January
23
2023
Anu.mn
Танд хэрэгтэй
Ямар өдөр хүнсээ цуглуулахад мөнгөө хэмнэх вэ?
Ямар өдөр хүнсээ цуглуулахад мөнгөө хэмнэх вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Ямар өдөр хүнсээ цуглуулахад мөнгөө хэмнэх вэ?
Photo: IStock

Үнийн өсөлттэй холбоотойгоор хүн бүр хүнсний дэлгүүрт мөнгөө хэмнэхийг хичээж байгаа. Хэдий та төсвөө сайн зохицуулдаг ч байсан, мөнгөө хэмнэхэд тустай хүнсээ цуглуулах гайхалтай өдрийг бүү алдаарай гэж Life Savvy хэвлэл дараах зөвлөгөөг өгсөн байна.

Лхагва гараг бол хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийх хамгийн хямд өдөр.

Мэдээжийн хэрэг,  лхагва гарагт дэлгүүр хэсэх нь зарим хүмүүсийн хувьд сонголт биш байж болох ч, (жишээ нь ажилтай, хүүхдээ асрах г.м)  та энэ өдрийг ашиглахыг хичээх хэрэгтэй.

Учир нь, лхагва гаригт олон томоохон хүнсний дэлгүүрүүд (Kroger, Walmart зэрэг) долоо хоног бүрийн шинэ жагсаалтаа гаргаж, бүх шинэ бүтээгдэхүүнээ урамшуулалтай  худалдаалдаг. Тиймээс лхагва гарагт худалдан авалт хийснээр та, бусад хүмүүсээс өмнө эдгээр урамшууллыг авах боломжтой.

Мөн лхагва гаригт өмнөх долоо хоногийн хямдралтай бүтээгдэхүүнүүд хүчинтэй хэвээрээ, бас эдгээр барааг борлуулж лангуугаа чөлөөлөхийн тулд илүү хямдруулсан байх нь ч бий. Тиймд, лхагва гаригт ялангуяа өглөө хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхэд хоёр дахин хямдралтай худалдан авалт хийнэ гэсэн үг бөгөөд энэ үед дэлгүүр хүн цөөтэй, сонголт хийх боломж илүү байдаг.

Тиймээс та, зөвхөн дэлгүүрээс хүнсээ цуглуулах  өдрөө өөрчилснөөр, энэхүү санаанд оромгүй хэмнэлт гаргах аргыг ашиглаж болох юм гэж  Life Savvy  бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.