October
10
2022
Anu.mn
Мэдээ
Америкийн бэлгэ тэмдэг болсон цагаач: Холливудад 37 жил амьдарсан Киану Ривз АНУ-ын иргэнш ...
Америкийн бэлгэ тэмдэг болсон цагаач: Холливудад 37 жил амьдарсан Киану Ривз АНУ-ын иргэншилгүй хэвээр байна.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн бэлгэ тэмдэг болсон цагаач: Холливудад 37 жил амьдарсан Киану Ривз АНУ-ын иргэншилгүй хэвээр байна.
Photo: IStock

Канадын жүжигчин Киану Ривз, 20 настайдаа Холливудад ирснээс хойш 37 жилийн дараа АНУ-ын иргэн болох талаар бодно гэдгээ мэдэгджээ. Энэ талаар Daily Mail илүү дэлгэрэнгүй мэдээлэв.

Jimmy Kimmel Live ток шоуны үеэр Ливан гаралтай, 58 настай Холливудын од, жүжигчин Киану Ривз, Канадын Торонто хотод өссөн тухайгаа дурсаж, 15 настайгаасаа эхлэн жүжигчин болохыг хүсдэг байснаа, мөн 20 настайдаа машинаа жолоодож Холливудад ирсэн тухайгаа ярьж,1985 оноос хойш энд амьдарч байна гэсэн байна.

Мөн энэ үедээ, Ривз өөрийгөө "канад хүн хэвээрээ" гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, алга ташихад хүргэжээ.

Түүнээс иргэншил авах талаар бодож байгаа эсэхийг асуухад Ривз,- "Тийм ээ, яагаад болохгүй гэж" гэж хариулсан бөгөөд хөтлөгч Киммел тэр даруй ширээн доороос иргэний үнэмлэхээ гаргаж, энэ үйл явцыг хурдасгахын тулд Ривзтэй гэрлэхэд бэлэн байна гэж хошигноход,  Матрицын жүжигчин маань,- "Гэхдээ та чинь гэрлэсэн хүн" гэхэд, харин Киммел "Би мэдэж байна, гэхдээ би эхнэртээ гэр бүлдээ ямар нэгэн өөрчлөлт, зохицуулалт хийх шаардлагатай болсон байж магадгүй гэж хэлсэн" гэх мэтээр хөгжилтэй яриа өрнүүлж байв.

Киммелийн найз Мексик гаралтай Америк хүн Гилермо Родригес Америк хүн болох нь хамгийн зөв алхам болно гэж Ривзэд итгүүлэхээр ятгаж,  харин Шөнийн ток шоуны хөтлөгч Киммел, хэрвээ Ривз энэ үйл явцыг давж иргэншилээ авбал баяр тэмдэглэх үдэшлэг хүртэл зохион байгуулна гэж амлажээ. Ривз давхар иргэншил авахыг хамгийн их сонирхож байгаагаа нэвтрүүлгийн үед хэлсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.