May
27
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-ын эрх баригчид, Элон Маскийн тархины чипийг хүн дээр туршиж үзэхийг зөвшөөрөв
АНУ-ын эрх баригчид, Элон Маскийн тархины чипийг хүн дээр туршиж үзэхийг зөвшөөрөв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын эрх баригчид, Элон Маскийн тархины чипийг хүн дээр туршиж үзэхийг зөвшөөрөв
Photo: IStock

Элон Маскийн тархины суулгац хийдэг Neuralink компанид, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), хүн дээр хийх ​​анхны эмнэлзүйн туршилтанд зөвшөөрөл өгсөн талаар Reuters агентлаг мэдээлэв.

“FDA-ийн зөвшөөрөл нь, бидний технологийг цаашид олон хүнд туслах боломжийг олгох маш чухал эхний алхам юм" гэж Neuralink твиттер хуудсандаа бичжээ. Тус компани судалгааныхаа зорилгын талаар одоохондоо мэдээлэл өгөөгүй, ажил хараахан эхлээгүй гэсэн бөгөөд удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэж мэдэгджээ.

Тархины суулгац нь таргалалт, аутизм, сэтгэл гутрал, шизофрени зэрэг олон өвчнийг анагаах болон вэб хуудсуудыг үзэх, зайны телепати тусламж үзүүлэх боломж олгоно гэж Маск үзэж байна. Тэрээр, өнгөрсөн оны сүүлээр уг төхөөрөмжүүд нь аюулгүй гэдэгт маш их итгэлтэй байгаа, тиймээс хүүхдүүддээ суулгаж өгөхөд ч бэлэн гэдгээ илэрхийлж ихээхэн шуугиан тарьж байсан билээ.

Маск 2019 оноос хойш дор хаяж дөрвөн удаа Neuralink-ийн хүн дээрх ​​​​туршилтыг эхлүүлнэ гэж зарлаж байсан. Гэвч тус компани FDA-аас зөвшөөрөл хүссэн ч, тус агентлаг хүсэлтэд татгалзаж байгаад, зөвхөн 2022 эхээр хүлээж авсан байна.

FDA хүн дээрх ​​​​туршилтыг зөвшөөрөхийн өмнө, шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг Neuralink-д зөвлөж, заасны үндсэн дээр зөвшөөрөл өгсөн бөгөөд гол санаа зовоосон асуудал нь, төхөөрөмжийн лити батерей болон имплантын утас тархин дотор хөдлөх тохиолдол, төхөөрмжийг тархины эд эсийг гэмтээхгүйгээр аюулгүйгээр салгах асуудалтай холбоотой байв.

2016 онд үүсгэн байгуулагдсан Neuralink компани нь, мөн хэд хэдэн удаа Холбооны мөрдөн байцаалт, шалгалтаар орж байсан юм.

Тавдугаар сард АНУ-ын хууль тогтоогчид, Neuralink дахь амьтад дээрх туршилтыг хариуцдаг багийнханы үйл ажиллагаанд амжилтгүй болсон туршилт, яаран хийсэн туршилт байгаа эсэхийг шалгахыг холбогдох байгууллагуудад даалгаж байв.

Тээврийн яамнаас Neuralink компанийг, сармагчингийн тархинаас гаргаж авсан аюултай эмгэг үүсгэгчдийг зохих арга хэмжээ авалгүйгээр тээвэрлэдэг эсэхийг шалгаж байна.

Мөн USDA-ийн Ерөнхий байцаагчийн алба, Neuralink компанийг амьтны эрхийг зөрчдөг эсэх талаас шалгаж одоо ч шалгалтын процесс үргэлжилж байгаа юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.