АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) нь өргөдөл гаргагчийн бичиг баримтын бүрдүүлэлт болон ярилцлагын үед алдаа гарсан тохиолдолд маш хурдан татгалздаг гэдгээрээ алдартай. Зарим тохиолдолд цагаачлалын процессын энгийн жижиг алдаа нь USCIS-ээс зөвшөөрөл авах боломжийг тань хүртэл сүйтгэх боломжтой байдаг байна. Үүнээс хэрхэн зайлсхийх талаар CitizenPath мэдээлэв.
Ер нь ухаалаг, энэ талаар тодорхой судалсан өргөдөл гаргагчид ч гэсэн багахан хайхрамжгүй байдлаасаа болж алдаа гаргасан харамсмаар тохиолдлууд олон байдаг байна.
USCIS-д өргөдөл гаргахдаа өргөдөл гаргагчид ихэвчилэн гаргадаг цагаачлалын таван алдааны жагсаалт:
1. Цагаачлал бол хууль ёсны үйл явц юм
АНУ-ын цагаачлалын систем бол хууль ёсны үйл явц юм. Бусад улс оронд цагаачлал нь бичиг баримтын ажил байж болно. Харин АНУ-д энэ нь илүү хэцүү ярвигтай асуудал бөгөөд хэрэв бичиг баримтыг зөв бөглөөгүй, алдаатай бөглөсөн бол ноцтой үр дагаварт хүргэдэг процесс юм.
Таны USCIS-ийн ярилцлагад өгсөн мэдээлэл болон USCIS-ийн маягтуудыг бөглөсөн хариултууд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тиймээс хэрэв та хариултдаа хайхрамжгүй хандвал энэ нь ирээдүйд таны эсрэг ашиглагдах боломжтой.
Таны ногоон карт авах хүсэлт гаргах эсвэл статусаа сунгах үеийн мэдээлэл, хариултыг USCIS бүртгэлдээ хадгалдаг. Тэд эдгээр мэдээлллийг таны ирээдүйд гаргах цагаачлалын өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх үедээ ашигладаг. Хэрэв мэдээллүүд тань өмнөхтэйгээ нийцэхгүй байх эсвэл зарим зүйлийг орхигдуулсан бол энэ нь асуудал үүсгэж болно. Мөн гэр бүлийн бусад гишүүдтэй холбоотой мэдээлэлтэй холбоотой асуудал үүсэж болох тул маш анхааралтай хандах хэрэгтэй байдаг. Тиймээс USCIS-д өгсөн цахим файл (онлайн мэдүүлэг) нь зарим хүмүүсийн хувьд тийм ч сайн сонголт биш бөгөөд USCIS-ийн маягт дээрх хариултууд тань дараа нь асуудал үүсгэж болзошгүй юм.
2. Өргөдлөө буруу бэлтгэсэн байх
Олон хүмүүс эдгээр энгийн алдаануудын улмаас эхнийхээ оролдлогоор USCIS-ийн зөвшөөрлийн мэдэгдлийг авч чаддаггүй байна.
Гайхалтай нь, USCIS жил бүр олон мянган маягтууд дээр гарын үсэг байхгүй байснаас болж татгалзсан байдаг, учир нь өргөдөл гаргагч нь гарын үсэг зурж, огноо тавиагүй, мөн зөв газар нь гарын үсгээ зураагүйгээс болдог.
USCIS танаас хэвлэсэн маягт өгөхийг шаарддаггүй. Гэхдээ гараар бичсэн өргөдөл, хүсэлт тань гаргацтай байх хэрэгтэй. Уншиж танилцах үүрэгтэй хүн ойлгоогүйгээс болж татгалзаж болзошгүй юм.
Зарим маягт нь маш ойлгомжгүй төлбөрийн бүтэцтэй байх нь бий. Тиймээс андуурч буруу төлөх, давхар илүү төлөлттэй байсан ч асуудал үүсч, татгалзахад хүргэх магадлалтай. Учир нь USCIS таны мөнгийг буцаан олгох боломжгүй байдаг. Мөн та чекээр эсвэл мөнгөн шилжүүлгээр төлөлтөө хийж байгаа бол АНУ-ынДотоодын аюулгүй байдлын хэлтэсийн нэр дээр төлөх төлбөр гэдгийг зааж өгөх нь маш чухал байдаг.
Ихэнх хүмүүс USCIS маягтыг шударгаар бөглөдөг боловч заримдаа санамсаргүйгээр үнэнээс зайлсхийж байгаа мэт алдаа гаргаж хохирох нь бий. Мэдээллээ дутуу өгөх нь зарим зүйлсээ нуун дарагдуулж буй мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй юм.
Дүрмээр бол өргөдлийг хаашаа илгээх сонголт танд байхгүй. Харин та өөр муж руу илгээх бол энэ нь мөн л USCIS-н санд орж хүсэлт, өргөдөлүүд тань USCIS-ийн компьютерийн нэгдсэн системд ордог. Харин ярилцлага авах шаардлагатай бол хэргийг танай орон нутгийн оффис руу илгээдэг.
Энэ төрлийн алдаануудыг цагаачлалын процессоо яаран шийдүүлэх гэсэн хүмүүс ихэвчлэн гаргадаг. Тиймээс шаардлагуудыг сайтар ойлгохын тулд цаг гаргах хэрэгтэй.
3. Ярилцлагад бэлтгэлгүй ирэх
Ихэнх цагаачлалын ярилцлага бараг "энгийн" гэмээр нөхцөлд болдог ч, тэд таны талаар маш их мэдээлэлтэй байж болно. Юу болох, юу хүлээж байгааг ойлгохгүйгээр ярилцлагад орох нь аймшигтай үр дагаварт хүргэж болзошгүй юм. Зохих бичиг баримтгүй байх нь таны хэргийг ноцтойгоор хойшлуулахаас гадна ярилцлагынхаа зорилгыг сайтар ойлгох хэрэгтэй. USCIS ямар шийдвэрт хүрэхийг оролдож байгааг ойлгох нь танд тусална, мөн ямар төрлийн асуулт асууж болохыг олж мэдээрэй. Ямар баримт бичиг ярилцлагын үед хэрэг болох болон дараа нь юу хүлээж байж болохыг судлах хэрэгтэй.
Ярилцлагад бэлтгэхдээ дараах асуудлуудыг анхаарах.
USCIS-ийн ихэнх ярилцлага богино бөгөөд тухайн хүсэлт, зорилгод төвлөрсөн байдаг. Ярилцлагын зорилгыг ойлгох нь ярилцлагыг түргэсгэж, USCIS-ийн зөвшөөрлийг дэмжигдэхэд тусална.
4. Хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийг ойшоохгүй байх
Гэмт хэргийн ял нь хэрэгсэхгүй болсон ч тухайн хүний цагаачлалын байдалд нөлөөлөх боломжтой. Эрүүгийн хэргийн үр нөлөө нь таны цагаачлалын байдал болон гэмт хэргийн төрлөөс хамаарна. Ялангуяа цагаач ногоон карт авах хүсэлт гаргах эсвэл АНУ-ын иргэн болох үед USCIS нарийн шалгалт хийдэг. USCIS нь хаалттай эрүүгийн хэргүүдийн талаар мөн судалдаг.
Зөвхөн туршлагатай цагаачлалын хуульч л таны эрүүгийн хариуцлагын цагаачлалын үр дагаварын талаар зохих ёсоор зөвлөгөө өгөх боломжтой. Тиймээс, боломжтой бол шийдвэр гаргахаасаа өмнө цагаачлалын хуульчтай ярилц. Хэрэв та өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан бол (тэдгээрийг хэрэгсэхгүй болгосон ч гэсэн) энэ нь таны ирээдүйн цагаачлалын хүсэлтэд нөлөөлөх эсэхийг цагаачлалын албаны хуульчтай ярилцаж тодруулах хэрэгтэй.
5. Оршин суугч статуст тавигддаг шаардлагыг гүйцэд ойлгооогүй байх
Байнгын оршин суугчид (ногоон карт эзэмшигчид) нь, оршин суух эрхийн шаардлагын талаар ихэвчлэн буруу ойлголттой байдаг. Энэ ойлголт нь иргэний харьяалал (иргэний харьяалал) авах өргөдөл гаргахад асуудал үүсгэж, бүр байнгын оршин суугчийн статусаа алдахад хүргэдэг. Дүрэмд зааснаар байнгын оршин суугч нь АНУ-аас өөр улсад хаягтай байх ёсгүй бөгөөд АНУ-аас гадагш аялах аялал 180 хоног дотор багтсан байх ёстой. Өөр улсад оршин суух эсвэл ажиллаж байгаа бол албадан гаргах хүртэл журмыг хэрэгжүүлэх хангалттай үндэслэл болж болно. Мэдээжийн хэрэг, зарим үл хамаарах зүйлүүд байдаг.
Иргэншил авах байнгын оршин суугчидад тавигддаг шаардлага
Хэрэв та АНУ-ын иргэн болох гэж байгаа бол иргэншил авах хүсэлт гаргах ёстой. N-400 маягтыг бөглөхийн тулд та байнгын оршин суух шаардлагыг хангасан байна. Ихэнх байнгын оршин суугчдын хувьд таван жилийн хугацаа шаардагдана. Гэхдээ зарим ангиллын хувьд энэ хугацаа богино байдаг.
6 сараас бага хугацаатай гадаадад хийсэн аялал нь байнгын оршин суугчид тавигдах шаардлагыг зөрчихгүй ба зөвшөөрөгдөх хугацааг тасалдуулахгүй. 6 сараас дээш хугацаатай боловч 12 сараас бага хугацаатай аялал нь таны байнгын оршин суух эрхийн дүрэмд заагдсан хугацааг тасалдуулдаг гэж үздэг. 12 сар ба түүнээс дээш хугацаатай аялах нь таны байнгын оршин суух статуст нөлөөлж саад учруулна.
Та байнгын оршин суугчийн дүрмээ зөрчих нь нэхэмжлэлийг зөрчсөнтэй адил муу үр дагавартай. Үүнийг нь засах нь их зардалтай бөгөөд хэцүү байдаг.
Байнгын оршин суугчаас татгалзах
Хэдийгээр та иргэний харъяалал авах бодолгүй байсан ч удаан хугацаагаар байхгүй байх нь таныг АНУ-д оршин суугаа газраа орхисон гэсэн хардлагад хүргэж болзошгүй. Энэ нь цагаачлалын зарим асуудал үүсгэж болзошгүй байдаг.
Эх сурвалж: forumdaily.com