October
7
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Ногоон картны сугалаанд хожих боломж улс тус бүрээр
Ногоон картны сугалаанд хожих боломж улс тус бүрээр
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ногоон картны сугалаанд хожих боломж улс тус бүрээр
Photo: IStock

Албан ёсоор 10-р сарын 5-ны өдөр ногоон картын сугалааны бүртгэл нээлтээ хийлээ. Үүнтэй холбоотой сугалаанд хожих бодит боломжийг улс тус бүрээр өмнөх жилүүдийн өгөгдлүүд дээр үндэслэн гаргасан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүн сугалаанд оролцох хүсэлт гаргаж, 55 мянга орчим нь ногоон карт авдаг байна. Хэдийгээр анх харахад математик нь маш энгийн мэт боловч үнэн хэрэгтээ ногоон карт авах боломж нь тухайн улсаас хамаарч, ногоон карт авах боломж нь оролцогчдын тоо, тавигдах шаардлагаас хамааран жил бүр өөр өөр байдаг байдал ажиглагджээ. Сугалаанд хожих дундаж боломж нь бүс нутаг болон тухайн жилээс хамаарч 1:25-1:75 хооронд хэлбэлздэг (Европчуудын хувьд саяхан 1:45 орчим) гэж The American Dream сэтгүүл бичжээ.

Хүмүүс  "Америк мөрөөдөл"-д хүрэх, шинэ соёлд суралцах итгэл найдвараар сугалаанд үргэлж оролцдог. Хүн болгон ялдаггүй нь ойлгомжтой бөгөөд ялалтын хувь нь олон хүчин зүйлээс хамаарна. Жишээлбэл, АНУ-д өөр төрлийн визүүдээр хичнээн цагаач ирсэн байна гэх мэт.

Улс орнуудын сугалаанд оролцогчидын ялах боломж ойролцоогоор:

Арменид 96,389 хүн оролцох хүсэлтээ ирүүлснээс 1,669 нь сонгогдож, тэдний 1,566 нь виз авсан бөгөөд  ялах магадлал нь 1,73%, нийт оролцогчдын 0,69% нь виз авсан байна.

Казахстаны 518 оршин суугч ялагч болсон ч, 460 нь виз авсан бөгөөд нийт 27,661 хүн сугалаанд оролцжээ. Хожих магадлал 1.87%, виз хүлээн авах хувь 0.76% байна.

Казахстан, Армен улсууд хамгийн өндөр виз авдаг байдал ажиглагджээ.

Азербайжанд 38,557 мэдүүлгээс 470 ялагч тодорсноос 434 нь виз авсан байна. Ялах магадлал 1.22%, 0.59% нь виз авсан.

Беларусь улсаас 70266 өргөдөл хүлээн авч, 899 сонгон шалгаруулж, 801 хүн виз авсан байна. Ялах магадлал 1.28%, нийт өргөдөл гаргагчийн виз авсан хувь 0.59% байна.

Гүрж улсад нийт 44258 мэдүүлгээс 680 нь ялалт байгуулж, 548 нь виз авсан ба ялах магадлал 1.54%, нийт хүсэлтийн 0.55% нь виз авсан байна.

Молдав улсад 154,453 мэдүүлэг гаргагчаас 1,762 хүн ялагч болж, 1,369 виз авсан бөгөөд ялах магадлал 1,14%, нийт хүсэлтийн виз олгох түвшин 0,54% байна.

Украйн  улсын иргэд сугалаанд нэлээд идэвхтэй оролцож, хүсэлтийн тоогоор хоёрдугаар байрыг эзэлдэг - 970,193. Эдгээрээс 4,500 нь ялсан байна. Үүнээс 2040 нь виз авсан. Хожих магадлал 0.46%, виз олгох хувь 0.14% байв.

Харин Оросоос 161,107 хүн оролцсон. Ялагчаар 2290 хүн тодорсноос 1812 нь виз авсан байна. Хожих магадлал 1.42%, виз олгох хувь 0.55% байна.

Узбекистан улсын иргэд хожигчидоороо тэргүүлэгчдийн тоонд багтаж, нийт оролцогч 876,875 хүн, үүнээс 4,501 нь ялагч болж, 3,199 нь виз авсан. Хожих магадлал 0.51%, виз олгох хувь 0.20% байна.

Сугалаанд оролцогчидын тоогоор (1,953,577) эхний байрыг 31 сая хүн амтай Африкийн Гана улс эзэлсэн байна.

Израильд 14,094 оролцогчидоос 127 ялагч шалгарснаас 34 нь виз авсан байна. Ялах магадлал 0.90%, нийт өргөдөл гаргагчийн виз авсан хувь 0.10% байв.

Фижи улсын оршин суугчид (7.07%) хожих магадлал хамгийн өндөр, Шинэ Зеланд хоёрдугаарт (4.68%), Австрали эхний гуравт (4.07%) оржээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.