"Америкийн тухай бүх зүйл" сувгийн нийтлэлч -“Та хууль бусаар ажиллаж байсан ч цалин хөлсөө найдвартай авах боломжтой” гэж Yandex.zen дээр бичжээ.
Тэрээр, АНУ-д хөдөлмөр хийж буй хүмүүст хандах хандлага өөр байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхэн бас тухайн газар, компани, дарга нар гэх мэт хувь хүнээс хамаардаг бөгөөд зарим хотууд, мужуудад тантай боол мэт харьцах хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Харин тухайн мужийн эрх баригчид, тухайлбал хөдөлмөрийн хэлтэс (таны ажиллаж байсан муж), ажиллах зөвшөөрөлгүй ба эрхгүй байсан ч таны эрхийг хамгаалдаг. Тэд “Хүн хууль бусаар ажилласан ч, хөлс мөнгөө авах ёстой” гэсэн логикыг баримталдаг бөгөөд хэрэв та ажилласан хөлсөө аваагүй бол шүүхэд хандаж болно. Энэ тохиолдолд мэдээж хэрэг, тэд таныг дараа нь яах вэ, улсаасаа гаргах уу, торгох уу? гэсэн асуултууд гарч ирнэ.
Тэгвэл тэд эхлээд, хууль бусаар ажиллах нь сайн зүйл биш гэсэн анхааруулга өгнө. Жуулчны визээр ирсэн бол амарч, аялах ёстой гэж мөн сануулна. Гэхдээ тэд бүгдээрээ бас хүн л бөгөөд гадаад улсад мөнгөгүй болсон (мөнгөө алдсан эсвэл гээсэн) тул та ажил хийх хэрэгтэй болсон гэдгийг ойлгоно. Тэгээд мөн та буруугаа багасгахын тулд татвар төлсөн гэдгээ хэлэх хэрэгтэй. Гэхдээ харин хоёр дахь удаагаа баригдвал тус улсыг ирээдүйд нэвтрэх эрхгүй орхих байдалд ордог.
Мөн энэ нөхцөлд, таны ажил олгогч таныг шүүхэд хандана гэдгээс илүү их айдаг. Учир нь тэр хууль бус цагаач ажиллуулсан гэм буруутай, тэгээд ч хөлсийг өгөөгүй байх нь асуудлыг улам хүндрүүлнэ. Ийм зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийг 10,000 доллар хүртэл торгодог. Зарим тохиолдолд лицензээ алдах (жишээлбэл, барилгын ажилд) хүртэл, мөн шоронд хоригдох байдал үүсдэг байна. Тиймээс хөлс мөнгөө төлөх нь хамаагүй хямд тусна гэдгийг тэд ойлгодог.
Зөвлөхөд: Ямар ч тохиолдолд өөрийгөө баталгаатай хамгаалахын тулд, та тэр газарт ажиллаж байсан гэх шууд бус нотлох баримттай байх ёстой. Жишээлбэл, гэрэл зураг, уулзалтыг нотлох баримт гэх мэт. Энэ тохиолдолд, та ажиллаж байснаа баталгаажуулах боломжтой юм. Тэгээд ч ажил олгогч шүүх дээр ямар тактик гаргахыг хэн ч мэдэхгүй. Магадгүй тэр таныг урд өмнө хэзээ ч харж байгаагүй гэж хэлэх ч юм бил үү, тэгвэл таны нотлох баримтын дараа энэ хүнд итгэх боломжгүй нь бүгдэд шууд тодорхой болно гэсэн үг юм.
Эх сурвалж: forumdaily.com