Зоогийн газрууд зөвхөн баяраар урамшуулал зарладаг байсан үе ард хоцорчээ. Одоо ихэнхи ресторанууд ердийн үед ч, илүү олон үйлчлүүлэгчдийг татаж, байнгын үйлчлүүлэгчтэй байхын тулд үйлчлүүлэгчдэд мөнгөө хэмнэх боломжийг олгодог програмуудыг хөгжүүлж байна. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, ресторанд хооллоход мөнгөө хэмнэхэд туслах олон төрлийн програмуудыг Money санал болгожээ.
OpenTable
OpenTable бол олон тансаг зоогийн газруудад ширээ захиалах боломжийг олгодог тохиромжтой програм юм. Та энэ програмаар дамжуулан ширээ захиалах бүрдээ оноо цуглуулдаг. 1100 оноо цуглахад, OpenTable-н харьяа ресторанд зарцуулах 20 долларын шагнал эсвэл Амазоноос 10 долларын бэлгийн карт авах боломжтой байдаг.
Энэхүү програм нь iOS болон Android үйлдлийн системд зориулагдсан.
Grocery iQ
Grocery iQ нь, жагсаалт бичиж хүнсээ авдаг хүмүүсд тохиромжтой. Та худалдан авах гэж буй бүтээгдэхүүнээ оруулж, програм нь тэдгээрийг ангилж, холбоотой ажилладаг түнш дэлгүүрүүддээ байгаа эдгээр бүтээгдэхүүний хямдралыг харуулдаг.
Энэхүү програм нь iOS болон Android үйлдлийн системд зориулагдсан.
Grocery Pal
Grocery Pal дээр та худалдан авах хүнснийхээ жагсаалтыг оруулж, дэлгүүрүүдийн үнэ, хөнгөлөлтийг харьцуулах боломжтой. Жишээлбэл, саяхан "пицца" гэж хайлт хийхэд Target дээр 12 долларын үнэтэй хоёр төрлийн хөлдөөсөн пицца байсан. Цаг тухайд нь, дэлгүүрүүдийн бүх хөнгөлөлтүүдийг үзэх боломжтой. Аппликейшны дизайн нь, тийм сайхан биш ч мөнгөө хэмнэхэд тань тусална.
Энэхүү програм нь iOS болон Android үйлдлийн системд зориулагдсан.
Chili’s
Chili's сүлжээ рестораны аппликейшн дээр та захиалгаа өгч, дараалал захиалах боломжтой. Аппликешн дээрх үйлдлүүдээсээ та оноо авдаг. Та хангалттай оноо цуглуулсны дараа түүнийгээ сольж Chili's-ээс худалдан авалт хийх боломжтой. Та мөн Macy's, Rite Aid болон бусад түнш ресторануудад энэ програмын оноог ашиглах боломжтой. Та Chili’s аппликейшнд бүртгүүлэхэд, ямар нэг бүтээгдэхүүн үнэ төлбөргүй өгдөг.
Энэхүү програм нь iOS болон Android үйлдлийн системд зориулагдсан.
Whole Foods Market
Whole Foods Market аппликейшн дээр та өөрт ойр байгаа дэлгүүрээ сонгож, бүтээгдэхүүнүүд хямдралтай байгаа эсэхийг шалгах боломжтой. Саяхан хайлт хийхэд, тахианы хиам нэг фунт нь 5.99 доллар, чидун 1 доллар байгаа харагдаж байв.
Энэхүү програм нь iOS болон Android үйлдлийн системд зориулагдсан.
Starbucks
Starbucks аппликейшн нь, аяга кофе уух дараалалд зогсож амждаггүй, яаруу хүмүүст зориулагдсан юм. Аппликейшнийг ашиглан өөрт ойр байгаа Starbucks-ыг хайж, захиалгаа хэзээ бэлэн болохыг харж болно. Хэрэв та энэ програмыг тогтмол ашиглавал Алтан статустай болж 300 од (эсвэл $150) авах боломжтой. Энэ статус нь, танд 125 од цуглуулах үед үнэгүй хоол, ундаа авах боломжийг олгодог. Мөн танд төрсөн өдрийн бэлэг өгдөг.
Энэхүү програм нь iOS болон Android үйлдлийн системд зориулагдсан.
Sweetgreen
Sweetgreen аппликейшн дээр та дуртай салатаа захиалах эсвэл боломжтой сонголтуудаас захиалж, ресторанаас өөрт тохирсон цагтаа авах боломжтой.. Үүнд жилийн турш 100 доллар зарцуулах шаардлагатай бөгөөд танд үнэгүй салат авах боломж үүсдэг. Мөн та төрсөн өдрөөрөө 30 хоногийн дотор зарцуулах 10 долларын бэлэг авах болно.
Энэхүү програм нь iOS болон Android үйлдлийн системд зориулагдсан.
iTip Calc
Хэрэв та найз нөхөдтэйгээ ресторанд байнга очдог бол iTip Calc хэрэг болно. Энэхүү апп нь нийт зардлыг тооцож, бүх оролцогчдод хувааж, дараа нь та хэр их мөнгө төлөх, цайны мөнгө хичнээнийг өгөх ёстойг тооцдог. Мөн цайны мөнгө нь, нийт захиалгын 20% гэдэг нь сайн зүйл.
Энэ програмыг iOS дээр ашиглах боломжтой.