2016 оны 11-р сарын 1-ээс эхлэн визний зураг дээр нүдний шилтэй байхыг хориглосон.
- Зурган дээр үсний дээд хэсгээс эрүүний доод хэсэг хүртэл толгой бүтнээрээ багтсан байна
- Толгой, нүүр хэсэг зургийн хүрээтэй тохирсон байх
- Зурган дээр, хүний нүүр, царай төв илэрхийлэлтэй, камер руу харсан байх ёстой
Цаасан дээр хэвлэсэн зургийн толгойны хэмжээг тусгасан загвар:
- Зураг нь 2 инч х 2 инч /5,0 х 5,0см /байх ёстой
- Толгойн өндөр (үснээс эрүү хүртэл) 1 инчээс 1 3/8 инч (25 мм - 35 мм) хэмжээтэй байх ёстой.
- Нүдний түвшин зургийн доод талаас 1 1/8 инчээс 1 3/8 инч (28 мм – 35 мм) хооронд байгаа эсэхийг шалгаарай.
Дижитал зургийн толгойны хэмжээг тусгасан загвар:
- Толгойн дээд хэсэг үс ороод, мөн эрүүний доод хэсгийн хамт зургийн нийт өндрийн 50% -аас 69% хооронд байх ёстой. Нүдний түвшин (зурагны доод хэсгээс нүдний түвшин хүртэл хэмжсэн) зургийн өндрийн 56% -аас 69% хооронд байх ёстой.
- Зургийн пикселийн хэмжээ нь квадрат харьцаатай байх ёстой (өндөр нь өргөнтэй тэнцүү гэсэн үг). Зөвшөөрөгдөх хамгийн бага хэмжээ нь 600 пиксел (өргөн) x 600 пиксел (өндөр) юм. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 1200 пиксел (өргөн) x 1200 пиксел (өндөр) юм.
Зөв фото зургийн жишээ: