May
16
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Сургуулийн насны хүүхэдтэй гэр бүлийн анхааралд
Сургуулийн насны хүүхэдтэй гэр бүлийн анхааралд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/cb119f6f09dc960c1aaf95997938fdc533dea150-2048x1365.jpg
Амаржаргал
Сургуулийн насны хүүхэдтэй гэр бүлийн анхааралд

Монголоос анх ирсэн цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэдтэй гэр бүлийн анхааралд.

Монголоос заавал авч ирэх, бүрдүүлэх бичиг баримт, Үүнд

  • Вакцинжуулалт, дархлаажуулалтын дэвтэр буюу хүснэгтийг орчуулан авч ирэх
  • Сургууль цэцэргэлээс нь тухайн сурагчийн тодорхойлолт, хувийн хэрэг - англи хэл дээр
  • Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ англи хэл дээр орчуулагдаж баталгаажсан байх

Америкийн нэгдсэн улсад ирсэний дараа уг гэр бүл амьдрах газраа сайн судлан, харьяа улсын сургууль, цэцэрлэгийн байршлыг сайтар судлан амьдрах байраа олж, түрээсийн гэрээг өөрсдийн нэр дээр байгуулах ёстой. Түрээсийн байранд амьдрагч хүмүүсийн жагсаалтанд хүүхдүүдийн нэр заавал бичигдсэн байх ёстойг анхаараарай.

Харьяа эмнэлэг дээрээ очин сургуулийн хүүхдүүдээ бүртгүүлж, шаардлагатай вакцины бүртгэлийг хийлгүүлэн, дутуу вакциныг сургууль эхлэхээс өмнө хүүхэддээ хийлгэх ёстой. Энэ үед танд Монголоос авч ирсэн бичиг баримт хэрэг болно.

Харьяа сургуулийн ажилтантай уулзаж, хүүхдээ бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авна. Бүрдүүлэх бичиг баримтанд ихэнхдээ дараах зүйлс багтсан байдаг. Үүнд:

  • Хэдэн настайг батлах баримт бичигт
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Гадаад паспорт
  • Шүүхийн нотолгооны баримт бичиг (онцгой тохиолдолд)
  • Эмнэлгийн бүртгэл
  • Амьдарч буй хаягийн баталгаа (Түрээсийн гэрээ, Utility Bill, ус цахилгааны төлбөр төлсөн баримт)
  • Эмчийн үзлэгийн хуудас - Харьяа дүүргийн эмнэлгээс энэ бичгийг та авсан байх ёстой. Энэ хуудас нь хүүхдийн өндөр, жин, вакцинжуулалтын бүртгэл, хүүхдийн эмчийн мэдээлэл гэх мэт мэдээллийг агуулсан хуудас байгаа.

Вакцинжуулалтад тавигдах шаардлага

  • Сахуу, хөхүүл ханиалга, татран (DTP/Td)
  • Идэвхгүй полиомиелит
  • Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд (MMR)
  • Гепатит В
  • Салхин цэцэг (тууралт)
  • В хэлбэрийн Гемофилийн томуу, (HIB)
  • Пневмококкийн коньюгат (PCV)
  • Шүдний эмчийн шаардлага

Сургуульдаа амжилттай бүртгүүлсэн бол эцэг эх та хүүхдийнхээ эцэг эхийн хурлыг таслалгүй сууж, хүүхдийнхээ сурлагын явцтай танилцаарах үүрэг үлдлээ. Танд хэлний бэрхшээл байвал сургуулийн консульд мэдэгдэн тусгай орчуулагч аван эцэг эхийн хуралд сууж болно.

Таны хүүхэд нэгэнтээ улсын сургуульд амжиллтай бүртгэгдсэн бол, дараа танай гэр бүл өөр дүүрэг, өөр хот, өөр штат руу нүүхэд хүүхдийн дүнгийн карт, хувийн хэрэг бүгд цахимаар хадгалагдаж, шилжих болно.

Сургуулийн амралтын өдрүүд
Талрахлын баяр (Thanksgiving Holiday) - 11р сарын 4 дүгээр пүрэв гариг

Зул сарын баяр (Christmas Break) - 12 сарын 23 аас дараа жилийн нэг сарын нэгэн хүртэл

Намрын хичээлийн амралт - 9 юмуу 10 сард хоёр долоо хоног үргэлжилсэн амралт болдог. Хугацаа нь дүүрэг, хот гээд ялгаатай

Өвлийн амралт - 2 юмуу 3 сард болдог Ёрөнхийлөгчийн өдөрийг тохиолдуулан болдог

Хаврын амралт - 3 юмуу 4 сард “Easter Holiday” тохиолдуулан болдог

Зуны амралт - 5 сарын сүүл эсвэл 6 сарын сарын ихээр эхэлдэг. Хот дүүрэгийн зохицуулалтаас үүдэн намар хичээл 8 сарын сүүл эсвэл 9 сарын эхээр эхэлдэг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.