July
26
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Тракны үнэмлэх буюу Commercial Driver’s License гэж юу вэ? Үнийг хэрхэн авах вэ?
Тракны үнэмлэх буюу Commercial Driver’s License гэж юу вэ? Үнийг хэрхэн авах вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Тракны үнэмлэх буюу Commercial Driver’s License гэж юу вэ? Үнийг хэрхэн авах вэ?
driving-tests.org

Мэргэжлийн жолооны үнэмлэх (CDL) нь АНУ-д том оврын, хүнд жинтэй, эсвэл аюултай материал бүхий тээврийн хэрэгслийг харилцаа, худалдаа арилжаа, ажлын зориулалтаар ашиглахад шаардагдах жолооны үнэмлэх юм. Хэд хэдэн төрлийн моторт тээврийн хэрэгсэл (CMVs) нь жолоочоос хүчинтэй CDL-тэй байхыг шаарддаг. Тэдгээр тээврийн хэрэгслүүдэд пикап/pickup truck, битүү тэвштэй ачааны машин/box truck, хагас ачааны машин/semi-truck, фургон/vans, автобус/coach, bus, такси/taxicab, чиргүүлтэй хүнд оврын ачааны машин/trailers, аялалын чиргүүл/travel trailers багтана.

2022 онд CDL үнэмлэх авахад шаардлагатай алхмуудыг хураангуйгаар үзүүлбэл:
1. 21 нас хүрсэн байх (муж дотор жолоодох нас 18-аас дээш)
2. Хэрэв та А эсвэл В ангиллын CDL авахыг хүсвэл Federal Motor Carrier Safety Administration(FMCSA)-аас зөвшөөрөлтэй сургалт үзүүлэгчдийн жолоочийн сургалтыг амжилттай дүүргэх ёстой.
3. Мужийнхаа CDL өргөдлийг илгээж, зохих хураамжийг төлнө.
4. ID ба Нийгмийн даатгалын дугаараа (SSN) баталгаажуулна (мужийнхаа шаардлагыг шалгана уу)
5. АНУ-д оршин суудаг болохыг нотлох
6. Эрүүл мэндийн үзлэгийн тайлангийн маягт, Эмнэлгийн шинжээчийн гэрчилгээний маягтыг бөглөнө.
7. Харааны шалгалт өгөх
8. Мэдлэгийн шалгалтанд тэнцэх
9. Мэдлэгийн шалгалтанд тэнцсний дараа Мэргэжлийн чиглэлээр суралцагчийн зөвшөөрөл(commercial learner's permit - CLP) олгогдоно.
10. CDL-ийн замын ур чадварын шалгалтаа товлохоосоо өмнө 14 хоног хүлээнэ.
11. Жолоодлогын өмнөх шалгалтад(inspection) хамрагдах
12. Замын ур чадвар, жолооны шалгалтыг өгөх, (өөрийн тээврийн хэрэгслээр өгнө)
13. Тэнцсэний дараа шинэ CDL-дээ шаардлагатай хураамжийг төлнө.

Хэрхэн CDL үнэмлэх авах вэ?
CDL авах нь хэд хэдэн үе шаттай байх ба зөвхөн мэдлэг, ур чадвараас гадна эрүүл мэндийн шаардлага, АНУ-д оршин суух эрхтэй байх зэрэг шаардлагууд байдаг.

- Эхний алхам бол оршин суугаа муж улсынхаа CDL-ийн гарын авлагыг олж авах юм. Уг гарын авлагыг Department of Motor Vehicles(DMV)-гээс авах боломжтой бөгөөд эсвэл вэбсайтаас нь татаж авах боломжтой байдаг. Муж бүр CDL авах өөрийн гэсэн үйл явцтай байдгийг анхаарах хэрэгтэй.
- Хоёрдахь алхам бол ямар төрлийн тээврийн хэрэгсэл жолоодох, ямар жолооны үнэмлэх авахаа шийдэх явдал юм.
- Сургуулийн автобус, автоцистерн, чиргүүлт хүнд оврын ачааны машин гэх мэт тээврийн хэрэгслүүдийг жолоодоход зориулсан тусгай мэргэшил шаардах CDL-ийн 3 ангилал (Class A, Class B and Class C) байдаг. Эдгээр CDL-ийн ангилал бүр нь ур чадварын шалгалт, зарим тохиолдолд бичгээр шалгалт өгөхийг шаарддаг. Тиймээс та сонгосон CDL-ийнхээ шаардлагатай бүх шалгалтыг давсан байх хэрэгтэй бөгөөд мөн лиценздээ ямар хязгаарлалттай байхыг сайтар мэдэх нь чухал юм.
- CDL-ийн зарим ангилал нь ур чадварын шалгалт эсвэл аюултай материалын зөвшөөрөл авах бичгийн шалгалтыг өгөхөөс өмнө анхан шатны жолоочийн сургалтанд хамрагдах шаардлагатай байдаг. - Дэлгэрэнгүй мэдээллийг Анхан шатны жолоочийн сургалтаас (Entry-Level Driver Training) үзнэ үү.
Дээрх мэдээллүүдийг бүрэн авч, шийдвэрээ гаргасны дараагаар CDL авах гурван үндсэн алхам байна.

Алхам 1: Мэргэжлийн чиглэлээр суралцагчдын зөвшөөрөл/commercial learner's permit(CLP) авах,
CLP нь зөвхөн мэргэшсэн CDL эзэмшигчтэй хамт нийтийн зам дээр дадлага хийх боломжийг олгодог зөвшөөрөл юм. Энэ зөвшөөрлийг авах нь таны жолоодохыг хүсч буй тээврийн хэрэгслийн төрлийн бүх мэдлэгийн шалгалтыг давахаас илүү чухал бөгөөд жолоодох эрхээ баталгаажуулахын тулд 50 муж болон Колумбийн дүүрэгт сүүлийн 10 жилийн хугацааны жолооны бүртгэл, түүхээ шалгуулна. Мөн эрүүл мэндээр тэнцсэн гэдгээ батлан харуулахын тулд мужийнхаа эрүүл мэндийн зөвшөөрлийн нотлох баримтыг авчрах хэрэгтэй. Ихэнх төрлийн том оврын тээврийн хэрэгслийг жолоодоход DOT эмнэлгийн картыг шаарддаг. Зарим муж таны нэр, оршин суугаа газрын тодорхойлолтыг батлахын тулд бусад бичиг баримт шаардаж магадгүй. CDL-ийн гарын авлага дахь зааврыг сайтар уншиж танилцан, дагаж мөрдөх нь эдгээр үйл явцыг хялбаршуулдаг. CLP нь төлбөртэй байх ба өөрийн амьдарч буй мужийн CLP-ийн үнийг харах хэрэгтэй.

Алхам 2: Анхан шатны жолоочийн сургалтыг дуусгах,
Анх удаа А эсвэл В ангиллын CDL-д хамрагдах хүсэлт гаргаж буй жолооч нар 2022 оны 2-р сарын 7-ны өдрөөс хойш, CDL-ийн шалгалт өгөхөөсөө өмнө албан ёсны бүртгэлтэй сургалтын байгууллагад анхан шатны жолоочийн сургалтад хамрагдах ёстой. Зарим мужууд Холбооны сургалтын шаардлагаас дээгүүр болон бусад нэмэлт шаардлага тавьж болно.

Тэмдэглэл: Жолооч нар CLP-ийг авахаасаа өмнө анхан шатны жолоочийн онолын сургалтаа дуусгах ёстой гэсэн Холбооны шаардлага байдаггүй.

Жолооны сургалтын үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл https://tpr.fmcsa.dot.gov/-т зочилж, сургалтын үйлчилгээ үзүүлэгчийг хайж олоорой. Таныг сургалтанд хамрагдсаны дараа үйлчилгээ үзүүлэгч таны сургалт дууссан тухай гэрчилгээг Сургалтын үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлд цахим хэлбэрээр илгээнэ. Жолооч нар "Бүртгэлээ шалгах/Check My Record" хэрэглүүрийг ашиглан өөрийн сургалтын гэрчилгээний мэдээллээ хайх боломжтой юм.

Алхам 3: Мэргэжлийн жолооны үнэмлэх (CDL) авах,
Та CDL-ийн ур чадварын шалгалт өгөх эрх авахын тулд зохих шатны жолоочийн сургалтанд хамрагдан, CLP-ийг 14 хоногийн турш эзэмших шаардлагатай.
Та ур чадварын шалгалтын бүх 3 хэсэгт тэнцэх ёстой: 1. Тээврийн хэрэгслийн хяналтын шалгалт/ Vehicle Inspection Test, 2. Үндсэн удирдлага ба жолоодлогын шалгалт/Basic Controls Test, 3. Замын шалгалт/Road Test.
Зарим муж танд тээврийн хэрэгслийн үзлэгийн хяналтын хуудсан дээрх зүйлсийг санахад туслах "сургалтын тусламж"-ыг ашиглахыг зөвшөөрч магадгүй. Ур чадварын шалгалт өгөх нь тэнцсэн гэдэг баталгаа биш юм.

Ур чадварын шалгалтанд тэнцсэний дараа шаардлагатай бичиг баримтуудаа DMV-д авчирч, боловсруулалт хийлгэх шаардлагатай. Зарим мужууд CDL-ийг тэр өдөртөө өгөх бол зарим нь шуудангаар илгээдэг. DMV-гээс гарахаасаа өмнө бүх зүйлсийг зөв хийсэн, бичиг баримтуудаа бүрэн өгсөн эсэхээ дахин шалгаарай. Хэрэв дараа нь алдаа гарсан байвал энэ нь зардал ихтэй байх болно.

Тэмдэглэл: Энд өгч байгаа мэдээлэл, тайлбар нь зөвхөн ерөнхий удирдамж өгөх зорилготой юм. Холбогдох шаардлагуудыг бүрэн эхээр нь авахын тулд Холбооны Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын дүрмийн тексттэй танилцана уу.

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн: 2022 оны 2-р сарын 10.
Эх сурвалж: www.fmcsa.dot.gov

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.