July
23
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Google, Facebook, Uber-д ажилд орохыг хүсвэл анкетаа хэрхэн бичвэл зүгээр вэ?
Google, Facebook, Uber-д ажилд орохыг хүсвэл анкетаа хэрхэн бичвэл зүгээр вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Google, Facebook, Uber-д ажилд орохыг хүсвэл анкетаа хэрхэн бичвэл зүгээр вэ?
Photo: Shutterstock

Жермейн Мюррей хүний нөөцийн салбарт зургаан жил ажиллаж, Google, Facebook, Microsoft зэрэг томоохон компаниудад ажилд орохыг хүсэгчдийг хайх, сонгох асуудлыг хариуцаж байв. Тэрээр CNBC-д, анкет дээр юу байх ёстой, юу байх ёсгүй талаар туршлагаа хуваалцан бичжээ.

- Би анкет ямар байх ёстойг тэр бүр мэддэггүй байсан. 2013 онд их сургуулиа төгсөөд ажил олох гэж зүдэрч байхдаа би анкет бичдэг хүн хөлслөхөөр шийдсэн. Гэвч төлөвлөснөөр минь бүтээгүй, 650 доллараар би хоёр жил хүрэхгүй ажлын туршлагатай зургаан хуудас анкеттай болсон. Ингээд би энэхүү шинэ намтараа барьсаар орон нутгийн спортын төв рүү ажлын зараар очсон. Гэтэл ресепшн нь надаас "Чи хийх ёстой зүйлийнхээ хажуугаар хэн нэгний зургаан хуудас анкетыг уншмаар байна уу?" гэж асуусан. Мэдээж ажилд орох асуудал бүтээгүй. Орой нь би гэртээ очоод анкетаа өөрөө бичсэнээр маш сайн болж дараагийн ажлын ярилцлагад уригдаж ажилд орсон юм. Мөн найзууд маань намайг өөрсдөдөө зориулж анкет бичихийг гуйдаг болж, бүгд ажилд орцгоосноор, би Jupiter HR хүний ​​нөөцийн зөвлөх үйлчилгээгээ үүсгэсэн.

Үйлчлүүлэгчдээс надад ирдэг хамгийн түгээмэл асуултуудын нэг нь анкет ямар байвал зүгээр вэ? гэсэн асуулт байдаг.

1. Хувийн мэдээлэл
Хувийн мэдээлэл нь үнэ цэнэтэй цаасны зайг дэмий үрсэн хэрэг бөгөөд ихэвчлэн ажилд зуучлагчид таны анкетны нүүр хуудаснаас эсвэл бусад хэсгийг уншсанаар олж болох мэдээллийг агуулдаг. Ажилд зуучлагч болон хүний нөөцийн менежерүүд таны ур чадвар, ажлын туршлага, боловсрол болон бусад зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан баримт бичгийг хянахын тулд маш хурдан уншдаг. Тиймээс таны анкетын эхний хагас нь эхний сэтгэгдэл төрүүлэхэд, хоёр дахь хэсгээс хамаагүй илүү үүрэг гүйцэтгэдэг тул та хамгийн чухал мэдээллүүдээ аль болох дээш, эхний хэсэгт багтаах хэрэгтэй гэсэн үг юм. Анкет дээрх хувийн мэдээллийн оронд аль болох өөрийн туршлага эсвэл ур чадвар, мэргэшлийн гэрчилгээний жагсаалтуудаа тусгахад энэхүү зайг ашигла.

2. Холбогдох түлхүүр үгс
Ажил горилогчдын дунд Өргөдөл гаргагчийн хяналтын систем (ATS) нь холбогдох түлхүүр үггүй бол анкетаас автоматаар татгалздаг гэсэн буруу ойлголт байдаг. Тиймээс зарим хүмүүс анкет дээрээ тухайн ажлын байрны тодорхойлолтын үгүүдийг нь бичиж болхиор ашигладаг. Гэтэл ATS нь компанийн бусад дотоод системүүдийг нэгтгэх, түүнчлэн програм, тайланг зохион байгуулахад ашиглагддаг тул түлхүүр үгс шаардлагагүй. Харин таны ажлын байрны тодорхойлолтод ашиглагдсан түлхүүр үгсээс анкетын туршлага хэсэгт үнэхээр нийцэж буй тохиолдолд л оруулаарай.

3. Хуучирсан туршлага
Хийж явсан ажил болгоныхоо хэт их нарийн ширийн зүйлийг дурдах шаардлагагүй. Жишээлбэл, технологийн ертөнцөд таны гурван жилийн өмнө хийсэн бүх зүйл хуучирсан гэж тооцогддог. Сүүлийн нэг юм уу хоёр том ажилдаа илүү анхаарлаа хандуулж, тэнд ашигласан ур чадвар таныг хэрхэн төгс болгож харагдуулах вэ гэдэгт анхаарлаа хандуул. Энэ нь таны анкет дээрх сүүлийн үеийн ажлын жагсаалт дах утга, олон хуучин ажлаас илүү гэдгийг харуулна.

4. Зураг
Хэн нэгний таны талаарх анхны сэтгэгдэл нь, таны гадаад төрх байдал, хэв маягийн тань талаар бус харин таны ур чадварын талаар байхыг хүсэх нь зөв юм.

Гэхдээ энгийн график эсвэл шугаман диаграм хүртэл таны эсрэг ажиллах боломжтой. Хэн нэгэн таны ур чадварын график дүрслэлийг хэрхэн уншихыг та хэзээ ч мэдэхгүй. Харин ололт амжилтаа “Туршлага” хэсэгт жагсаалт хэлбэрээр бичиж, тэдгээрийг хэрхэн ашигласанаа харуул. Хэрэв та илүү бүтээлч ажилд орох өргөдөл гаргаж байгаа бол ур чадвараа харуулах өөр аргууд бий. Анкетуудын 99% нь компьютер дээр харагддаг тул үүнийг өөртөө ашигтайгаар ашиглаарай. Өөрийн нэр болон холбоо барих мэдээллийн хажууд байгаа толгой хэсэгт өөрийн портфолио эсвэл блогоо байршуул.

5. Хоёрдогч үүрэг
Би үүнийг анх удаа ажил хайж буй хүмүүст ихэвчлэн хардаг ч, бас олон жилийн ажлын туршлагатай ахмадууд хүртэл ажиллаж байсан гэдгээ батлахын тулд намтартаа тухайн ажилтай хамааралгүй албан тушаалуудаа нэмж бичин алдаа гаргадаг. Ажлын ярилцлага авагч таны түүхийг шалгахдаа(background check) таны туршлагыг харах болно. Гэсэн ч та хийсэн ажил бүрээ жагсаах шаардлагагүй. Энэ нь зөвхөн үнэ цэнэтэй орон зайг эмх замбараагүй болгодог. Таны анкет нь таныг, өргөдөл гаргаж буй тухайн ажлын байранд төгс нэр дэвшигч гэдгийг харуулах ёстой. Тиймээс зөвхөн энэ ажилтай холбоотой туршлагыг оруулаарай. Өөрийн анкетаа сэтгэл хөдөлгөм болгох хамгийн сайн арга бол ололт амжилтаа тоо, хувиар илэрхийлэх явдал юм. Тоонууд нь ярьж буй зүйлийн өмнөх ба дараах үеийг дүрслэх боломжийг олгодог бөгөөд энэ нь таны ажлын орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг тодорхой харуулдаг. Магадгүй та борлуулалтаа 50%-иар өсгөсөн эсвэл цахим шуудангийн товшилтын хувь хэмжээг(email click-through) 500%-иар нэмэгдүүлж байсан туршлагатай байлаа гэхэд, үүнийгээ тоо, хувиар илэрхийлснээр аль ч тохиолдолд та бодит мөн хэмжигдэхүйц, эерэг нөлөө үзүүлсэнээ харуулах юм.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.