January
4
2024
Anu.mn
Мэдээ
Америкт, 1-р сард худалдан авалт хийхэд ашигтай зүйлс ба авахад ашиггүй үе нь таардаг бүтэ ...
Америкт, 1-р сард худалдан авалт хийхэд ашигтай зүйлс ба авахад ашиггүй үе нь таардаг бүтээгдэхүүнүүд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Америкт, 1-р сард худалдан авалт хийхэд ашигтай зүйлс ба авахад ашиггүй үе нь таардаг бүтээгдэхүүнүүд
Photo: Shutterstock

Баярын амралтын дараа олонхи гэр бүлүүдийн төсөв нэлээд хязгаарлагдмал болдгоор, ашигтай худалдан авалт хийх болон шаардлагагүй зардлаас зайлсхийх хэрэгтэй болдог. Money Talks News 1-р сарын ашигтай, амжилтгүй худалдан авалтуудын жагсаалтыг гаргажээ.

1-р сард худалдан авахад ашигтай зүйлс

1. Фитнес клубын гишүүнчлэл

1-р сар бол биеийн тамир, спортын клубуудын гишүүнчлэлийн карт худалдан авахад хамгийн тохиромжтой цаг юм, учир нь өндөр эрэлт хэрэгцээтэй байдаг газрууд үнээ буулгаж, заалнаасаа хамааран жилд 10-100 долларын хооронд хэлбэлздэг нэмэлт хураамжаас чөлөөлдөг. Мөн зарим газрууд үнэ төлбөргүй хичээллэх хугацааг санал болгох нь ч бий. Гэхдээ, зарим фитнес клубууд жилийн гишүүнчлэл авсны дараа, гэрээгээ хугацаанаас өмнө цуцлах тохиолдол гарвал торгууль ногдуулдаг, тиймээс гишүүнчлэл худалдаж авахаасаа өмнө нөхцөл, болзлыг нь анхааралтай унших хэрэгтэй.

2. Орны цагаан хэрэглэл, алчуур

1-р сард олон жилийн турш цагаан өнгийн даавуун хэрэглэл, алчуур зэрэг цагаан эдлэл хямдардаг уламжлал өргөжсөөр, бүх төрлийн даавуу эдлэл, нүүр гарын, ванны алчуурууд, ор дэрний цагаан хэрэглэлүүд хямдрах болсон. Эдгээр бүтээгдэхүүн 50-70 хувь хямдардаг.

3. Хувцас, ялангуяа өвлийн хувцас

1-р сард ихэнх дэлгүүрүүд, хавар намрын хувцасны борлуулалтдаа бэлтгэх зорилгоор бүх төрлийн хувцас, гутал, цүнх зэрэг өвлийн эд зүйлсээ хямдруулдаг . Хямдрал 90% хүрэх нь ч бий.

4. Баярын чимэглэл

Баярын улирал дуусч байгаа нь ихэнх худалдан авагчдад зул сарын гацуур чимэглэл, боодлын цаас болон бусад Христийн Мэндэлсний Баярын сэдэвт барааныхаа үнийг эрс хямдруулдаг. Ихэнх дэлгүүрүүдийн хямдрал 50% - 85% хооронд хэлбэлздэг.

5. Зочид буудлын захиалга

1-р сар бол ихэнх аялагчид баяр, амралтынхаа дараа гэртээ ирдэг сар юм. Тиймээс аялал жуулчлалын салбар уналтад орж, аялал жуулчлалын агентлагууд хямд үнээр амрагчдыг татахыг оролдож байдаг үе. Тиймээс, 20% орчим хямдардаг. Харин Мартин Лютер Кингийн баярын амралтын өдрүүдэд (2022 оны 1-р сарын 15-17) зочид буудал захиалахаас зайлсхий, учир нь үнэтэй болдог.

6. Broadway шоуны тасалбар

Нэгдүгээр сар бол аялал жуулчлалын салбарт төдийгүй үзвэр үйлчилгээний салбар, тэр дундаа Бродвейн шоуны тасалбарын эрэлт буурдаг үе юм. Энэ сард Бродвейн шүтэн бишрэгчид шоуны хоёр тасалбарыг нэгийн үнээр авах боломжтой.

7. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зочлох

АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд 1-р сард нээлттэй өдрүүдийг зарлаж, үнэ төлбөргүй болдог.

8. Гэрийн тавилга

2-р сард тавилгын үйлдвэрүүд шинэ гэрийн тавилгын загваруудыг гаргадаг тул, 1-р сард дэлгүүрүүд хуучин цуглуулгуудаа хямдруулж, орон зайгаа чөлөөлөхөөр хямдруулан зарж борлуулдаг.

Нэгдүгээр сард худалдан авалт хийхэд ашиггүй зүйлс

1. Ухаалаг утас

Ухаалаг гар утсыг шинэ загварууд нь гарахаас өмнө авах нь ашигтай. Энэ нь ихэвчлэн есдүгээр сард болдог. 1-р сар бол шинэ утас худалдаж авахад тийм ч таатай сар биш юм.

2. Компьютер

Илүү хурдтай компьютер авахыг хүсч байгаа бол, 1-р сард эдгээр төхөөрөмжүүдийг хямд үнээр олоход хэцүү байдаг. Хямд авах илүү сонголттой жилийн үе бол, мөн адил 9-р сар юм.

3. ТВ

ТВ-ийн хамгийн сайн хямдрал 11-р сард болдог, 1-р сар бол энэ төхөөрөмжийг худалдаж авахад тохиромжгүй үе юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.