Байшин худалдаж авсан хүн, АНУ-д дагаж мөрдөх хэд хэдэн дүрэм байдаг. Энэхүү бидний хувьд ер бусын дөрвөн шаардлагын талаар Yandex.Zen нийтэлжээ.
Хашаа барих
Бид газар дээрээ хашаа барьж болно гэж боддог. Гэтэл Америкт анх суурьшсан хүмүүсийн шашны уламжлалд тулгуурласан, хөршөөсөө ялгарч, хашаа барих заншилгүй нийгэмлэгийн амьдралыг илэрхийлдэг протестантуудын хэм хэмжээг мөрддөг. Өнөө үед америкчууд тэр үеийн хэм хэмжээг дагаж мөрдөхөө больсон ч тэд хашаагүй амьдралд бүрэн дассан байдаг. Хэрэв хашаа барьвал, байшингийн нүүрэн талд биш харин арын хашаанд, амрах булангаа тусгаарлаж байгаа мэтээр намхан хийдэг. Ерөнхийдөө үүнийг хориглодоггүй ч, ямар ч тохиолдолд тухайн нутгийн оршин суугчдын нэгдсэн хуралд мэдэгдэж шийдвэрээ зөвшилцөх хэрэгтэй байдаг.
Зүлгээ хадахаа мартах
Зүлгийг АНУ-д сайхан, сайн дүүргийг тодорхойлох нүүр царай гэж үздэг. Тиймээс зүлэг дөрвөн см орчим өндөртэй засагдсан хивс мэт байхыг хүсдэг бөгөөд АНУ-д зүлэгний зохих арчилгааг хууль тогтоомжийн түвшинд гэрийн эзэн хариуцдаг. Энэ дүрмийг дагаж мөрдөхгүй байх нь тухайн бүс нутгийн үнэлгээг бууруулж, улмаар эдгээр газруудад үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад нөлөөлдөг байна.
Шуугиантай үдэшлэг зохион байгуулах
АНУ-д чимээгүй байх нь бичигдээгүй дүрмийн нэг юм. Бид 22:00-23:00 цагаас хойш чимээ шуугиан тарьж болдоггүйд дассан байдаг. Гэтэл АНУ-д бүх зүйл өөр, кинонууд нь чимээ шуугиантай үдэшлэгийг харуулдаг ч бодит байдал дээр чимээ шуугиантай байна гэсэн хэн бүхэн өдрийн цагаар ч гомдол гаргах эрхтэй. Хэрэв зүлгэн дээр нь зочдын тань хэн нэгэн нь гишгэсэн, гэмтээсэн бол нөхөн төлбөр төлөхөөс аргагүйд хүрэхээс гадна үдэшлэг зохион байгуулсан эзэн нэлээд том торгууль төлөх шаардлагатай болно.
Фасадаа өөрчилөх
Байшин, түүний эргэн тойронд байгаа газар нь таны өмч мөн боловч, тухайн бүс нутагт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ерөнхий шаардлагад захирагддаг тул дураар өөрчлөх боломжгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа та бүх чухал нюансуудыг тусгасан холбогдох баримт бичигт гарын үсэг зурдаг бөгөөд түүн дээр фасадны өнгийг хүртэл зааж өгсөн байдаг. Энэ нь тухайн бүсийг ижил хэв маягтай сайхан харагдуулдаг. Тухайн гэрээнд заагдсан хэм хэмжээг бүс нутгийн оршин суугчид хүлээн зөвшөөрдөг ба хатуу зохицуулалтаар дагаж мөрддөг. Зөрчил гаргасан тохиолдолд цагдаа, шүүгч нар торгуулийн арга хэмжээ авдаг байна.