Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/29/2026
Anu.mn
Гадаадын уран бүтээлчид АНУ-д аялан тоглолт хийхээс татгалзаж байна

Гадаадын уран бүтээлчид АНУ-д аялан тоглолт хийхээс татгалзаж байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Wed Jul 29 2026
Гадаадын уран бүтээлчид АНУ-д аялан тоглолт хийхээс татгалзаж байна

АНУ-ын визийн журам улам төвөгтэй, удаан, өндөр өртөгтэй болсны улмаас олон улсын уран бүтээлчид, тус улсад аялан тоглолт хийхээс татгалзаж эхэлжээ. Визийн материал бүрдүүлэхэд их хэмжээний бичиг баримт шаарддаг бөгөөд визийн шийдвэр гарах хугацаа зарим ангилалд бараг нэг жил болж, түргэвчилсэн үйлчилгээ авахын тулд нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болсон байна.

Үүнээс гадна визээ авсан ч, АНУ-ын хилээр нэвтрэх баталгаа байхгүй хэвээр байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлжээ. Зарим уран бүтээлчийг хил дээрээс буцаасан тохиолдол гарч, олон тоглолт цуцлагдан зохион байгуулагчид болон уран бүтээлчид их хэмжээний санхүүгийн алдагдал хүлээсэн байна.

Соёлын салбарын төлөөлөгчид, энэ нөхцөл байдал олон улсын соёлын солилцоонд сөргөөр нөлөөлж, цаашид гадаадын уран бүтээлчид АНУ-ын оронд, өөр улсуудад тоглолт хийхийг илүүд үзэх хандлага нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Сүүлд нэмэгдсэн