May
24
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Social Security Number (SSN) гэж юу вэ?
Social Security Number (SSN) гэж юу вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Social Security Number (SSN) гэж юу вэ?

Social Security Number нь 9 оронтой давтагдахгүй тоо байх бөгөөд тус улсын иргэн, ажиллах эрхтэй түр оршин суугч болон Social Security Act-ын 205(c)(2)-д заасан түр хугацааны ажилчдад олгогдож тухайн хувь хүний орлогыг тодорхойлох, татварын талаарх мэдээллийг хуримтлуулахад зориулсан баримт бичиг юм. Холбооны (Federal) Засгийн газрын дэргэдэх агентлаг болох Social Security Administration (SSA) нь энэхүү дугаарыг хувь хүмүүст олгоно.

SSN юунд ашиглагддаг вэ?

Тус дугаарын үндсэн үүрэг нь Нийгмийн хамгаалалын хөтөлбөрийн хүрээнд хувь хүний бүх мэдээллийг тухайн хүний хувийн дансанд хуримтлуулах юм. АНУ-д зөвхөн энэхүү дугаар л хувь хүний мэдээллийг цогц байдлаар агуулсан байдаг. Тухайлбал хувь хүний ажил эрхлэлтийн түүх, өвчний түүх, боловсролын талаарх мэдээлэл болон кредит түүхийн талаарх мэдээллийг агуулдаг.

SSN-ийн төрлүүд

SSN нь гурван төрөлтэй. Хамгийн эхний бөгөөд нийтлэг хэрэглэгддэг карт нь эзэмшигчийн нэр болон дугаарыг агуулсан байх бөгөөд АНУ-ын иргэн болон байнгын оршин суугчдад олгогдоно. Үүнээс гадна хязгаарлагдмал эрх бүхий 2 төрлийн SSN байна. Үүний нэг нь "NOT VALID FOR EMPLOYMENT" буюу ажиллах эрхгүй карт юм. Дараагийн төрлийн карт нь "VALID FOR WORK ONLY WITH DHS AUTHORIZATION" буюу Үндэсний аюулгүй байдлын газраас олгох зөвшөөрлийн үндсэн дээр ажиллах эрхтэй байдаг. Уг картыг АНУ-д байгаа түр хугацааны ажилтан болон оюутнуудад олгодог.

Social Security Number хэрхэн авах вэ?

SSN-ыг авахад Social Security Administration (SSA)-д SS-5 анкетыг http://www.ssa.gov/online/ss-5.pdf бөглөх ба таныг тодорхойлсон бичиг баримт ба иргэншил, цагаачлалын статусыг заасан бичиг (паспорт) баримтын хамтаар өгнө. SSA нь шаардлагатай бүх мэдээлэл ба бичиг баримтыг хүлээж авсны дараа SSN картыг шуудангаар илгээх бөгөөд энэ нь 2-4 долоо хоногийн хугацаанд таны шуудангийн хаяганд ирдэг байна.

Social Security Number ба баримт бичгийн залилан

SSN нь хувь хүний таних, тодорхойлох бичиг баримт ба кредит түүхийг агуулдаг. Бодит зураг болон хувь хүнийг нарийвчлан тодорхойлох мэдээлэл агуулахгүй ба бусад зураг бүхий бичиг баримтын хамтаар баталгааждаг байна. Хэрэв хэн нэгэн бусдын SSN-ыг хууль бусаар эзэмшиж байвал тухайн хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бусдын нэрээр банкны данс нээх, кредит түүх үүсгэх, ажилд орох, татварын буцаан олголтыг хулгайлах, эмнэлгийн үйлчилгээ авах, засгийн газрын тэтгэлэг авах гэх мэт залилангийн зэрэг гэмт үйлдэл хийх боломжтой байдаг ба ийм тохиолдлууд нэлээдгүй гардаг байна. Тиймээс SSN-ыг нууц байлгах ба хэрэв нэгэн таны дугаарыг хэрэглэж байна гэж үзвэл Social Security Administration-д хандах хэрэгтэй. SSA Агентлаг нь хувь хүний орлоготой холбоотой асуудлыг шалгаж өгөх ба харин кредит түүхтэй холбоотой асуудлыг кредит бүртгэлийн (Equifax, Experian, and TransUnion) агентлагт мэдэгдэх шаардлагатай. Мөн ямарваа эргэлзээтэй, сэжигтэй үйл ажиллагааг IdentityTheft.gov, the Internal Revenue Service, the Internet Crime Center зэрэг байгууллагуудад хандан мэдэгдэж болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.