Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/25/2026
Anu.mn
Medicare, жин хасах эмийг даатгалд хамруулж эхэллээ

Medicare, жин хасах эмийг даатгалд хамруулж эхэллээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Fri Jul 24 2026
Medicare, жин хасах эмийг даатгалд хамруулж эхэллээ

2026 оны 7-р сарын 1-нээс эхлэн, АНУ-ын Medicare даатгалд хамрагдагсад Foundayo, Zepbound, Wegovy зэрэг GLP-1 төрлийн жин хасах эмүүдийг эмчийн жороор сард 50 ам.доллараар авах боломжтой боллоо.

Энэхүү туршилтын хөтөлбөр 2027 оны 12-р сарын 31 хүртэл хэрэгжих бөгөөд өмнө нь зөвхөн таргалалт эмчлэх зорилгоор хэрэглэдэг эдгээр эмийг Medicare хөнгөлөлтөд оруулдаггүй байсан юм.

Хөтөлбөрт хамрагдахын тулд:

  • Эмчийн урьдчилсан зөвшөөрөл авах,
  • Биеийн жингийн индекс (BMI) болон эрүүл мэндийн тодорхой шалгуурыг хангах шаардлагатай.

Шалгуур нь нэлээд хатуу бөгөөд:

  • BMI 35 ба түүнээс дээш, эсвэл
  • BMI 30–35 бол зүрх, даралт эсвэл бөөрний архаг өвчтэй,
  • BMI 27–30 бол чихрийн шижингийн өмнөх үе, зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг эрсдэлтэй байх ёстой.

Мөн 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдахгүй. Учир нь тэдний GLP-1 эмийг Medicare өмнөх журмын дагуу эртнээс хөнгөлдөг байна.

Шинжээчдийн тооцоогоор, 3.8 сая орчим Medicare-ийн даатгуулагч энэхүү шинэ хөтөлбөрт хамрагдах боломжтой аж. Төр, үйлдвэрлэгчидтэй тохиролцож сарын эмчилгээний үнийг 250 доллар болгон бууруулсан бөгөөд өвчтөн зөвхөн 50 долларын нэмэлт төлбөр төлөх юм.

Сүүлд нэмэгдсэн