October
10
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Хэрэв та англиар ярьдаггүй бол 911 рүү хэрхэн залгах вэ
Хэрэв та англиар ярьдаггүй бол 911 рүү хэрхэн залгах вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хэрэв та англиар ярьдаггүй бол 911 рүү хэрхэн залгах вэ
Photo: IStock

Яаралтай үед та 911 рүү залгахад,оператор таныг ойлгохгүй тохиолдолд яах вэ? Ийм тохиолдол ямар ч нөхцөлд хэзээ ч тохиолдох ёсгүй бөгөөд хүн бүр ямар ч хэлээр ярьдаг байсан 911-д итгэлтэй байх ёстой. Яаралтай тусламжийн дуудлагын орчуулгын үйлчилгээ үзүүлдэг TransPerfect Connect нь ийм тохиолдол яаж шийдэгддэг болон дуудлагад орчуулагчийг холбогдуулахын тулд юу хийх хэрэгтэйг тайлбарлажээ.

АНУ хэзээд өөр өөр хэлээр ярьдаг хүмүүсийн улс байсаар ирсэн бөгөөд 2020 оны АНУ-ын хүн амын тооллогоор АНУ-д амьдарч буй таваас дээш насны хүмүүсийн 8.3 хувь нь "тааруухан " англиар ярьдаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хүмүүс нь англи хэлээр ярьдаг яаралтай тусламжийн оператортой үр дүнтэй харилцахад хэцүү байдалд орж болох хүмүүсийн зөвхөн нэг хэсэг бөгөөд мөн үүн дээр зөвхөн 2019 онд АНУ-д жуулчилсан гадаадын 79 сая жуулчин орно гэхээр энэхүү хэлний бэрхшээл яаралтай тусламж хэрэгтэй үед эдгээр хүмүүст маш хүндээр тусах нь ойлгомжтой юм.

TransPerfect Connect нь яаралтай тусламжийн үйлчилгээнд утсаар орчуулах үйлчилгээ үзүүлдэг.

Дуудлага өгөхдөө орчуулагчийг холбогдуулахын тулд 911 дугаар руу залгаж, өөрийн ярьдаг хэлнийхээ англи нэрийг хэлэх шаардлагатай. Дараа нь та орчуулагчтай холбогдох хүртэл хэдэн секунд (зарим тохиолдолд хэдэн минут) хүлээх хэрэгтэй болно. Энэхүү үйлчилгээ нь дэлхийн 200 гаруй хэлээр орчуулгын үйлчилгээ үзүүлдэг тул таныг ойлгохгүй байх вий гэж бүү айгаарай.

911-ийн хэлмэрч утсаар (OPI) ажилладаг бөгөөд яаралтай тусламжийн дуудлагыг зохицуулахаар тусгайлан бэлтгэгдсэн байдаг. OPI орчуулагчид товчхон бөгөөд үр дүнтэй харилцах ёстой. Ихэвчлэн OPI орчуулагчид өндөр мэргэшсэн хэл шинжлэлийн мэргэжилтнүүд байдаг. Тэд яаралтай тусламжийн дуудлагад холбогдож, дуудлага хийгчээс чухал мэдээлэл авч, тусламж хүссэн хүсэлтэд нь хариулдаг. Энэ нь үндсэндээ яаралтай тусламжийн дуудлага хүлээн авагчтай төстэй боловч англи хэлнээс бусад хэлийг орчуулах тусгай зорилготой үүрэг хүлээдэг.

АНУ-ын нийгэм өөрчлөгдөж, англи хэлгүй хүн ам хурдацтай нэмэгдэж байгаа нь яаралтай тусламжийн хэлмэрчийн эрэлт хэрэгцээг өсгөж байгаа аж. 2015 оны АНУ-ын хүн амын тооллогоор АНУ-д амьдардаг 25 сая хүн англиар "сайнгүй" ярьдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Яаралтай тусламжийн үйлчилгээ болон дуудлагын төвүүд энэхүү хэлний бэрхшээлийг орчуулагчийн оролцоотой  шийдсэнээр, англи хэлээр ярьдаггүй хүмүүсийн дуудлагад хариу өгч яаралтай тусламжийг цаг тухайд нь үзүүлж, сайн зохицуулж чадах юм.

Яаралтай тусламжийн орчуулагчид яаралтай тусламжийн үр дүнтэй арга техникийг заадаг өндөр чанартай сургалтанд хамрагддаг. Хэлний ахисан түвшний мэдлэгтэй орчуулагч нь яаралтай тусламжийн үйлчилгээнд зөв мэдээллийг хүргэж, үнэн зөв, үр дүнтэй хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд утсаар ярихад тусгайлан бэлтгэгдсэн байдаг байна.

Тэдэнд, хэцүү нөхцөл байдлыг газар дээр нь шийдвэрлэхээс гадна, хар ярианы хэллэг, хэлц үг, ер бусын үг хэллэгийг ч мэддэг байх шаардлага тавьдаг. Тиймээс орчуулга 100% үнэн зөв, найдвартай байдаг байна.

Орон нутгийн яаралтай тусламжийн бүх төвүүд бүтэн цагийн орчуулагч авах боломжгүй, төсөв нь хүрэлцдэггүй, мөн OPI-ийн дотоод сургалтыг төлөвлөөгүй байх магадлалтай байдаг. Тиймээс тэд онцгой тохиолдолд нэр хүндтэй орчуулгын үйлчилгээ, агентлагуудаас туршлагатай, тусгайлан бэлтгэгдсэн хэлмэрч утсаар ажиллуулах тохиолдол гардаг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.