September
14
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Гар утас дэлбэрэхээс сэргийлэх 13 дүрэм
Гар утас дэлбэрэхээс сэргийлэх 13 дүрэм
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Гар утас дэлбэрэхээс сэргийлэх 13 дүрэм
Photo: IStock

Саяхан Энэтхэгт нэг эмэгтэйг унтаж байхад нь толгойных нь ойролцоо гар утас нь дэлбэрч нас барсан эмгэнэлт тохиолдолын талаарх шуугиан намжаагүй байна. Bright Side, дахин ийм эмгэнэлт тохиолдол болохоос сэргийлэх, гар утсыг аюулгүй ашиглах хэд хэдэн чухал дүрмийн талаар зөвлөмж нийтэлжээ.

Ухаалаг гар утасны хамгийн аюултай зүйл нь батарей юм.

1. Баталгаагүй засварын газарт утасныхаа батарейг солиулах,
Хятадын нэгэн иргэний гар утас хуурамч батарейнаас болж дэлбэрсэн байна. Тэрээр уг явдал болохоос хэдхэн хоногийн өмнө гэртэйгээ ойролцоох гар утас засварын газарт утасныхаа батарейг солиулсан бөгөөд утсаа ашиглаагүй байхад нь дэлбэрсэн байна. Йимээс баталгаат бус засварын газраар үйлчлүүлэх болон хуурамч батарей худалдаж авахаас зайлс хийх хэрэгтэй юм.

2. Зайг хатуу гадаргуу дээр шидэх
Power Bank нь тодорхой нөхцөлд бас аюултай. Өнгөрсөн зун Istanbul хотын Ataturk-ийн олон улсын нисэх онгоцны буудалд power bank авч орохыг нь хориглосноос болж зорчигчдын нэг нь хамгаалалтын ажилтантай маргаж эхэлсэн аж. Тухайн хүн сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй төхөөрөмжийг шалан дээр хүчтэй шидэхэд багахан хэмжээний дэлбэрэлт болсон байна. Азаар хүний ​​амь эрсдээгүй ч хүмүүсийг багахан хэмжээний сандралд оруулж амжсан байна. Энэхүү үйл явдал нь батарейтай болгоомжтой харьцах шаардлагатайг харуулж байгаа юм.

3. Зайг хазах
Энэ оны эхээр Хятадад нэгэн цахим барааны дэлгүүрээс нэг эр өөртөө iPhone худалдаж авчээ. Тэгснээ тэр батарейг нь жинхэнэ эсэхийг шалгахаар шийдэж, хазаж үзэх үед нь дэлбэрсэн бөгөөд азаар тэр хүн ямар нэг гэмтэл аваагүй. Утасны батарейг хазаж үзэх нь эрүүл мэндэд аюултай бөгөөд хэзээ ч ингэж болохгүй.

4. Утсаа халаасанд байх үед унах, ойчих
Хүн бүр л бүдэрч эсвэл халтирч унаж байдаг учраас энэхүү зөвлөмж танд инээдтэй санагдаж магадгүй юм. Утасаа халаасанд байх үед унах болон утас халааснаас унах үед батарей нь гэмтэж, хэлбэр нь гажих магадлал өндөр байдаг бөгөөд энэ нь хэт халахад хүргэх, тэр ч байтугай гал гарах нөхцөлд хүргэдэг. Хэдэн жилийн өмнө нэгэн залуу дугуйнаасаа унах үедээ утсаа дарж унаснаас үүдэн гал гарснаас болж тэрээр хоёрдугаар зэргийн түлэгдэлт авч байжээ. Мөн нэг оюутан зүгээр л утсаар ярьж байхад нь утас нь шатсан тохиолдол бий. Эдгээр тохиолдлууд ухаалаг утастай илүү болгоомжтой харьцах хэрэгтэйг бидэнд сануулж байгаа юм.

5. Утастай дагалдаж ирсэн цэнэглэгчээс өөр цэнэглэгч ашиглах
Утасны өөрийнх нь бус цэнэглэгч буюу хямд үнэтэй цэнэглэгчийн чанар ихэвчлэн муу байдаг ба хямд үнэтэй цэнэглэгч нь хэт халах эсвэл таны утасны батарейг муутгадаг сул талтай юм. Мэдээжийн хэрэг цэнэглэгчийхээ утсыг нугалахгүйгээр болгоомжтой ашиглах хэрэгтэй. Та өндөр вольттой ба хүчдэлтэй (3 ампер ба түүнээс дээш) түргэн цэнэглэгч худалдаж авахдаа болгоомжтой байх хэрэгтэйг санаарай.

6. Утсыг цэнэглэж байх үед утсаар ярих
Үүнээс гадна, утсыг цэнэглэж байх үедээ ашиглах нь зохисгүй юм. Энэ хавар Энэтхэгт 18 настай охины гар утас нь дэлбэрч нас баржээ. Дүүгийнх нь хэлснээр эгч нь найзтайгаа ярьж байхад нь цэнэг нь дуусах үед, тэр яриагаа таслалгүй цэнэглэгчээ залгаснаар утас нь дэлбэрсэн гэжээ. Охин эмнэлэгт хүргэгдсэн боловч бэртлээ даалгүй нас барсан байна. Тиймээс аливаа эрсдэлээс зайлсхийхийн тулд утсаар ярих үедээ цэнэглэхгүй байх нь дээр юм. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Bluetooth чихэвч ашиглаарай.

Та мөн дараах зүйлсийг хийхгүй байх хэрэгтэй

7. Утсаа хэт халуун эсвэл хэт хүйтэн орчинд цэнэглэхгүй байх.

8. Ухаалаг утас хэт халсан байвал үргэлжлүүлэн цэнэглэж болохгүй.

9. Унтаж байхдаа утсаа хажуудаа бүү тавь. Орны дэргэдэх ширээн дээр хүртэл бүү тавь.

10. Утсаа шөнөжин цэнэглэж орхиж болохгүй ялангуяа хямд цэнэглэгчээр. Өдрийн цагаар цэнэглэхийг хичээ.

11. Ухаалаг гар утсаа нарны шууд тусгалд удаан хугацаагаар байлгахаас сэргийл (жишээ нь: машины хяналтын самбар эсвэл урд суудал, далайн эрэг дээр гэх мэт).

12. Усанд орох үедээ цэнэглэж буй гар утсаа ашиглаж болохгүй.

13. Зай хурдан цэнэггүй болоод байгааг үл тоомсорлож, засвар үйлчилгээний газарт хандахгүй байх, солиулахгүй байж болохгүй.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.