February
15
2023
Anu.mn
Танд хэрэгтэй
Хувийн туршлага: Америкт эвгүй байдалд орохгүйн тулд мэдэхэд илүүдэхгүй зүйлс
Хувийн туршлага: Америкт эвгүй байдалд орохгүйн тулд мэдэхэд илүүдэхгүй зүйлс
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хувийн туршлага: Америкт эвгүй байдалд орохгүйн тулд мэдэхэд илүүдэхгүй зүйлс
Photo: Depositphotos

Хэрэв та, мэдэхгүйгээсээ болж ичиж зовох байдалд орохыг, мөн их хэмжээний торгууль төлөхийг, тэр байтугай цагдаатай харьцахыг хүсэхгүй байгаа бол, АНУ-д дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй. АНУ-д жуулчид  аялаж явах үедээ, ихэвчлэн эдгээр асуудлуудад өртдөг байна.

АНУ-руу авч явах зүйлсийнхээ талаар сайн бод

Аялахаасаа өмнө, АНУ-ын Гаалийн болон Хилийн Хамгаалалтын албаны вэб сайтад орж декларацид мэдүүлэх ёстой зүйлс болон хилээр оруулах боломжгүй зүйлсийн жагсаалтыг үзэхээ мартуузай. Хиам, сүүн бүтээгдэхүүн, үр, ургамал, мах, махан бүтээгдэхүүн, мах, тахианы мах агуулсан лаазалсан үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хориглодог. Хэрэв үүнийг зөрчвөл, хяналтад авч, хувийн хэрэг үүсгэж тэмдэглэл хийдэг. Давтан ийм зөрчил гаргавал 300 ам.долларын торгууль ногдуулна. Мөн цаашид хилээр орох гарах үед, байнга нарийвчлан шалгах процесстой тулгардаг.

АНУ-д цайны мөнгө өгөх нь 10% биш, харин 15-20% байдаг.

Цайны мөнгөний хувьд, хэрэв та үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байвал 15%, хэрэв танд бүх зүйл таалагдсан бол 20% төлдөг стандарт байдаг. Одоо харин, цайны мөнгийг тооцоонд оруулдаг болж байна, тиймээс төлбөр хийхдээ анхааралтай байгаарай. Мөн зөвхөн ресторанд төдийгүй бүх үйлчилгээнд, үс засах, маникюр, машин угаах бүгдэд нь цайны мөнгө үлдээдэг заншилтай гэдгийг мэдэх нь чухал.

Ресторанд урьдчилан захиалга өгөх ёстой

Рестораны урт хүлээлгийн жагсаалт, урт дараалал нь АНУ-д хэвийн үзэгдэл юм. Энэ нь хямдхан хоолны газруудад ч хамаарах нь бий. Тиймээс хэрэв та цаг заваа үнэлдэг бол урьдчилан ширээ захиалаарай.

Худалдан авалтын татварыг үнийн шошгон дээр заадаггүй

Нэмж дурдахад, муж бүр өөрийн гэсэн татвартай, (ихэнхдээ, худалдан авах үнэ + 5-10% байдаг) мөн тус бүр өөр өөр татвартай байдаг. Тиймээс, та кассан дээр өөр, өндөр өртөгтэй бараа, үнийн дүн харвал бүү сандар, энэ нь алдаа биш, энэ бол татвар нэмэгдсэн дүн юм.

Автобусанд суухын өмнө задгай мөнгөө бэлд

Хэрэв та нийтийн тээврээр хотоор явах гэж байгаа бол, тэнд хариулт мөнгө өгдөггүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Төлбөрийг тусгай терминалаар хийдэг бөгөөд хариулт өгөх төхөөрөмжөөр тоноглогдоогүй байдаг. Мөн картаар төлбөр хийж болдогггүй.

Америкд бүгд адилхан аюулгүй байдаггүй.

Бусад газруудын нэгэн адил, АНУ-д ялгаатай талууд дүүрэн байдаг. Зарим газарт машинаа онгорхой орхисон ч, хэн ч юу ч авахгүй, харин хаа нэгтээ хамгаалалттай зогсоол дээр тавьсан ч, машины шилийг хагалж эд зүйлсийг ухаад явчихсан тохиолдол таарч байсан. Өнгөрсөн жил 2 долоо хоногийн зайтай, 2 жуулчин Сан Францискод хулгайд өртсөн. Зургаа авахуулахаар машинаас буух хооронд нь арын суудал дээр байсан бүх зүйлийг нь авчихсан. Дараа нь, тэд бичиг баримтаа сэргээхийн тулд өөр муж руу нисэж байсан. Мөн Сан Франциско дахь Tenderloin дүүргийг тусад нь сануулах нь зүйтэй. Энэ газар нь хотын төвд байрладаг, нэр хүндтэй хорооллуудтай хиллэдэг ч аюултай. Гар утсыг нь гараас булаасан тохиолдлууд хүртэл гардаг.

Хэрэв таны аялалын үед ямар нэг зүйл тохиолдвол, шууд Emergency-д бүү ханд.

Үүнийг нутгийн оршин суугчид болон олон хүн мэддэггүй нь гайхалтай. Учир нь АНУ-д эмнэлгийн тусламж авах боломжтой 2 төрлийн байгууллага байдаг: Emergency ба Urgent Care.  Emergency (яаралтай тусламж)-д хүний нөхцөл байдал амь насанд нь аюултай тохиолдолд л очих ёстой. Тэнд ноцтой бэртэл гэмтэл, амь насыг аврах асуудлыг шийднэ, төлбөр нь хэдэн мянган доллар байдаг. Бага зэргийн өвчин, гэмтэл бэртлийн хувьд Urgent Care (түргэн тусламж) -тай холбоо барина. Төлбөр нь, Emergency-с хамаагүй доогуур хэдэн зуун долларт багтдаг.

Зарим мужууд утгагүй гэмээр хуультай

Магадгүй, АНУ-ын зарим хачин гэмээр романтик байдал нь, тус бүр өөрийн гэсэн амьдралаар амьдардагтай нь холбоотой байдаг байх. Аялах үедээ үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. Зарим мужууд үнэхээр, дагаж мөрдөх ёстой гайхмаар хачирхалтай хуультай байдаг. Жишээлбэл, Орегон мужид та машинаа өөрөө цэнэглэж болохгүй - шатахуун түгээх станцууд нь тусгай хүмүүстэй (монгол шиг). Хэрэв энэ хуулийг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулдаг.

Машины зогсоол гэдэг амар ажил биш

Машинаа зогсоолд  тавихдаа болгоомжтой байгаарай -  машинаа зөв байрлуулсан эсэхийг маш нухацтай шалгадаг. Машинаа галын цоргоны өмнө эсвэл хэт ойрхон байрлуулж болохгүй. Үүнд торгууль ногдуулаад зогсохгүй, гал сөнөөгчид тухайн цоргыг ашиглах шаардлага гарвал машины цонхыг хагалаад зайлуулдаг. Мөн та машинаа нэг газар 72 цагаас илүү хугацаагаар орхиж болохгүй -  торгуулийн газар руу ачигдна. Торгууль нь, чамгүй өндөр болно. Мөн машинаа тавихдаа замын хажуугийн тэмдгүүдийг заавал анхаарч харж байгаарай. Зарим газар зөвхөн нэг цаг, өөр газар 2 цаг гэх мэт хязгаарлалттай, мөн зөвхөн тодорхой цагийн хооронд зогсолт хийхийг зөвшөөрсөн байдаг тул анхааралтай байх хэрэгтэй.

Америкчуудтай харьцахдаа зайлсхийх ёстой сэдвүүд байдаг.

Бидний дунд байнга яригдаж байдаг ярианы зарим сэдвийг, АНУ-д зохисгүй эсвэл бүр доромжилсон гэж үздэг. Эдгээр нь арьс өнгө, хүйсийн асуудал, шашин, илүүдэл жин юм. Мөн хар америкчуудтай холбоотой Н үсгээр эхэлсэн үгийг ашиглаж болохгүй. Бас "Өө Бурхан минь!", "Эзэн!" гэх мэтээр дуу алдахаас татгалзах нь зүйтэй. Янз бүрийн шашны хүмүүс сөргөөр хүлээж авч болно. Нэмж дурдахад, америкчууд хуулиа дээдэлдэг гайхалтай хүмүүс.

Улаан гэрлээр баруун эргэх нь хэвийн үзэгдэл

Улаан гэрлээр баруун тийш эргэх нь, хэрэв тухайн газарт хориглосон тусдаа тэмдэг байхгүй бол, АНУ-д стандарт нөхцөл бөгөөд хууль ёсных. Үүнийг тусдаа зүйл болгон онцлон тэмдэглэж буйн учир нь, инээмсэглэсэн, сайхан сэтгэлтэй америкчууд ч гэсэн, тэмдэггүй эргэлт дээр ногоон гэрэл хүлээж замыг хааж зогсоод байвал, уур уцаартай дохио өгч эхэлдэг.

Эдгээр нь, бүгдийн мэддэг зүйл байж магад. Гэхдээ, мэдээгүйгээс болж, ямар нэгэн таагүй зүйлстэй тулгарч, сайхан сэтгэгдэл, хүлээн авалтаа бүдгэрүүлэхгүйн тулд бэлтгэлтэй байх нь илүүдэхгүй биз ээ. Тиймээс анзаарсан өөр бусад зүйлсээ бичиж хуваалцаарай.

АНУ бол мартагдашгүй цагийг өнгөрөөж, чин сэтгэлээсээ хайрлах гайхалтай улс юм.

Та гадаадад байхдаа мэдэхгүйгээсээ болж, өөрийн мэдэлгүй эвгүй байдалд орж байсан уу?

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.