May
24
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
US WORK PERMIT - АНУ-Д АЖИЛЛАХ ЗӨВШӨӨРӨЛ
US WORK PERMIT - АНУ-Д АЖИЛЛАХ ЗӨВШӨӨРӨЛ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
US WORK PERMIT - АНУ-Д АЖИЛЛАХ ЗӨВШӨӨРӨЛ

АНУ-д ажиллах зөвшөөрөлтэй Виза авах нь урт хугацаа зарцуулсан процесс ихтэй ажил билээ. Заримдаа нэлээд хэдэн сарыг баримт бичгүүдийг бүрдүүлэх, уулзалтад очих, шийдвэрлүүлэх гэх мэт зүйлст зарцуулдаг. Цагаачлалын бус Визийн ангилалтай хувь хүн албан ёсоор татвар төлөн хөдөлмөр эрхлэх, ажиллахад заавал ажиллах зөвшөөрөл хэрэгтэй.

АНУ-ын ажиллах зөвшөөрөл нь 2 төрөл байна:

  • Байнгын ажиллах зөвшөөрөл
  • Цагаачлалын бус Визийн ажиллах зөвшөөрөл

Энэ нийтлэлээр цагаачлалын бус ажиллах зөвшөөрлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.

Employment Authorization Document (EAD) Card буюу Ажиллах Эрхийн Баримт Бичиг (үнэмлэх)?

Ажиллах Эрхийн Баримт Бичиг (үнэмлэх) өөрөөр хэлбэл ажиллах зөвшөөрөл нь гадаад улсын иргэн АНУ-д ажиллахад зориулан U.S. Citizenship and Immigration Services (USCIS) буюу Иргэншил ба Цагаачлалын Алба - наас олгодог бичиг баримт юм.

Үнэмлэх, кард нь энгийн ID-тай адилхан харагдах ч танд АНУ-д хуулийн дагуу ажиллах эрхийг олгох чухал бичиг баримт болно. Мөн яг л жолооны үнэмлэх шиг таныг жолоо бариж байхад замын цагдаа үнэмлэх шалгахтай адилаар ажил олгогч таны EAD үнэмлэх, кардыг шалгадаг.

Цагаачлалын бус визийн ангилалтайгаар, ажиллах зөвшөөрөлгүйгээр ажиллах нь Цагаачлалын алба визийг түдгэлзүүлэх мөн цаашилбал албадан АНУ-ын нутаг дэвсгэрээс гаргах ч эрсдэлтэй байдаг.

Ажиллах Эрхийн Баримт Бичигийн (EAD) шаардлагууд юу байх вэ?

EAD-ыг авахын тулд цөөн хэдэн шалгууруудад тэнцсэн байх ба USCIS веб хуудаснаас зааварчилгаа шаардлагуудыг дэлгэрэнгүй үзээрэй.

Ерөнхийд нь авч үзвэл та дараах ангилал, категориудын аль нэгт нь багтсан байх хэрэгтэй:

  • Цагаачлагч эсвэл дүрвэгч ба түүнд хамааралтай хүмүүс (эхнэр/нөхөр, үр хүүхэд)
  • Тодорхой заагдсан үндэстэн
  • Олон улсын оюутан (F-1 ба M-1 визтэй оюутан)
  • НАТО эсвэл Дипломат ба Олон Улсын байгууллагын ажилтны гэр бүлийн гишүүн
  • АНУ-д ба олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагын цагаач бус Гэрээт ажилтан, түүний эхнэр/нөхөр (L-1 эсвэл E-1 визтэй)
  • Цагаачлалын бус гэр бүлийн гишүүн (АНУ-ын иргэний сүйт залуу K-3 визтэй)
  • Ногоон карт хүсэгч

Ажиллах эрх нь зөвхөн Цагаачлалын бус визтэй хувь хүнд зориулагдсан ба хэрэв та цагаачлалын виз эсвэл Ногоон карттай бол энэ бичиг баримт танид хэрэггүй юм. Таны Ногоон карт нь таны ажиллах зөвшөөрөл болдог.

Хэрхэн Ажиллах Эрх авах хүсэлт гаргах вэ?

EAD хүсэлтийг өгөхөд дараах хэдэн алхмыг гүйцэлдүүлэх хэрэгтэй:

Алхам 1: Маягт I-765 бөглөх

Маягт I-765 нь Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл авах өргөдөл үндсэн маягт бөгөөд USCIS -ийн веб сайтаас (www.uscis.gov/i-765) татаж аван бөглөх ба маягтыг яг бичихийнхээ өмнө татаж авсан зүгээр байдаг. Учир нь USCIS-ээс уг маягтыг байнга өөрчилж шинэчилж байдаг.

Алхам 2: Бусад дэмжлэг болох баримт бичгүүдийг хавсаргах

Бичиг баримтуудыг хавсаргах нь таны Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл авах баталгаа болох ба дээр дурьдсан категориудын шаардагдах баримт бичгүүд нь тус тусдаа өөр өөр байна. Эдгээр бичиг баримтуудад та АНУ дахь статус, хуулийн дагуу оршин сууж байгаа гэх мэт бусад шаардлагатай зүйлсийг нотлон харуулах ёстой.

Маягт I-765-тай хавсаргах бичиг баримтуудыг жишээгээр үзүүлбэл:

  • I-94 Маягтын нүүр ба ар талын хуулбар, Arrival/Departure Record - АНУ-д ирсэн ба явсан түүх
  • Сүүлд хэрэглэж байсан Ажиллах эрхийн үнэмлэхийн хуулбар. Хэрэв анх удаа авах гэж байгаа бол ID-ны хуулбар, паспортын хуулбар. Баримт бичигт таны нэр, төрсөн огноо, зурагтай байх ёстой.
  • 30 өдрийн дотор авахуулсан 2 ширхэг паспортын хэмжээтэй ижил хэмжээтэй зураг. Зургийн ард Гадаадын иргэний хүлээн авах дугаар ба өөрийн нэрийг хэвлэсэн байна. Паспортын Зургийн шаардлагыг дараах линкээс үзнэ үү: visaguide.world/us-visa/photo-requirements/

Алхам 3: Хураамж төлсөн төлбөрийн баримтуудыг хавсаргах

USCIS таны хураамж төлсөн баримтыг үндэслэн таны бичиг баримтыг мэдүүлэх процесыг хийдэг. Энэ нь:

  • Бичиг баримт мэдүүлэх хураамж $410
  • Биометр (царай таних, алга ба хурууны хээ таниулах гэх мэт) хураамж $85

Дээрх хураамжуудыг та чек бичиж шуудангаар илгээж эсвэл money order буюу мөнгө илгээх аргаар төлж болно. Хэрэв хүсэлтээ интернетээр хийж байгаа бол USCIS-ын веб сайт банкны картуудыг зөвшөөрдөг.

Өргөдлийн хураамжаас чөлөөлөгдсөн зарим ангилал байдаг. Тэдгээр нь:

  • Дүрвэгсэд, дүрвэгсэд эсвэл дүрвэгсэдээс хугацаанаас өмнө суллагдсан хүмүүс
  • N-8 эсвэл N-9 цагаачид
  • Микронез, Палау эсвэл Маршаллын арлуудын иргэд
  • Албадан гаргахыг түдгэлзүүлсэн хүмүүс
  • Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид
  • U-1 Цагаачлалын бус хүмүүс
  • Олон улсын байгууллага, гадаадын засгийн газар, НАТО-гийн ажилтнуудаас хамааралтай хүмүүс
  • Орогнол хүсэгчид
  • VAWA өөрөө өргөдөл гаргагчид

Бусад төлбөрөөс чөлөөлөгдөх мэдээллийг USCIS-ийн веб сайтаас төлбөр төлөхөөсөө өмнө сайтар судлаарай.

Алхам 4: Хүсэлтээ мэдүүлэх, илгээх

Дээрх алхамуудыг бүгдийг бүрдүүлсэн бол 2 аргаар USCIS-д материал аа илгээж болно.

  • Шуудангаар
  • Интернетээр

Шуудангаар илгээх бол та илгээж байгаа шуудангийн хаягаа сайн шалгаарай. Муж улсуудын USCIS хаяг мэдээж өөр өөр байна.

Интернетээр е-filing хийж мэдүүлсэн ч та дэмжлэг болох баримт бичгүүдийг заавал шуудангаар илгээдэг. Мөн шаардлагатай тохиолдолд хэрэглэх зорилгоор илгээж байгаа баримт бичгүүдээ бүгдийг нь өөртөө хувилж аваарай.

Хэр хугацаа шаардагдах вэ?

Ихэвчлэн үйл явц нь материал аа илгээснээс хойш 60-90 өдөр болж байж хариу ирдэг ба USCIS таны ажиллах эрх зөвшөөрөгдсөн эсвэл татгалзсан гэсэн хариуг шуудангаар мэдэгдэнэ. Мэдээж зөвшөөрөгдсөн бол та ажиллах эрхийн үнэмлэхээ хүлээж авна. Хэрэв татгалзсан хариу ирвэл уг мэдэгдэлд татгалзах болсон шалтгаанууд бичсэн байдаг.

Ажиллах эрх нь хэр хугацаатай олгогддог вэ?

Ажиллах эрхийн үнэмлэх нь ихэвчлэн 1 жилийн хугацаатайгаар олгогдох ба EAD-ийн хугацаа дуусах дөхсөн үед, хугацаа нь дууссанаас хойш 180 хоногийн дотор сунгалт хийх ёстой. Таны визний төрлөөс хамааран EAD-ийг зөвхөн нэг удаа эсвэл олон удаа сунгах боломжтой байна.

Ямар төрлийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой вэ?

Таны АНУ-д түр хугацаагаар ажиллах эрүүл мэндийн даатгалын төрөл нь таны тус улсад хэр удаан байхаас хамаарна. Гадаад ажилчдад зориулсан даатгалын төрлүүд нь богино ба урт хугацааных (дотоодын) байдаг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.