December
25
2022
Anu.mn
Мэдээ
АНУ-д, Зул сарын баяр эсвэл Ханука тэмдэглэдэггүй хүмүүсийн өдөр 12 сарын 23-нд болдог
АНУ-д, Зул сарын баяр эсвэл Ханука тэмдэглэдэггүй хүмүүсийн өдөр 12 сарын 23-нд болдог
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-д, Зул сарын баяр эсвэл Ханука тэмдэглэдэггүй хүмүүсийн өдөр 12 сарын 23-нд болдог
Photo: IStock

Хэдхэн хоногийн дараа болох зул сарын баяраас гадна, Христийн Мэндэлсний Баяр, Ханука эсвэл бусад өвлийн баярыг тэмдэглэдэггүй хүмүүс, 12-р сарын 23-нд "Бусдад зориулсан" баяр буюу Festivus тэмдэглэдэг талаар Pix11 бичжээ.

Энэ баяр 1990-ээд оны Сейнфельд ситкомоос эхэлсэн. 1997 оны "The Strike" цувралд тайлбарласнаар талийгаач Жерри Стиллерийн дүрд тоглосон Жорж Костанзагийн аав, Христийн Мэндэлсний Баярыг арилжааны болон шашны баяр гэж үздэгээс дэмждэггүй байснаас Фестивусыг бүтээсэн гэжээ.

Зул сарын гацуур модны оронд гоёл чимэглэлгүй хөнгөн цагаан шон босгодог, чимэглэл нь анхаарал сарниулна гэдгээс чимдэггүй. Баярын ширээ засдаг, харин цацагт хяруул, утсан гахайн махны оронд шанцайны зуушин дээр тавьсан махан ороомог (Seinfeld-ийн үзэгчдийн хэлж байгаагаар махан ороомогтой төстэй зүйл) иддэг. Мөн энэ үедээ, гэр бүлийнхэнтэйгээ "ярих"-ыг чухалчилдаг бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд урам хугалсан асуудлуудын талаар хуваалцаж, “гомдол, сэтгэлээ уудалж” ярьж тайлдаг байна.

Хэрэв энэ нь хангалтгүй бол, баярын нэг хэсэг болох  "хүч чадлын тулаан"-аар үргэлжилж,   гэр бүлийн тэргүүн бусадтайгаа тэмцэлддэг. Festivus The Book: A Complete Guide to the Holiday for the Rest of Us номын зохиолч Марк Нелсоны удирддаг FestivusWeb.com сайтын мэдээлснээр гэр бүлийн тэргүүнийг дийлэх хүртэл Фестивус дуусдаггүй.

Seinfeld-ын  зохиолч Дан О'Кифф подкастынхаа үеэр Фестивусын санааг, энэ баярыг өөртөө зориулан зохиосон ааваасаа авсан гэж тайлбарлаж байв.

Баярыг хэдэн хүн тэмдэглэж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа ч тоглоом, цамц, баярын чимэглэл зэрэг нь Амазон дээрх хамгийн өндөр борлуулалттай баярын зүйлсэд орж байгаа юм. Мөн энэ баярыг тэмдэглэдэг олон хүмүүс, энэхүү псевдо-баярынхаа талаар жиргэж буй нь харагддаг.

Өнгөрсөн жил Seinfeld-ийн албан ёсны Twitter хаягаас, үзэгчдийг Festivus-ийг тэмдэглэж, гацуур модыг аврахыг уриалсан бөгөөд Фестивусын хүндэтгэлд зориулж нийтэлсэн зураг болгонд зориулж мод тарихаа амлаж байсан. Энэ мэдээллээс хойш батлагдсан тоогоор 5000 гаруй модыг аварсан гэж мэдээлжээ.

Энэ жил, sitcom-ийн зохиолчид Фестивусыг үндэсний баяр болгох хүсэлтийг дэмжихийг ард түмэнд уриалж, бараг 10 мянган хүн гарын үсэг зураад байгаа аж.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.