АНУ-д хууль ёсны статусгүй, бичиг баримтгүй 11 сая гаруй цагаачид байдаг. Эдгээр хүмүүсийн статусаа "засах", ногоон карт авах боломж, аргуудын талаар Documented. мэдээлэв.
Цагаачлалын албаны бүх мэргэжилтнүүд, хууль ёсны статус авах нь маш хэцүү бөгөөд энэ нь хувь хүн бүрийн нөхцөл байдлаас хамаарна. Цагаачлалын хуульчтай зөвлөлдөх нь дээр гэдэг дээр санал нэг байгаагаа илэрхийлжээ.
Бүртгэлгүй, бичиг баримтгүй цагаач
"Бүртгэлгүй" гэсэн нэршил нь тухайн улс руу шалгалтгүй, хууль бусаар нэвтэрсэн хүмүүстэй холбоотой байдаг ч, F-1 (академик оюутан), B-1/B-2 (зочин/жуулчин) зэрэг олон ангиллын виз эзэмшигчид, визний хугацаа нь дуусч, үргэлжлүүлэн амьдарч буй тохиолдолд бичиг баримтгүй гэж тооцогдно. Хууль ёсны статустай болох хэд хэдэн арга зам байдаг бөгөөд цагаачдад хамаарах нөхцөл байдлаас нь шалтгаалан өөр өөр байна. Мөн байнгын болон түр зуурын ангилал байдаг бөгөөд зарим ангилал нь илүү хурдан шийдэгдэх талтай. Тиймээс аль ангилал нь, таны асуудлыг шийдэхэд хамгийн сайн тохирохыг олж мэдэх хамгийн сайн арга бол цагаачлалын хуульчид хандах явдал юм.
Та иргэн эсвэл хууль ёсны байнгын оршин суугчтай (LPR) гэрлэсэн шалтгаанаар эсвэл АНУ-ын иргэн эсвэл LPR-тэй хамаатан садныхаа хүсэлтээр, мөн ажилд орж тодорхой нөхцөл хангах замаар статус солих өргөдөл гаргаж болно. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч (VAWA), бусад гэмт хэргийн хохирогч (U виз), хүний наймааны хохирогч (T статус) гэсэн ангилал, мөн зарим улсын иргэдэд зориулсан тусгай ангилал байдаг.
“Бичиг баримтгүй хүмүүс бидэн дээр ирэхэд, бид тэдний түүхтэй танилцаж, боломж гарцыг судалж шийдэхийг хичээдэг” гэж CUNY Citizenship Now-ийн сургалт, чадавхийн хуульч Шон Раман хэлээд, тухайн хүн тухайн улсад байнгын болон түр зуурын эрх зүйн статустай болох олон арга зам байдаг гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Тухайн улсад орох, гарах үеийн нөхцөл, статус солих арга замд нөлөөлнө
Тухайн улсад нэвтэрсэн зам нь оршин суух зөвшөөрөл авах үйл явцад нөлөөлж болно. Өршөөлөөр суллагдсан хүмүүс тус улсад байх хугацаандаа статусаа өөрчлөх хүсэлт гаргаж болно. Харин хууль бусаар ирсэн, бүртгэлгүй тэнсэн суллагдсан хүмүүс тухайн улсыг орхиж, гадаад дахь АНУ-ын консулын газарт мэдэгдэх шаардлагатай болдог.
Тус улсаас гарч буй бүх хүмүүс аюулгүй байдлын хяналтын цэгээр дамжих ёстой бөгөөд Тээврийн аюулгүй байдлын ажилтан (TSA) паспортыг нь шалгана. Паспорт дээрээ визгүй хүмүүсийг (бичиг баримтгүй/эсвэл хугацаа хэтрүүлсэн гэсэн үг) Гаалийн болон Хил Хамгаалах (ХБХ)-ын ажилтан саатуулах эсвэл албадан гаргах журмыг тогтооно.Таны эрх хил дээр байх үед хязгаарлагдмал байна. Явах гэж байгаад саатуулагдсан тохиолдол ховор. Хэрэв танд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бол баривчлах боломжтой. Хэрэв та оршин суух хугацаагаа хэтрүүлбэл саатах магадлал бага боловч таны явах хугацааг янз бүрийн аргаар цахим хэлбэрээр тэмдэглэнэ. АНУ-д ,“гарах виз”-ийн албан ёсны шаардлага байхгүй ч засгийн газар хөрш улсын агаарын тээврийн бүртгэл, нэвтрэх паспортын сканнераас мэдээлэл цуглуулдаг” гэж Нью-Йорк дахь цагаачлалын хууль, хүний эрхийн хүндэт профессор Ленни Б.Бенсон ярьсан байна.
Хэрэв та тухайн улсыг орхиж, нисэх онгоцны буудалд саатуулагдсан, харин таны статус байнга өөрчлөгдөж байсан бол хуульч Раман,- "Өмгөөлөгч тань аль болох Цагаачлал, Гаалийн албанд (ICE) хурдан танилцуулах хэрэгтэй" гэж зөвлөсөн байна.
Ногоон карт ба хугацаа
Өргөдлийг боловсруулах хугацаа өөр өөр байдаг. Жишээлбэл, гэрлэлтийн визний хувьд энэ үйл явц нь хоёр бүрэлдэхүүн хэсгээс шалтгаална. “Нэгдүгээрт, таны цагаачлалын ангилалд квот хамаарах эсэх. Мөн цагаачлалын зарим ангилалд саатал гардаггүй энэ нь АНУ-ын иргэнтэй гэрлэх юм. Харин хууль ёсны байнгын оршин суугчтай гэрлэх эсвэл цагаачлалын үүсмэл статустай хүнтэй гэрлэхэд (таны эхнэр гэр бүл эсвэл ажил эрхлэлтийн ивээн тэтгэгчээр дамжуулан цагаачилж байгаа) танд квотын саатал гарч болзошгүй гэсэн үг” гэж тайлбарласан байна. Конгресс , АНУ-д тодорхой хугацаанд оршин суух эрхтэй олон сая цагаачдад өршөөл үзүүлсэн 1986 оны Цагаачлалын шинэчлэл ба хяналтын тухай хуультай (IRCA) ижил төстэй хуулийг батлахгүй бол, бичиг баримтгүй цагаачидын статусыг солих, энэ үйл явцад хэр цаг хугацаа зарцуулагдах зэрэг асуултуудад шууд хариулт байхгүй байсаар байгаа юм.
АНУ-д зорчих хориг
Цагаачлалын кодын 212(a)(9)(B)(ii)-ийн дагуу, Дотоодын аюулгүй байдлын яамнаас (DHS) зөвшөөрөгдсөн оршин суух хугацаа нь дууссаны дараа АНУ-д амьдарсан хүмүүсийн (жишээлбэл, хугацаа нь дууссан жуулчин) хууль бусаар оршин сууж хэтрүүлсэн хугацаа хилийн хориг хугацаанд нөлөөлдөг. Хууль бусаар оршин суух хугацаа 180 хүртэл хоног, гэхдээ нэг жилээс бага хугацаагаар хэтрүүлсэн хүмүүсийг АНУ-д гурван жил нэвтрэхийг хориглоно. 365-аас дээш хоног хэтрүүлсэн хүмүүсийг арван жил хилээр нэвтрэхийг хязгаарладаг.Царт тахлын эхэн үед нисэх онгоцны буудлууд хаагдах үед тохиолдож байсан шиг хүн, тухайн улсаас гарч чадахгүй байх олон шалтгаан бий. Гэхдээ, USCIS нь таны ирээдүйн аялалыг эрсдэлд оруулахгүйн тулд сунгалт хийхийг шаардаж, санал болгодог. Байнгын хориг нь, тус улсад орохыг хориглосон (арван жилийн хориг гэх мэт) хугацаанд хууль бусаар дахин нэвтрэх үед тавигддаг. Мөн "I-212 (Нэгдсэн Улсын нутаг дэвсгэрт албадан гаргасны дараа дахин нэвтрэх зөвшөөрөл авах өргөдөл) гэсэн маягт байдаг бөгөөд энэ нь, дахин өргөдөл гаргаж нэвтрэх зөвшөөрөл авна гэсэн үг юм" гэж Раман хэлсэн байна.
Мөн Бэнсон, аялал жуулчлалын хоригт үл хамаарах хоёр зүйл байдаг гэжээ.
Цагаач бусаар буцаж ирэх буюу түр хугацаагаар ирэх: INA § 212(d)(3)-ыг үзнэ үү. Энэ нь зөвхөн түр хугацаагаар буцаж ирэх хамаарна. Энэ үйл явц нь, нягт дагаж мөрдөхийг шаарддаг бөгөөд хугацаа шаардагддаг. Мөн зайлшгүй эх орон руугаа буцах шалтгаан болон аялал тань зөвхөн түр зуурын зорилготой гэдгээ нотлох хэрэгтэй болдог.
Цагаачийн гэр бүл нэгдэх эрх: INA §212(a)(9)(B)(v)-ийг үзнэ үү. Энэ хэсэг нь таны эхнэр, нөхөр эсвэл эцэг эх хууль ёсны байнгын оршин суугч (ногоон карт эзэмшигч) эсвэл АНУ-ын иргэн бол хоригоос татгалзах боломжийг танд олгоно. Хүүхэд тань АНУ-ын иргэн байх нь хангалттай хүчин зүйлд орохгүй.
Бичиг баримтгүй цагаачдад зориулсан ажлын виз
Тухайн улстай хөрөнгө оруулалт болон худалдааны гэрээтэй улсын иргэд гэх мэт зарим хүмүүс цагаачлалын бус хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн виз авах боломжтой. Зарим хүмүүс түр хамгаалагдсан тусгай статус Temporary Protected Status эсвэл TPS авах эрхтэй байж болно. Хүн бүр өөр өөрийн өвөрмөц нөхцөл байдалтай байдаг тул ганцаарчилсан өмгөөллийн зөвлөгөө авах ёстой" гэж Бенсон зөвлөжээ.Мөн зарим тодорхой ангиллын ажлын виз байдаг бөгөөд хүмүүсийг АНУ-д орохоосоо өмнө ивээн тэтгэгчийн хүсэлттэй байхыг шаарддаг. Энэ нь түр хугацааны ангилал боловч, ажил олгогч нь сунгуулж болдог. Харин тус улсад амьдарч байгаа хүмүүс, өөрсдийн хэрэгцээт байдал, авъяас чадвар, карьер зэргийг тодорхойлон ажлын виз мэдүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь мөн тухайн улсын ашиг сонирхлоос шалтгаалдаг.
Мөн зарим хүмүүс ивээн тэтгэгчгүй байсан ч АНУ-д ажиллахыг зөвшөөрөх тохиолдол байдаг бөгөөд тэд DACA зэрэг тодорхой ангилалын Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн бичиг баримттай байна. (EAD) Энэ нь АНУ-ын цагаачлалын бодлого бөгөөд АНУ-д хүүхэд байхдаа тус улсад ирсэн хүмүүсийг амьдралын эх үүсвэртэй болгох боломж олгох албадан гаргахын эсрэг хоёр жилийн хөнгөлөлтийн хугацаа (та АНУ-д ажиллах зөвшөөрөл авах боломжтой) эсвэл түр хамгаалалтын статус (TPS) юм. Эдгээр ангилал нь, статус нь идэвхтэй байгаа үед ажиллах зөвшөөрөл авах хүсэлт гаргах боломжийг олгодог.
"Ерөнхийдөө, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах эрхтэй хүмүүсийн тухай заалтыг C.F.R. 8-д заасан байдаг. § 245A.12. Мөн онцгой нөхцөл байдлын улмаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах боломжтой хүмүүсийн ангилал байдаг, тухайлбал, өршөөлийн хугацаанаас өмнө суллагдсан Афганистан, Украинчууд, "хойшлуулагдсан" хүмүүс, өргөдөл нь шаардлагатай хугацаанд хүлээгдэж буй орогнол хүсэгчид, гэх мэт. Нийтийг хамарсан, олон талт ажиллах зөвшөөрөл байдаггүй" гэж Бенсон ярьжээ.
U виз
2000 оны Хүчирхийлэл, хүний наймааны хохирогчдын тухай хуулийн дагуу батлагдсан цагаачлалын бус U виз нь сэтгэл зүйн эсвэл бие махбодийн хүчирхийлэлд өртөж, хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байсан цагаачдад зориулагдсан. Үүнд, хүчирхийлэл, хүчин, хүн хулгайлах, дээрэмдэх, цус ойртолт гэх мэт хэргүүдийн хохирогч орно.“U-визний шалгуур нь, зөрчилгүй байх явдал бөгөөд хамрагдахын тулд таны байдал хуулийн дагуу нотлогдсон, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. I-192 маягт нь тэнцэхгүй байх асуудлыг даван туулахад тань тусладаг" гэж Раман хэлсэн байна.