January
10
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-ын хамгийн олон саятантай 15 муж
АНУ-ын хамгийн олон саятантай 15 муж
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын хамгийн олон саятантай 15 муж
Photo: IStock

Саятан, тэрбумтнууд бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн 1%, топ 10% -ийг бүрдүүлдэг элитүүд юм. Ихэнх саятнууд бие даан амжилтанд хүрч, ухаалаг санхүүгийн үйл ажиллагааныхаа ачаар сая сая доллартай болсон байдаг. Хамгийн олон саятантай мужуудын жагсаалтыг Yahoo нийтлэв.

Цахим худалдааны зах зээл, дижитал дэд бүтэц бий болсноор, залуус саятан болох, бизнес, санаагаа дэлхийн түвшинд гаргах боломжтой болсон. Credit Suisse-ээс бэлтгэсэн Global Wealth Report-ын 2023 оны тайландаа, 2022 он дуусах үед дэлхий дээр 59.4 сая саятан байсан. 2022 онд дэлхийн саятнуудын тоо 3.5 саяар буурсан. Саятнуудын тоо буурсан гол шалтгаан нь, 2022 онд инфляци өндөр байсантай холбоотой. Ирэх таван жилийн хугацаанд дэлхийн баялаг 38 хувиар өсөж, 2027 он гэхэд 629 их наяд ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Мөн энэ хугацаанд саятнуудын тоо 86 саяд хүрч, хэт өндөр хөрөнгөтэй хүмүүсийн (UHNWI) тоо 372,000 болж өсөх магадлалтай байна гэж тайланд дурджээ.

АНУ-ын хамгийн олон саятантай мужуудын жагсаалтыг гаргахдаа, мужуудыг нэг хүнд ногдох саятнуудын тоогоор эрэмбэлж, Phoenix Marketing International байгууллагаас жил бүр гаргадаг Phoenix Wealth & Affluent -ын тайланг ашигласан болно.

АНУ-ын хамгийн олон саятнуудтай 15 муж:

  • 15. Иллинойс

Нийт хүн амын 7.13% нь саятан

Саятнуудын тоо: 346,873

Иллинойс бол нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 70,072 ам.доллар байдаг АНУ-ын хамгийн баян мужуудын нэг юм.

  • 14. Миннесота

Нийт хүн амтай харьцуулахад, 7.43% нь саятан

Саятнуудын тоо: 167,206

Миннесотагийн нэг хүнд ногдох ДНБ 67,120 ам.доллар.

  • 13. Колорадо

Нийт хүн амын дунд эзлэх саятан: 7.48%.

Саятнуудын тоо: 170,223

Нэг хүнд ногдох ДНБ 73,328 ам.доллар.

  • 12. Нью Йорк

Нийт хүн амын дунд саятануудын эзлэх хувь: 7.52%.

Саятнуудын тоо: 570,456

Нью-Йорк нь нэг хүнд ногдох ДНБ 91,050 ам.доллар.

  • 11. Вашингтон

Саятануудын эзлэх хувь: 7.85%

Саятнуудын тоо: 233,155

Вашингтоны нэг хүнд ногдох ДНБ 86,500 ам.доллар.

  • 10. Аляск

Саятануудын эзлэх хувь: 8.18%.

Саятнуудын тоо: 22,302

Аляскийн нэг хүнд ногдох ДНБ нь 72,600 ам.доллар.

  • 9. Виржиниа

Саятануудын эзлэх хувь: 8.31%.

Саятнуудын тоо: 272,103

Виржиниа мужид нэг хүнд ногдох ДНБ 68,050 ам.доллар.

  • 8. Нью Хэмпшир

Саятануудын эзлэх хувь: 8.47%

Саятнуудын тоо: 45,758

Нью Хэмпширт нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 65,338 ам.доллар байна.

  • 7. Калифорниа

Нийт хүн амын дундах саятануудын эзлэх хувь: 8.51%

Саятнуудын тоо: 1.14 сая

Калифорниа бол 1.14 сая саятантай АНУ-ын баруун мужуудын нэг юм.

  • 6. Колумбийн тойрог

Саятан: 9.12%

Саятнуудын тоо: 29,506

Колумб нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ хамгийн өндөр буюу 215,025 доллар.

  • 5. Хавай

Саятануудын эзлэх хувь: 9.20%

Саятнуудын тоо: 44,383

Хавай бол АНУ-ын баруун хэсэгт орших арлын муж юм. 44,383 саятан байдаг.

  • 4. Массачусетс

Саятануудын эзлэх хувь 9.38%

Саятнуудын тоо: 254,201

Массачусетс мужид нэг хүнд ногдох ДНБ 88,362 ам.доллар.

  • 3. Коннектикут

Нийт хүн амтай харьцуулахад саятануудын эзлэх хувь: 9.44%

Саятнуудын тоо: 130,291

Коннектикутын нэг хүнд ногдох ДНБ нь 78,430 ам.доллар.

  • 2. Мэрилэнд

Саятануудын эзлэх хувь: 9.72%.

Саятнуудын тоо: 221,189

Мэрилэндийн нэг хүнд ногдох ДНБ 68,361 ам.доллар.

  • Нью Жерси

Нийт хүн амтай харьцуулахад саятануудын эзлэх хувь: 9.76%

Саятнуудын тоо: 323,443

Нью Жерси бол АНУ-ын нэг хүнд ногдох саятаны тоогоороо хамгийн олон саятантай муж юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.