Өвлийн хүйтэнд гар, хөлийн хуруунууд хөрч, нүүр хүйтэн агаарт даарч, бараг гадаа гарангуутаа шууд бие засахыг хүсдэг. Энэ нь өчүүхэн зүйл мэт ч, ер нь үргэлж тохиолддог зүйл юм. Хүмүүс яагаад хүйтнээс болж олон дахин бие засдаг талаар Лайфхакер хэвлэлд бичжээ.
Хүйтэн орчин хурдан давсаг дүүргэдэг энэхүү биеийн хариу урвалыг диурез буюу хүйтэн шээс хөөх үйлдэл гэж нэрлэдэг.
Бидний бие организм хүйтний үйлчилэлд өртөх үед, арьсны доорхи цусны судсууд нэлэнхүйдээ агшиж, ингэснээр цус нь эрхтнүүдийн эргэн тойронд илүү их эргэлдэж, арьсны гадаргуугаас ирэх хүйтэн температурт бага өртдөг. Энэ нь хуруу, хөлийн хуруунууд түрүүлж мэдээ алдаж эхэлдэгээр харагддаг.
Биеийн гадна хэсэгт цус бага болж эрхтнүүдийн эргэн тойронд цус их эргэлдэж байна гэсэн үг бөгөөд дотоод цусны даралт энэ үед ердийнхөөс арай өндөр байдаг.
Өөрөөр хэлбэл, бөөр нь цусыг ердийнхөөс арай хурдан шүүдэг. Энэхүү шүүлтийн үр дүнд шээс илүү ялгарч давсаг илүү хурдан дүүрдэг байна.
Диурез нь асуудлаас илүү хөнгөн цочрол үүсгэдэг. Үүнээс сэргийлэхэд, дулаан байх л тусалдаг бөгөөд энэ нь бидний биеийн хүйтэнд үзүүлэх хариу үйлдэл гэдгийг дахин санаарай, тиймээс та хангалттай дулаан хувцаславал энэ асуудлаас зайлсхийх юм.
Мөн диурезын үед шингэн алдалт явагдаж буйг санах хэрэгтэй. Хэрэв та байнга даарч, дараа нь ердийнхөөсөө илүү олон удаа шээх шаардлагатай болдог бол бие махбодоо шингэн алдах эрсдэлд оруулж болно. Тиймээс диурезэд өртсөний дараа ахиухан ус уух хэрэгтэй.