December
19
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Онгоцонд, хэрэглэдэг эм, эмийн бүтээгдэхүүнээ үзлэг шалгалтын явцад асуудал гаргахгүйгээр ...
Онгоцонд, хэрэглэдэг эм, эмийн бүтээгдэхүүнээ үзлэг шалгалтын явцад асуудал гаргахгүйгээр хэрхэн авч явах вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Онгоцонд, хэрэглэдэг эм, эмийн бүтээгдэхүүнээ үзлэг шалгалтын явцад асуудал гаргахгүйгээр хэрхэн авч явах вэ?
Photo: Shutterstock

Үүнтэй холбоотой, жороор олгодог эмийг хяналтын цэгээр нэвтрүүлэх журмын талаар LifeHacker мэдээлэв.

Гар тээшинд жороор олгодог эмтэй хэрхэн аялах вэ

Гар тээшинд жороор олгодог эмтэй аялах боломжтой. Үнэн хэрэгтээ TSA-ийн дүрмээр, аялагчдыг үзлэгт орох үедээ эмээ шахмал эсвэл хатуу хэлбэрээр "хязгааргүй хэмжээгээр" авч явахыг зөвшөөрдөг.

Мөн таны гар тээшин дэх эм бусад бүх зүйлсийн нэгэн адил рентгенээр ордог. Хэрэв та эмээ рентгенээр оруулахыг хүсэхгүй байгаа бол, ердийн үзлэгт хамрагдахыг хүсч болно.

Шингэн эмтэй хэрхэн аялах вэ

Хэрэв та жороор олгодог эмийг шингэн хэлбэрээр авч явж байгаа бол, ердийн зөвшөөрөгдсөн хэмжээ 800-1000 мл-ээс багахан хэтэрч буй тохиолдолд гар тээшиндээ авч явахыг зөвшөөрнө. Цацдаг нитроглицеринд ч адил, ижил дүрэм үйлчилнэ.

Шахмал эмнээс ялгаатай нь шалгуулахын өмнө, шингэн жороор олгодог эмтэй явж байгаагаа TSA-ийн ажилтанд хэлэх хэрэгтэй. Мөн шингэн эмийн савыг онгойлгохыг хүсэх болон нэмэлт шинжилгээнд хамрагдуулах магадлалтайг анхаарна уу.

TSA, зорчигчдоос шингэн эмийг зөвхөн үйлдвэрийнхээ савлагаатай байхыг шаарддаггүй ч зарим мужууд үүнийг шаарддаг.

Та аялж буй эсвэл дайран өнгөрч буй газруудынхаа дүрэм журмыг уншиж, тэдгээрийг дагаж мөрдөх шаардлагатай.

PharmD эм зүйч Даниел Тавиа, -"Эх саванд эм, түүний тоо хэмжээ, хэрэглэх огноо, таны хаяг, овог нэр байгаа тул энэ нь хуурамч биш гэдгийг мэдэхэд тустай," тиймээс жороо эмийн савандаа хийсэн байх нь зөв гэж зөвлөж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.