September
12
2023
Anu.mn
Мэдээ
АНУ ногоон картын сугалааг, хэзээ, яагаад гаргасан бэ
АНУ ногоон картын сугалааг, хэзээ, яагаад гаргасан бэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ ногоон картын сугалааг, хэзээ, яагаад гаргасан бэ
Photo: Shutterstock

1980-аад оны дундуур, Ирландаас олон зуун мянган цагаачид улсынхаа эдийн засгийн хямралаас зугтан АНУ-ыг зорьсноор, АНУ-д "Ирландын асуудал" гэж нэрлэгдсэн, эдгээр хүмүүсийн цагаачлалыг шийдвэрлэх асуудал тулгарчээ. Цагаач ирландчуудын маш цөөхөн хувь нь Америкт хамаатан садантайгаа нэгдэх статус авах боломж болон ажлын визний шаардлага хангасан байсан бөгөөд олонхи нь жуулчны визээр ирж, АНУ-д хууль бусаар үлдсэн байдаг. Ийнхүү Ирланд цагаачидын асуудлыг шийдэхээр ногоон картын сугалааг нээсэн гэж Washington Post сонинд бичжээ.

40-д жилийн өмнө ирландчуудад туслах зорилгоор гаргасан энэхүү сугалаа нь, жил бүр олон сая хүн оролцож, жилд 50,000 азтан тодорч, АНУ-д амьдрах эрхтэй болдог дэлхийн хэмжээний үйл ажиллагаа болон өргөжиж байна. Сугалаанд голчлон Африк, Зүүн Европын хүмүүс оролцдог. Хэдэн жилийн турш сугалааг зогсоох тухай яригдаж байгаа ч, түүнийг цуцлах хэд хэдэн хуулийн төсөл дэмжигдээгүйгээс, хөтөлбөр өнөөдрийг хүртэл нээлттэй хэвээр байгаа юм.

Түүхчид ногоон картын сугалааны "эрин үе"-ийг дуусгах талаар хоёрдмол бодолтой байдаг. CUNY Brooklyn коллежийн улс төрийн шинжлэх ухааны профессор Анна Лоу, “Хэрэв сугалаа татан буугдвал "уйлахгүй". 1965 оны Цагаачлалын тухай хуулиар баталсан, квотын тогтолцоог халж, гэр бүлээ нэгтгэх зорилготой хүмүүс болон ур чадвартай ажилчдыг татахыг урьтал болгосон сугалааны зорилго үндсэндээ шийдэгдсэн. 1965 оны хуулийн хэрэгжилтээр, Ирланд, Итали болон Баруун Европын орнуудаас ирэх цагаачдын тоо буурч, харин Ази, Латин Америкийн цагаачид ихэссэн нь харагддаг.1965 оноос өмнө виз авах журам маш энгийн байсан бөгөөд Ирландаас ямар ч хүн хүндрэлгүйгээр цагаачлах боломжтой байсан. 1965 оноос хойш, АНУ-д цагаачлалын виз мэдүүлэхээр ойр дотны хүмүүсээ олох хэцүү болж, Ирландчуудын хувьд цагаачлах асуудал нь эрс хүндрэлтэй болсон бөгөөд 1980-аад оны эхээр Ирланд эдийн засгийн хямралд нэрвэгдэж, Хуулийн дагуу цагаачлах боломжгүй олон зуун мянган ирландчууд Америкт жуулчнаар ирж, улмаар визний хугацаагаа хэтрүүлэн үлдсэн. 1988 онд Нью-Йорк Таймс сонин, 150,000 орчим Ирланд хүн АНУ-д ирж, тус улсад хууль бусаар үлдсэн гэж мэдээлж байсныг санаж байна гэж бичжээ. 

1986 онд, Бүгд найрамдах намын төлөөлөгч Брайан Ж.Доннелли, 1965 оны хуулийн нөлөөлөлд өртсөн улс орнуудад 10,000 визийг санамсаргүй байдлаар хуваарилах боломж олгох төслийг Цагаачлалын шинэчлэлийн тухай хуульд нэмэлт болгон оруулах санал нь батлагдаж, АНУ-д хууль бусаар байсан Ирландчууд богино хугацаанд хууль ёсны статустай болсон бөгөөд эхний сугалаанд Ирландчууд 10,000 визээс 4161 виз хожиж байжээ.1995 оноос Ногоон картын сугалаа нь санамсаргүй байдлаар сонгогддог 50,000 ялагчтай, бидний мэддэг зүйл болсон юм. Харин сугалааг эхлүүлсэн Ирландын сугалааны азтануудын тоо аажмаар буурсаар, Энэтхэг, Хятад, Мексикийн цагаачдад байр сууриа алджээ. Одоо эдгээр орноос ирсэн цагаачдын түвшин маш өндөр байгаа тул, сугалаанд оролцохыг ихэвчлэн хориглодог болоод байна (оролцуулахгүй улсуудын жагсаалт жил бүр өөр өөр байдаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.