October
7
2022
Anu.mn
Мэдээ
Америкийн, цагаачдад хамгийн ээлтэй хотууд
Америкийн, цагаачдад хамгийн ээлтэй хотууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкийн, цагаачдад хамгийн ээлтэй хотууд
Photo: Depositphotos

Midwestern хотууд цагаачдыг дэмжих чиглэлээр тэргүүлэгч гэдгээ баталдаг бөгөөд Чикаго тэргүүлж, жишиг тогтоодог гэж USA Today бичжээ.

New American Economy судалгааны групп нь цагаачлалын иж бүрэн шинэчлэлийг хийж байна.  Тэд тус улсын 100 том хотуудаар цагаачдад үзүүлж буй дэмжлэгийн түвшинг үнэлдэг  зэрэглэлээ хоёр дахь жилдээ гаргажээ. Үүнд,Чикаго нэгдүгээр байрт орсон бол Калифорниа мужийн Чула Виста, Жерси Сити, Сан Франциско хотууд удаалсан байна.

“Чикаго хот цагаач, дүрвэгсдэд ээлтэй Америкийн хамгийн зочломтгой хот болсонд бид маш их бахархаж байна. Энэхүү чансаа нь манай цагаачид болон дүрвэгсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж буй хотын албан тушаалтнууд болон олон нийтийн гишүүдийн хүсэл тэмүүлэл, чин сэтгэл, зүтгэлийг харуулж байна" гэж Чикаго хотын дарга Лори Лайтфут ярьжээ.

Хотууд цагаачдад хэрхэн хандаж байгааг 51 үзүүлэлтээр тооцож тодорхойлдог бөгөөд Тоон судалгааны захирал Эндрю Лим, Чикаго энэ жил тэргүүлсэн нь, тус хот нь хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн мөн бичиг баримтгүй цагаачид болон DACA хүлээн авагчдыг дэмжих бодлого баримталсан. Гэсэн хэдий ч бусад томоохон хотуудын нэгэн адил Чикаго хямд орон сууц, орлогын тэгш байдлыг хангаж чадаагүй гэжээ.

Цагаачид Чикаго хотын хүн амын тавны нэгээс илүү хувийг эзэлдэг. 2016 оны судалгаагаар цагаачид бараг 17 тэрбум долларын орлого олж, 6 тэрбум долларын татвар төлжээ. Тухайн үед Чикагод DACA-д хамрагдах боломжтой 20,000 орчим хүн амьдарч байжээ.

Чикаго хот нь олон жилийн турш цагаачдын хувьд аюулгүй газар гэж тооцогдож ирсэн. 2016 онд тухайн үеийн хотын дарга байсан Рахм Эмануэль Чикаго хотыг дархан цаазат хот хэмээн зарлаж, дараа нь Трампын засаг захиргаа дархан цаазат хотуудын холбооны санхүүжилтийг түдгэлзүүлэх гэсэн оролдлогыг эсэргүүцэж байв. Сүүлийн жилүүдэд тус хот хууль эрх зүйн хамгаалалтын шинэ сан байгуулж, цагаачид, дүрвэгсэдтэй холбоотой бодлогыг зохицуулах ажлын хэсэг байгуулжээ.

Чикаго бол цагаачдыг дэмжих бодлого боловсруулах тал дээр томоохон ахиц дэвшил гаргасан Midwestern дахь цорын ганц хот бас биш юм. Өнгөрсөн жилээс  энэ тал дээр анхаарч хамгийн их ажиллаж сайжирсан хотуудын тоонд Кливленд, Милуоки, Толедо орсон байна.

“Midwestern дахь хотууд энэ асуудалд анхаарч үнэхээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн өөрсдийнх нь эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой байдаг. Midwest-н олон хотууд хүн ам хомсдохтой тэмцэж байгаа тул хүмүүсийг эдгээр хотуудад үлдээх мөн ирүүлэх сонирхолтой байгаа юм" гэж Лим ярилцлагадаа дурджээ.

Флоридагийн Жексонвилл, Виржиниа мужийн Норфолк, Флоридагийн Сент-Питесберг зэрэг жижиг хотуудад, орон сууц өмчлөх эрх, эрүүл мэндийн даатгал, боловсролын түвшин зэргийн ялгаа цагаачид болон АНУ-д төрсөн хүмүүсийн хооронд маш бага зөрүүтэй байгааг тогтоожээ.

Тэргүүлэгч хотуудын ихэнх нь цагаачдыг хүлээн авах бодлого баримталдаг гэж судлаачид үзсэн. Тэдний олонхи нь цагаачдын асуудал эрхэлсэн албатай бөгөөд талаас илүү хувь нь цагаачдад үйлчилдэг бизнес эрхлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг эсвэл дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Зарим нь цагаачдын нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хотын иргэний үнэмлэхийг гаргаж, албадан гаргахад тулгарсан цагаачдыг хууль ёсны хамгаалах сан байгуулж, мөн иргэншилд хамрагдахад туслах замаар цагаачдыг дэмжих үйлчилгээ үзүүлдэг байна.

Цагаачдад ээлтэй хотууд:

  1. Чикаго, Иллинойс
  2. Чула Виста, Калифорниа
  3. Жерси Сити, Нью Жерси
  4. Сан Франциско, Калифорниа
  5. Балтимор, Мэрилэнд
  6. Нью Йорк, Нью Йорк
  7. Анахайм, Калифорниа / Ньюарк, НЖ / Сан Хосе, Калифорниа
  8. Лос Анжелес, Калифорниа / Портланд, Орегон
  9. Филадельфи, Пенсильвани
  10. Вашингтон ДС
  11. Кливленд, Охайо
  12. Цинциннати, Охайо / Greensboro, NC / Сан Диего, CA
  13. Сиэтл, Вашингтон
  14. Детройт, Мичиган
  15. Fremont, CA / Riverside, CA / Сакраменто, CA
  16. Калифорни муж улсын Ирвин
  17. Альбукерке, Нью Мексико / Милуоки, Висконсин / Окленд, Калифорниа
Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.