Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/23/2026
Anu.mn
Илон Маскийн эхлүүлсэн цомхотгол, АНУ-ын төсөвт дор хаяж 11 тэрбум долларын зардал учруулж ...

Илон Маскийн эхлүүлсэн цомхотгол, АНУ-ын төсөвт дор хаяж 11 тэрбум долларын зардал учруулжээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Thu Jul 23 2026
Илон Маскийн эхлүүлсэн цомхотгол, АНУ-ын төсөвт дор хаяж 11 тэрбум долларын зардал учруулжээ

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед Илон Маскын санаачилсан холбооны албан хаагчдыг цомхотгох хөтөлбөр, АНУ-ын татвар төлөгчдөд дор хаяж 11 тэрбум ам.долларын зардал учруулсан гэж Public Citizen байгууллага мэдээлжээ.

2025 онд холбооны ажилтнуудад сайн дураараа ажлаасаа гарах санал тавьж, 2025 оны 9-р сарын 30 хүртэл цалингаа үргэлжлүүлэн авах боломж олгосон байна. Үүний үр дүнд 140 мянга орчим төрийн албан хаагч хэдэн сарын турш ажил хийхгүй мөртлөө цалин авчээ.

Тус байгууллагын тооцоолсноор, 2026 оны гуравдугаар сар гэхэд энэ хөтөлбөрийн нийт өртөг 11.1–15.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Масктай холбоотой America PAC байгууллага, уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 100 тэрбум долларын хэмнэлт гарна гэж мэдэгдэж байсан ч, шүүмжлэгчид үүнийг үр ашиггүй, их хэмжээний төсвийн үргүй зардал болсон гэж үзэж байна.

Мөн холбооны шүүхүүд зарим ажилтныг хууль бусаар халсан гэж үзэн, ажилд нь буцаан томилох шийдвэр гаргасан бөгөөд дор хаяж 10 холбооны байгууллага ажлаас гарсан мэргэжилтнүүдээ эргэн ажиллуулах шаардлагатай болжээ.

Тайланд дурдсанаар энэхүү цомхотголын бодлого нь, төрийн удирдлагын томоохон алдаа болж, АНУ-ын татвар төлөгчдөд олон тэрбум долларын хохирол учруулсан бөгөөд түүний сөрөг нөлөө олон жилийн турш үргэлжлэх магадлалтай байна гэжээ.

Сүүлд нэмэгдсэн