Судалгаанаас харахад, 90 нас хүртэл амьдрах боломж нь зөвхөн удамшлын шинж чанараас хамаарахгүй харин амьдралын хэв маягтай холбоотой байж болох талаар CNBC бичжээ.
Одоогийн байдлаар 5000 америк хүн тутмын 1 нь зуун настай буюу түүнээс дээш насны хүмүүс байна гэж Бостоны Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн профессор, Нью Английн Их Сургуулийн урт наслалтын судалгааны албаны захирал, доктор Томас Перлс ярьжээ.
Энэ төрлийн хамгийн том бөгөөд гүнзгий судалгаа болох энэхүү судалгаанд, 1995 оноос хойш 100 ба түүнээс дээш насны 2000 гаруй хүнийг хамруулан судалж, урт наслахад тодорхой хүчин зүйлс нөлөөлж байгаа эсэхийг тодорхойлохоор явуулсан бөгөөд Перлс, тухайн хүмүүс хэр их ажилладаг, эмч дээр хэр олон удаа очдог, унтах дадал зуршил гэх мэт асуултуудын хариулт дээр үндэслэн хүний наслах насыг тооцдог дундаж наслалтын тооцоолуур бүтээжээ.
Тэрээр, -"Хэрэв хэн нэгэн 95 нас хүрсэн бол энэ нь ихэвчлэн эрүүл бие, аз, сайн гентэй холбоотой байдаг" гэж хэлсэн байна.
Таны амьдрах боломжийг 90 хүртэл нэмэгдүүлэх өдөр тутмын 5 зуршил:
“Долоо дахь өдрийн адвентистууд”-ын шашны бүлгийнхний дагаж мөрддөг хэьшлийг судалсан өөр нэг судалгаагаар, судлаачид урт наслах хамгийн чухал өдөр тутмын дадал зуршлыг эдгээр таван зуршил хүртэл багасгаж чадсан юм.
Шашин шүтлэгийг дагагчид арьсны өнгө, үндэс угсаа, нийгэм эдийн засгийн байдлаас үл хамааран дунджаар 86-90 нас хүртлээ амьдардаг. Цорын ганц нийтлэг зүйл нь, тэд бүгд дээр дурдсан таван зуршлын дүрмийг чанд дагаж мөрддөгт байв.
Мөн судалгааны явцад Перлс, зарим хүмүүс урт наслалтын талаар эргэлздэг нь эрүүл амьдралын хэв маягийг хадгалахын үнэ цэнийг ойлгоход саад болж байгааг анзаарчээ.
“Зарим хүмүүс хүн нас ахих тусам илүү олон өвчин тусдаг гэж боддог, яагаад гэвэл тэд ийм нас хүртэл амьдрахыг хүсэхгүй байна. Энэ бол үнэндээ маш буруу үндэслэл юм. Хүн нас ахих тусам эрүүлжинэ гэсэн ойлголттой баймаар. Маш олон зуун настнуудтай уулзах боломж олдож байсан. Тэдний зарим нь маш идэвхтэй амьдардаг. -“Би 102 настай Селиа хэмээх нэгэн эмэгтэйг санаж байна. Би түүнийг гэртээ байх үед нь хэзээ ч таардаггүй. Би түүнийг эмнэлгээр явдаг гэж боддог байсан. Гэтэл Селиа бүх төрлийн концертод төгөлдөр хуур тоглож, ажлаа хийсээр явдаг байсан юм." гэж ярьжээ.
"Урт наслах марафонд эмэгтэйчүүд түрүүлдэг"
Энэ бүхэнд генетик ч чухал үүрэг гүйцэтгэдэг. 90 наснаас өмнөх амьдралын 75 орчим хувь нь таны эрүүл мэндтэй холбоотой зуршлаас шалтгаална. Харин 110 нас хүрэхэд бүх зүйл өөрчлөгдөж, урт наслалт нь генетикээс улам бүр хамааралтай болдог. Эрдэмтэд 110 ба түүнээс дээш насны 200 хүнд дүн шинжилгээ хийхдээ ийм урт наслах чадварын 75 орчим хувь нь ховор генийн зөв хослолд тулгуурладаг болохыг тогтоожээ.
Мөн 10 зуун настны 9 орчим нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд урт наслах марафонд түрүүлэхдээ эрэгтэйчүүдээс хамаагүй илүү амжилттай байна. Тэд яагаад урт насалж, удаан амьдарч байгаа нь бүрэн ойлгомжгүй юм" гэж Перлс бодлоо хуваалцжээ.
Хэрэв та хэр удаан амьдрах ёстойгоо тооцоолохыг сонирхож байгаа бол Perls-ийн дундаж наслалтын тооцоолуурыг/ https://www.livingto100.com/ ашиглаарай. Таны хариулт дээр үндэслэн та хэдэн наслах боломжтойг тооцоолж, зан төлөвөө өөрчилснөөр амьдралаа хэрхэн уртасгах талаар дэлгэрэнгүй тайлбарыг авах болно.