May
2
2023
Anu.mn
Мэдээ
2025 онд тохиох өндөр магадлалтай байгаа нарны идэвхжилийн оргил үе, дэлхий нийтийг хамарс ...
2025 онд тохиох өндөр магадлалтай байгаа нарны идэвхжилийн оргил үе, дэлхий нийтийг хамарсан эрчим хүчний тасалдал болон хиймэл дагуулуудыг гэмтэхэд хүргэж болзошгүй
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2025 онд тохиох өндөр магадлалтай байгаа нарны идэвхжилийн оргил үе, дэлхий нийтийг хамарсан эрчим хүчний тасалдал болон хиймэл дагуулуудыг гэмтэхэд хүргэж болзошгүй
Photo: IStock

2025 онд эхэлнэ гэж таамаглаж буй нарны идэвхижилийн дээд цэгт, цаг хугацааны хувьд ойртсоор байна. Нарны идэвхижилийн максимум үед, юу тохиолдож болох талаар Insider мэдээлэв.

Нарны соронзон орон хамгийн хүчтэй, эмх замбараагүй, динамик цэгт хүрэх үед  нарны идэвхжилийн оргил үе тохиодог. Энэхүү максимум нь, идэвхижилийг нэмэгдүүлж, нарны цочрол, дэлбэрэлт зэрэг сансрын цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг үүсгэх боломжтой бөгөөд дэлхийн радио холбоо, цахилгааны сүлжээг тасалдуулж, сансрын нисгэгчдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх үр дагаварт хүргэж болзошгүй гэж 23 жилийн турш нарны идэвхжил, нарны максимумтай холбоотой сансрын шинжлэх ухаан, цаг агаарын судалгааг хийж буй, Ридингийн их сургуулийн сансрын физикийн профессор Мэттью Оуэнс мэдэгдсэн бөгөөд тэрээр энэ үзэгдлийн үр дагаврыг урьдчилан таамаглахыг оролдсон байна.

Оуэнс, -“Аюул нь голчлон томоохон хэмжээний дэд бүтэцтэй холбоотой байх болно. Хувь хүний ​​хувьд, дэлхий дээрх хүмүүс нарны дээд цэгийн нөлөөг шууд харахгүй ч мэдэрнэ. Нарны мөчлөг нь ихэвчлэн 11 жил үргэлжилдэг бөгөөд нарны хамгийн дээд хэмжээ нь мөчлөг бүрийн дунд байдаг. Хамгийн сүүлийн нарны идэвхижилийн максимум буюу дээд хэмжээ 2012-2014 оны хооронд тохиосон бөгөөд  сул байсан нь, сүүлийн 100 жилийн хамгийн бага үзүүлэлтүүдийн нэг юм. Үүний үр дүнд сансрын цаг агаар ердийнхөөс сул байв. Гэхдээ, удахгүй болох нарны максимум, дундаж түвшинд болох төлөвтэй байна. Энэ нь бид сансар огторгуйн цаг агаарт үзүүлэх нөлөө, түүнийг дагасан болзошгүй үр дагаврыг харж болно гэсэн үг юм. Нарны идэвхжил нь, нарны соронзон орныг үүсгэж, өөрчилдөг нарны доторх сийвэнгийн задралаас үүдэлтэй. Нарны соронзон орон нь Нарны максимумын үед хамгийн их хүчдээ хүрч, нарны цочрол, титмийн массыг гадагшлуулах зэрэг үйл явдлуудыг нэмэгдүүлдэг. Нарны туяа нь рентген туяа зэрэг өндөр энергийн фотонуудаас бүрддэг бөгөөд энэ нь дэлхийн агаар мандлын дээд давхаргад иончлолыг нэмэгдүүлж, радио холбоог тасалдуулж болзошгүй. Нарны максимум нь, нарны соронзон орны дэлбэрэлт, геомагнит шуургыг өдөөдөг материал учраас дэлхийн соронзон орны түгээлтийн сүлжээг гэмтээж болно. Нарны максимумын үед, дэлхий рүү ирж буй маш өндөр энергийн бөөмсийн тэсрэлтүүд ажиглагдна. Эдгээр тэсрэлт нь нарны хамгийн бага үетэй харьцуулахад нарны максимум үед дөрөв дахин их байдаг. Мөн эдгээр бамбар дахь тоосонцор нь цацраг туяа учраас, сансрын нисгэгчид, зорчигчид, өндөр өргөрөг болон өндөрт нисэх онгоцны багийн гишүүдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Тэд мөн сансрын тоног төхөөрөмжийг гэмтээж, хиймэл дагуулыг алдахад хүргэдэг. Нарны максимум нөлөөллийн ихэнх нь бүрэн судлагдаагүй байгаа нь сансрын цаг агаарын судалгааны хамгийн том сорилтуудын нэг хэвээр байна. Эрдэмтэд нарны мөчлөгийн дохиог, тухайлбал, температурын өөрчлөлт, озоны түвшин зэрэг дэлхийн давхрага мандалд илрүүлээд байна. Технологи, сансар огторгуйн хамаарал жил бүр нэмэгдэж байгаа нь, сансрын цаг агаарыг улам бүр эрсдэлтэй болгож байна. Удаан хугацааны цахилгаан тасрахтай холбоотой шат дараалсан аюулаас гадна, эрчим хүчний сүлжээнд учирч болох аюул нь хамгийн их санаа зовоох зүйл юм. Гэхдээ энэ бүхэн магадлал дээр суурилж байгаа. Дэлхий рүү чиглэсэн нарны максимум нь, цахилгаан түгээх сүлжээнд ноцтой эвдрэл, хиймэл дагуулын төхөөрөмжид хохирол учруулж болзошгүй юм гэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.