Зарим эрүүл мэндийн нөхцөл байдал таныг ногоон карт авахад саад болж болзошгүй бөгөөд өвчиний ямар онош шийдвэрт нөлөөлж болох талаар DailyNews мэдээлэв.
Хэрэв та түр ажлын визээр АНУ-д зорчиж байгаа бол ярилцлагын үед эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байхыг шаардахгүй. Хэрэв та цагаачлалын визээр зорчиж байгаа бол эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой. Таныг виз авахад саад болох өвчний жагсаалтад зөвхөн АНУ-ын Эрүүл мэндийн яамны Нийгмийн Хамгааллын Алба(US Department of Health and Human Services)-наас нийгмийн эрүүл мэндэд аюултай, халдварт өвчин гэж тодорхойлсон дараах өвчлөлүүд багтдаг.
Эрүүл мэнд, Нийгмийн Хамгааллын Алба(HHS)-ны жагсаалтад: хүнд бус хэлбэрийн шанкроид(бэлгийн яр), заг хүйтэн, гэдэсний гранулем, халдварт уяман, венийн лимфогранулем, халдварт тэмбүү, идэвхтэй сүрьеэ зэрэг орно. ХДХВ буюу ДОХ өвчин нь жагсаалтаас хасагдсан байна.
Байнгын оршин суух хүсэлт гаргагч нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, HHS-ийн жагсаалтад багтсан өвчингүй гэдгээ батлах ёстой. Эдгээр эрүүл мэндийн нөхцөлд орсон өргөдөл гаргагч нь байнгын оршин суух хүсэгчийн шалгуурт тэнцэхгүй. Ногоон карт авахын тулд өргөдөл гаргагч нь байнгын оршин суугч эсвэл АНУ-ын иргэний эхнэр, нөхөр, эцэг эх, гэрлээгүй хүү, охин, эсвэл АНУ-ын иргэний эцэг эх, байнгын оршин суугчийн эцэг эх, эсвэл гадаад дахь консулын газраас олгогдсон цагаачийн визтэй хүн байх ёстой.
Сүрьеэ, тэмбүү зэрэг эдгэрдэг өвчтэй өргөдөл гаргагчид халдваргүй болсны дараа байнгын оршин суугч болж болно.
Эх сурвалж: forumdaily.com&nydailynews.com