг болдгийг мэдээд авахад илүүдэхгүй. Мөн Уиллис цамхаг, Уэллс гудамжны гүүр, Пикассогийн баримал зэрэг Чикагогийн алдарт байгууламжуудын хуулбарыг багтаасан мини гольф тоглож үзээрэй.

3. Музейн хотхон

Image

Музейн хотхон бол сэтгэл хөдөлгөм гурван зүйлийг багтаасан газар юм. Шеддийн аквариум нь Шеддийн сургагч багш нарын удирдлаган дор акул тэжээх, оцон шувуудтай уулзах, усны жижиг амьтад тэжээх зэрэг далайн амьтадтай учрах гайхалтай боломжийг олгодог. Дэргэд нь байрлах Титанозавр Максимо музейд, урт хүзүүтэй, хүзүүнээс сүүл хүртэх урт нь 122 фут өвсөн тэжээлт хамгийн том үлэг гүрвэл мөн муми, шавьж, эрдэнийн чулуу, Тираннозаврын хамгийн бүрэн гүйцэд хадгалагдан үлдсэн араг яс болон бусад олон зүйлийг үзэх болно. Мөн зэргэлдээх Adler Planetarium-д та сарнаас Ангараг руу нисэх галактик хоорондын аялалд аялаж болох нь. Ингээд орчин үеийн хамгийн гайхалтай театрт болдог тэнгэрийн шоунд оролцох боломжоо бүү алдаарай.

4. Загварын шоппинг

Image

Чикагогийн супер нэрийн дэлгүүрүүдийг сонирхоорой. Хип, загварлаг өсвөр насныхны хувьд Threadless заавал мэдэх ёстой зүйлийнх нь нэг юм. Энэхүү загварлаг футболкууд нь Чикагогийн болон бусад орны бие даасан чөлөөт уран бүтээлчдийн урласан загварууд юм. Тус компани нь West Loop-ийн төв оффист дэлгүүр ажиллуулдаг бөгөөд та эндээс онцгой хямдралтай, чамин хийцтэй зүйлс авах боломжтой. Мөн өсвөр насны охидод зориулсан загварлаг сонголттой Линкольн Парк дахь Frankie's on the Park дэлгүүрээр хэсээрэй.

5. Чикагогийн Риверуолк

Image

Чикагогийн алдарт Риверуолк (Голын эргээр алхах) бол зүгээр л нэг алхах зугаалах газар биш харин хөл ихтэй, салхилах, амарч зугаалах олон сонголттой далайн эргийн цэцэрлэгт хүрээлэн юм. Дивви дугуй (Чикагогийн дугуй хуваалцах хөтөлбөр) түрээслэн, урлагийн бүтээлүүд, хөшөө дурсгалууд үзэнгээ, сайхан аялгуут гудамжаар нэг миль гаруй явган хүний ​​​​замаар зугаалаарай. Эсвэл Urban Kayaks түрээсэлж нуурын мандлаас хотоо тольдоорой . Хэрэв танд цаг үлдвэл, Маккормик Бриджхаус ба Чикаго голын музейд очиж шинэ үзэл бодол, товч түүхтэй танилцаад авахад тун догь байх болно.

6. Цэнхэр хүн хамтлаг (Blue Man Group)

Image

Бриар гудамжны театр (3133 Хойд Халстед гудамж) дахь Цэнхэр хүн хамтлагийн жүжигчилсэн үзүүлбэр нь бүх насны үзэгчдэд таалагддаг. Энэ бол амьд хөгжим, хошин шог, үзүүлбэрийн урлаг, олон цэнхэр будаг бүгдийг нэг дор багтаасан нь гайхалтай байдаг. Хэрэв та урдуур суувал норох бэлтгэлтэй байгаарай гэхдээ санаа зоволтгүй, зориулалтын нөмрөг өгдөг. Театр орохын өмнө Белмонтын өргөн чөлөө, Халстед гудамж дагуух хувцасны чимэг дэлгүүр, содон нэрийн дэлгүүрүүдээр хэсээрэй.

7. Тэнгисийн цэргийн хөлөг онгоцны зогсоол (Navy Pier)

Image

Navy Pier-ийн Centennial Wheel (алсыг харагч) нь Чикагогийн тэнгэрийн нэгэн гайхалтай хэсэг юм. Бараг 200 фут өндөрт хөөрдөг битүү гондола нь цаг агаарын ямар ч нөхцөлд аялаж болох давуу талтай. Тэнгисийн цэргийн хөлөг онгоцны Аон зуны салют буудлага нь лхагва, бямба гаригт, Memorial Day-ээс Labor Day өдрийг хүртэл тэнгэрийг гэрэлтүүлдэг. Улирлын чанартай Pier Park-д Pepsi Wave Swinger, тойруулга, авирах хана, Light Tower Ride зэрэг гайхалтай зүйлс байдаг. Цаашилбал Мичиган нуураар хамгийн ихээр хөөрөлд хүргэн, адреналин ялгаруулах аялалыг хий. Энэ нь солиором өндөр хурдтай, 360 градусын эргэлттэй, тийрэлтэт хөдөлгүүрт Extreme Thrill Ride by Seadog нь "хөдлөхдөө нисч, зогсохдоо цацарна". Энэ бол Мичиган нуурын мандал дээр өндөр хурдтай явж үзэх гайхалтай боломж юм. Мөн энд, IMAX театр, Чикагогийн хүүхдийн музей, Чикагогийн Шекспирийн театр болон бусад олон сонирхолтой газрууд байдаг.

8. Зуны наадмууд

Image

Чикаго хот урлагийн наадмууд байнга зохиогдож байдгаараа алдартай бөгөөд олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохиогдохгүй сар гэж байдаггүй. Өсвөр насныханд таатай эдгээр арга хэмжээнүүдийг хуанлидаа тэмдэглээрэй:

  • Millennium Park-ын Прицкер павильон дахь гадаа Зуны цуврал кино 6-р сараас 9-р сар хүртэл үргэлжилнэ. Та “Их нуга”-н павильон эсвэл амралтын өрөөнд суугаад хөнжил нөмрөн хамгийн сүүлийн үеийн 40 фут LED дэлгэцээр, шүтдэг дуртай хамгийн сүүлийн үеийн блокбастеруудыг үзэж болно.
  • "Чикагогийн амт" үндэсний хамгийн том задгай хоолны фестиваль жил бүрийн долдугаар сард Грант Паркт болдог. Фестивалд 70 гаруй ресторан, түргэн хоолны ачааны машин, тансаг зоогийн газрууд амттанаа дэлгэж, хотын зоогийн газруудын олон талт байдлыг харуулдаг. Түүнээс гадна, нэртэй хамтлагууд болон нутгийн хөгжимчдийн амьд хөгжмийг сонсоорой.
  • Chicago SummerDance нь зун бүр бүх насны, ур чадварын янз бүрийн түвшний хүмүүсийг Грант Паркийн Хөгжмийн цэцэрлэгт хүрээлэнд цуглуулж, задгай бүжгийн талбай дээр үнэ төлбөргүй бүжгийн хичээл зохион байгуулдаг. Та өөрийн өсвөр насны хүүхдүүдийнхээ хамт самба, танго, вальс, салса гэх мэт бүжгүүдийг сурах боломжтой. SummerDance нь 6-р сараас 8-р сар хүртэл баасан гарагаас ням гарагийн орой Грант Паркад, мөн хот даяарх цэцэрлэгт хүрээлэнд, SummerDance In The Parks-д тодорхой өдрүүдэд болдог.

9. Тэнгэр баганадсан барилга үзэх

Image

Уиллис цамхагийн 103-р давхарт байрлах Skydeck Chicago нь Чикагогийн мартагдашгүй зүйл юм. Өдөр бүр нээлттэй байх ба цэлмэг өдөр, дөрвөн зүгийн гайхалтай дүр зургийг тольдох, мөн интерактив үзмэрүүд үзэх, бөмбөрийн чимээний гайхамшиг, барилгын хананаас гадагш дөрвөн фут The Ledge шилэн хайрцганд алхаж агаараар явах мэдрэмжийг үзэх боломж олгодог. Мөн 875 N. Michigan (хуучнаар Джон Хэнкок барилга) 94 давхарт байрлах Чикаго 360, TILT нь таныг 1000 фут өндрөөс хотыг тольдуулан толгой эргэм мэдрэмжийг өгөх болно.

10. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музей

Image

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музей нь шинжлэх ухааныг амьдралд хэрэгжүүлсэн ер бусын зүйлсийн тухай музей юм. Энэ сонирхолтой музейд та бүтэн өдрийг сохирхолтой өнгөрөөх боломжтой. Энэ музейн онцлох хоёр зүйл: Музей дэх “дуураймал” Нүүрсний уурхай 1933 оноос хойш зочдыг уурхайн гүн рүү оруулж үзүүлдэг байна. “Шинжлэх ухааны шуурга” үзэсгэлэнд аянга, гал, хар салхи, нуранги, цунами, нарны гэрэл зэрэг байгалийн долоон үзэгдэл болон хөдөлгөөнд байгаа атомуудын сонирхолтой үзэгдлийн гэрч болно. Мөн энэ үедээ АНУ дахь цорын ганц Германы шумбагч онгоц болох жинхэнэ U-505 онгоцонд орж үзэх боломжийг бүү алдаарай.

Эх сурвалж: www.choosechicago.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.