February
3
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-дах олонхи цагаачид мэддэггүй "Нимбэгний хууль" буюу гайхалтай хэрэгтэй дүрэм
АНУ-дах олонхи цагаачид мэддэггүй "Нимбэгний хууль" буюу гайхалтай хэрэгтэй дүрэм
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-дах олонхи цагаачид мэддэггүй "Нимбэгний хууль" буюу гайхалтай хэрэгтэй дүрэм
Photo: Shutterstock

"АНУ-д "тэнэг" гэмээр маш олон хуулиуд байдаг талаар бараг бүх хүн мэдэх байх. Иймэрхүү “хачин” хуулиуд зөвхөн америкт ч биш, өөр бусад улс орнуудад ч байдаг бөгөөд эдгээр нь, тухайн улсууд зарим хуулиа, оршин суугчдынхаа амьдралын хэв маяг, сэтгэхүй болон түүхийнхээ тодорхой цаг үеийн байдалтай нийцүүлдэг” байсантай холбоотой гардаг байсан гэж Yandex.Zen бичжээ.

АНУ-д эдгээр олон тооны "хачин" хуулиуд байдгийг, хуучин хуулиудаа тодорхой бус шалтгаанаар хүчингүй болгох заншилгүй, тэд зүгээр л шинээр нэмж оруулдагтай холбоотой гэж үздэг. Жишээ нь, АНУ-д 1920-1933 онд үйлчилсэн “Хуурай хууль” буюу архины хоригийн хууль нь тухайн үедээ маргаангүй тохиромжтой байсан ч, орчин үеийн хүмүүст, тэд үнэхээр хачин, тэнэг, тохиромжгүй харагддаг байна. Гэхдээ АНУ-д анхааралтай, нухацтай авч үзмээр, бусад улс орнууд ч хэрэгжүүлүүштэй олон хуулиуд байдаг. Эдгээр АНУ-ын хуулиудаас тус сайт, харамсалтай нь АНУ-ын бүх 50 мужид хүчин төгөлдөр үйлчилдэггүй “Орон байрыг хамгаалах тухай хууль”. Харин бүх мужуудад хүчин төгөлдөр үйлчилдэг Lemon Law буюу "Нимбэгний хууль" гэсэн хоёр хуулийг онцлон тэмдэглэжээ.

“Нимбэгний хууль” нь, холбооны хууль бөгөөд бүх 50 муж улс соёрхон баталсан байдаг. Энэ хууль нь, шинээр худалдаж авсан автомашин, мотоцикл, RV (моторт эсвэл дугуйтай зөөврийн байшин), моторт завь болон зарим төрлийн нарийн төвөгтэй, хэрэглээний цахилгаан хэрэгсэлд хамаарна.

Жишээлбэл, албан ёсны дилерээс худалдаж авсан шинэ машины эвдрэлийн шалтгаан, үйлдвэрийн доголдол болох нь тогтоогдсон ч, ихэвчлэн 1-2 жил байдаг үйлдвэрийн баталгаат хугацаа үйлчилснээр сунжирч байдаг. Харин “Нимбэгний хууль”-иар, дилер 30 хоногийн дотор машиныг засварлах 4 удаагийн оролдлого хийсэн боловч эвдрэлийг засч чадаагүй бол худалдан авагчийн хувьд огт санаа зовох хэрэггүй ажээ. Энэ үйлдлийн дараа дилер, машиныг "нимбэг" гэж хүлээн зөвшөөрч, нэн даруй эргүүлэн авах ёстой бөгөөд машины үнээс гадна, машинд төлсөн бүх татварууд болон машиныг улсын бүртгэлд бүртгүүлэх үеийн зардалыг ч хүртэл бүрэн буцаан олгох ёстой болдог.

Дилерүүд энэ хуульд үнэхээр дургүй бөгөөд ямар нэг аргаар зайлсхийхийг хичээж, ялангуяа томоохон дилерүүд ийм хэрэгт хууль зүйн бүх төрлийн заль мэхийг ашиглах үүрэгтэй хуульчийг хүртэл ажиллуулдаг байна. Мөн, энэ хууль үйлчлэх үйлдвэрлэлийн согог ховорт тооцогддог ч, бүх мужуудад энэ хуульд тусгайлан мэргэшсэн хуульчдын баг байдаг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.