April
6
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-д цагаачлалын үйлчилгээний шинэ үнэ хүчин төгөлдөр боллоо
АНУ-д цагаачлалын үйлчилгээний шинэ үнэ хүчин төгөлдөр боллоо
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д цагаачлалын үйлчилгээний шинэ үнэ хүчин төгөлдөр боллоо
Photo: iStock

Дөрөвдүгээр сарын 1-нээс АНУ-д цагаачлалын үйлчилгээний шинэ үнэ хүчин төгөлдөр болсон. Ихэнх маягтын зардал нэмэгдсэн ч, зарим бичиг баримтыг арай бага үнээр илгээх боломжтой болжээ.

Ногоон картын I-90 маягт, (өмнө нь 455 долларын үнэтэй байсан) зөвхөн онлайнаар илгээсэн тохиолдолд 415 доллар болжээ. Харин цаасан хэлбэрийн үнэ нь нэмэгдэж, 455 ам.доллар биш 465 ам.доллар болжээ.

Энэхүү, онлайн маягт илгээх зардал, цаасан хэлбэрээр илгээх үнээс хамаагүй бага байгаа нь, Цагаачлалын албаны үйлчилгээний шинэ үнийн жагсаалтын ерөнхий шинж чанар болсон байна. 

Хэрэв та хамаатан садныхаа ногоон картыг ивээн тэтгэхийг хүсвэл (I-130 маягт) онлайн хүсэлтийн үнэ 625 доллар, цаасан хүсэлтийн үнэ 675 доллар болно (4-р сарын 1-нээс өмнө аль нь ч 535 доллар байсан).

Иргэний харьяалал авах өргөдлийн Маягт N-400, онлайнаар 710 доллар, харин цаасан хэлбэрээр илгээх нь 760 доллар үнэтэй байна. Сайн мэдээ гэвэл, шинэ үнийн өөрчилөлтөөр иргэний харъяалал горилогчид өмнө нь, биометрийн мэдээллийн үйлчилгээнд нэмэлт төлбөр төлдөг байсан бол, одоо харин шаардлагагүй болжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.