Заримдаа хүүхдэд сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч завсарлага авах хэрэгтэй үе насанд хүрэгчидтэй адилхан тохиолддог.
Коронавирус, цар тахал дэлхийг орвонгоор нь эргүүлэхээс өмнө ч оюутан, сурагчдад сэтгэцийн эрүүл мэндийн хямрал аль хэдийн байсан. Гэвч энэ өвчний улмаас хүн бүрийг тусгаарлахад хүргэсэн нь энэ асуудлыг улам хурцатгасан юм.
Little Otter-ийн шинжлэх ухааны ахлах ажилтан, үүсгэн байгуулагч, эрүүл мэндийн ахлах ажилтан доктор Хелен Эггер (Dr. Helen Egger), "Цар тахлын үед, хүүхдүүдийн сэтгэлийн түгшүүр, депресс, сэтгэл гутралын шинж тэмдэг тодорхой бөгөөд огцом нэмэгдсэн, магадгүй 30 орчим хувиар өссөн" гэж хэлээд,"Бид мөн зарим эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасагт сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд орсон хүүхдүүд ирж байгааг харсан." гэжээ.
Саяхан New York Times-д, сургуулиудад сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, сэтгэлийн хямралыг нь тайлж, цэнэглэхэд нь туслах сэтгэцийн эрүүл мэндийн өдрүүдийг санал болгох ёстой гэж өсвөр насныхан үзэж байна гэсэн нийтлэл гарчээ. Эцэг эх, багш нарын хувьд өсвөр насныхны сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралын талаархи мэдлэг нэмэгдэж, хүүхдүүд гэртээ үргэлж байх нь энэ асуудлыг улам хүндрүүлж байна, тиймээс гэрээс нь гаргаж байх ёстой гэж үзэж байна.
"Хэрэв энэ сэтгэцийн асуудал нь нийт хүүхдүүдийн 20 хувьд нь тулгараад байгаа бол бид энэ талаар нухацтай ярилцаж, тодорхойлон, үүнийг эмчилэх хэрэгтэй" гэж Эггер хэлжээ. Тэрээр мөн, "Насанд хүрэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгийн 75 хувь нь 14 наснаас өмнө эхэлдэг гэдгийг бид мэднэ. Бид сэтгэцийн эрүүл мэнд, ялангуяа хүүхдүүдийг энэ асуудал дээр үл ойшоож байгаа нь бид эдгээр сорилтыг аль болох эрт даван туулах, хөндлөнгөөс оролцох боломжоо алдаж байна гэсэн үг." гэжээ.
Сургуулиуд сурагчдын эрүүл мэндэд туслах арга замыг аажмаар хэрэгжүүлж байгаа талаар, мөн бид Эггертэй хүүхэд нь сэтгэлээр унасан, сэтгэцийн эрүүл мэндийн өдөр авах шаардлагатай бол эцэг эхчүүд юу хийж болох талаар ярилцсан бөгөөд тэрээр хүүхдүүд болон эцэг эхчүүдэд хэрхэн туслах талаар зарим зөвлөмжийг санал болгож байна.
Хүүхдэд хэцүү байгаагийн шинж тэмдэг
Ихэнх хүүхдүүд хичээлийн жилээ эхлүүлэх үед, зуны залхуу хэмнэлээс илүү зохион байгуулалттай хэвшилд шилжихэд, олон хүүхэд хэдэн долоо хоногийн турш түгшүүртэй байх болно. Тэд шинэ найз нөхөд, багш нартай уулзаж, ойрын болон урт хугацааны ирээдүйнхээ талаар санаа зовж байх болно.
Бага насны хүүхдүүд биеэ барьж дийлэхгүй, арай л гэж гэртээ ирэн уурлаж бухимдах магадлалтай. Өсвөр насныхан ч гэсэн сэтгэл санааны дарамтанд орох болно. Эггер хэлэхдээ, энэ нь хэдэн долоо хоногийн турш түгээмэл тохиолддог бөгөөд хүүхдүүд шинэ хэвшилд дасаж эхэлмэгц ердийн байдалдаа эргэн орох ёстой. Гэхдээ хэрэв та зан төлөвийн мэдэгдэхүйц өөрчлөлтийг анзаарсан бол мэргэжлийн хүнээс тусламж авахыг зөвлөж байна. Түүний хэлсэн, анхаарах ёстой зарим шинж тэмдгүүд нь:
Мөн 2-12 насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан Сэтгэцийн эрүүл мэндийн хэрэгсэл (Mental Health Toolkit) үнэгүй байдаг бөгөөд эцэг эхчүүдэд тустай байж болох юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг хэрхэн өнгөрүүлэх вэ?
Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр гэсэн ойлголтыг эцэг эх, сургуулийн захиргаанд ойлгоход хэцүү байж болох бөгөөд нэг дүүрэг нь аливаа доромжлолоос зайлсхийхийн тулд үүнийг "сурагчийн өвчин эдгээх, сайн сайхан байдлын өдөр" гэж нэрлэжээ. Эггер хэлэхдээ, “хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийн талаар ойлголт авах өөр нэг арга бол сэтгэцийн эрүүл мэндийн сорилтууд нь бие махбодийн өвчинтэй төстэй бөгөөд үүнийг адилхан халамжилж, эдгээх ёстой гэдгийг ойлгох явдал юм.” гэжээ.
"Хэрэв таны хүүхэд сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэлийн түгшүүртэй тэмцэж байгаа бол энэ нь түүнийг хичээлдээ явахгүй, гэртээ үлдэх шалтгаан болж болох юм."
Эггер мөн сэтгэцийн эрүүл мэндийн хоёр төрлийн өдөр байдаг гэж үздэг. Нэг нь хүүхдийг тайвшруулж, цэнэглэхэд нь туслах үйл ажиллагаа ихтэй, идэвхитэй зугаалга дүүрэн өдөр юм. 2 дахь нь, хэрэв хүүхдэд сургуулийн ажил, хичээл нь нөлөөлж буй сэтгэцийн эрүүл мэндийн сорилтыг даван туулж байгаа нь тодорхой бол үүнийг сургуулиасаа, сургууль дээрээ асуудлаас зайлсхийх арга биш харин эмчилгээ хийх хэрэгтэй.
"Гэртээ хичээлдээ явахгүй нэг хоёр хоног байх нь [зарим тохиолдолд] хариулт болохгүй", "Хэрэв таны хүүхэд үнэхээр хэцүү байгаа бол тэр өдрийг ашиглан тэдний юутай тулгараад байгаа талаар илүү ихийг мэдэж аваарай, мөн тухайн өдөр сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад үзүүлээрэй."
“Хэрвээ та гэртээ хүүхэдтэйгээ нэг юмуу хоёр бүтэн өдрийг өнгөрөөж чадвал, хүүхэд тань бусдад дээрэлхүүлэх шинж тэмдэг, багштай холбоотой асуудал гэх мэт ямар нэг том зүйл тохиолдож байж болох шинж тэмдгийг хайж олох хэрэгтэй” гэж Эггер хэлэв.
"Хамгийн чухал зүйл бол хүүхдийнхээ мэдрэмжийн талаар ярихад нээлттэй байх явдал юм, сайн мэдрэмж, муу мэдрэмж гэж байдаггүй. Тэд бол тэд бөгөөд бид тэднийг ямар сэтгэгдэлтэй байгааг ойлгохыг хүсч байгаа бол тэднийг шүүж болохгүй. Эцэг эхийн хувьд бидний хийдэг нэг зүйл бол тэдний асуудлыг шийдэх арга замыг хайж олох эсвэл тайвшруулах явдал боловч тэднийг зовж шаналж байгаа үед нь сонсож, мэдэрч буй зүйлээ хуваалцах орон зайг бий болгох нь чухал юм."
Мөн Эггер эцэг эхчүүдэд өөрсдийн сэтгэцийн эрүүл мэндийг шалгаж үзээрэй гэж зөвлөж байна.
"Эцэг эх нь хэт их ачаалалтай ажилладаг, стресстэй, сэтгэлээр унасан байх нь хүүхдэд, тэдний сэтгэл хөдлөлд асар их нөлөөлнө". "Хүүхдүүд бидний юу гэж хэлж байгаагаас биш, харин бидний хийж буй зүйлийг харж байгаад илүү ихийг сурдаг." гэж тэр хэлэв.
Эх сурвалж: lifehacker.com