2022 оны 12-р сарын 12-ноос эхлэн АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын алба (USCIS) иргэншил авах хүсэлт гаргасан хүмүүсийн ногоон картыг автоматаар сунгах болно. Энэ тухай тус газрын хэвлэлийн мэдээнд дурджээ.
Тус хэлтсийн мэдээлснээр энэ нь өргөдөл боловсруулах хугацаа урт, удаан хүлээж байгаа өргөдөл гаргагчдад туслах болно. Тэд Хууль ёсны байнгын оршин суугчийн (LPR) сунгалт авах бөгөөд I-90 маягт, Байнгын оршин суугчийн картыг солих өргөдөл гаргах шаардлагагүй болно.
Мөн энэ өөрчлөлт нь зөвхөн иргэншил авах хүсэлт гаргасан хүмүүст хамаарах бөгөөд (Маягт N-400) тэдний ногоон карт 24 сар (2 жил) сунгагдана.
Тус агентлаг нь, N-400 маягтыг хүлээн авсан тухай болон ногоон картыг 24 сарын хугацаанд автоматаар сунгасан тухай мэдэгдлийг шинэчилсэн найруулгатайгаар илгээх юм байна. Энэ өөрчлөлтөөс өмнө, ногоон картын хугацаа нь дуусахаас 6 сарын өмнө иргэншил авах хүсэлт гаргаагүй иргэншил авах өргөдөл гаргагчид, хууль ёсны статусаа шинэчлэхийн тулд Байнгын оршин суугчийн картыг солих өргөдөл I-90 маягтыг бөглөх ёстой байсан.
Энэхүү өөрчлөлт нь 2022 оны 12-р сарын 12-ны өдөр буюу түүнээс хойшхи хугацаанд N-400 маягт бөглөсөн бүх өргөдөл гаргагчидад хамаарна. Арванхоёрдугаар сарын 12-ноос өмнө иргэншил авах хүсэлт гаргасан хүмүүс N-400 маягтыг хүлээн авсан тухай шинэчилсэн мэдэгдлийг хүлээн авахгүй. Хэрэв тэдний ногоон картын хугацаа дууссан бол тэд I-90 бөглөх эсвэл тамгалуулах ёстой хэвээр байна.