Хэрэв та ногоон карттай болсон ч энэ нь, юунаас ч хамаарахгүй, тэр чигтээ танд зориулагдсан амьдрах эрхийн үнэмлэх биш юм. Зарим тохиолдолд USCIS, Америкт байнгын оршин суугч байх эрхийг цуцалж болдог.
АНУ-д байнгын оршин суух, ажиллах эрхээ алдаж болох дөрвөн үндсэн шалтгааныг ForumDaily сануулсан байна.
1. Та байнга оршин суухаар өөр улс руу шилжсэн.
2. Та Америкийн Нэгдсэн Улсаас өөр улсад удаан хугацаагаар амьдрах болсон.
Хэрэв та ийм удаан хугацаагаар явна гэж бодоогүй, түр хугацаагаар (жишээ нь, аялалын улмаас) явна гэж төлөвлөж, явахаасаа өмнө Иргэний харьяалал, цагаачлалын албанаас тус улсад дахин нэвтрэх зөвшөөрөл авсан бол үүнд хамаарахгүй.
3. Та АНУ-аас өөр улсад ажиллаж, амьдарч байхдаа татварын тайлан гаргаж өгөхгүй байгаа бол.
4. Мөн татварын тайландаа өөрийгөө “цагаач биш буюу nonimmigrant” гэж тодорхойлсон бол.