February
8
2024
Anu.mn
Мэдээ
АНУ-ын Төрийн департаментаас америкчуудыг, 4 долоо хоногт 65 хүн амины хэрэг гарч байгаа Я ...
АНУ-ын Төрийн департаментаас америкчуудыг, 4 долоо хоногт 65 хүн амины хэрэг гарч байгаа Ямайкад зочлохгүй байхыг зөвлөжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын Төрийн департаментаас америкчуудыг, 4 долоо хоногт 65 хүн амины хэрэг гарч байгаа Ямайкад зочлохгүй байхыг зөвлөжээ
Photo: IStock

Төрийн департамент 1-р сарын 30-нд, Ямайк руу аялагчидад зориулсан тусгай сэрэмжлүүлэг гаргажээ. Энэ 1-р сард тэнд 65 хүн амины хэрэг гарсан гэж NewYorkPost мэдээлэв.

Ямайка дахь АНУ-ын Элчин сайдын яам, аялал жуулчлалын зөвлөмжөө 3-р түвшин буюу “аялах эсэхээ дахин бод” болгож шинэчилсэн. Энэ нь америкчуудыг ерөнхийд нь аялалд гарахаас сэрэмжлүүлдэг хамгийн хатуу хоригоос ердөө нэг түвшин доогуур байна. Гэмт хэрэг маш өргөн тархсан тул, жуулчид амралтын газартаа аюулгүй байж чадахгүй байна гэж Элчин сайдын яам мэдэгдэв.

“Орон байрны халдлага, зэвсэгт дээрэм, бэлгийн хүчирхийлэл, хүн амины хэрэг гэх мэт хүчирхийллийн гэмт хэрэг ихээр гарч байна. Бэлгийн хүчирхийлэл амралтын газруудад байнга гардаг. Орон нутгийн цагдаа нар үр дүнтэй арга хэмжээ авдаггүй. Баривчилсан ч, хэрэг нь эцсийн шийдвэрт хүрэх нь ховор. Осол эсвэл аллагын улмаас амиа алдсан АНУ-ын иргэдийн гэр бүл, Ямайкийн эрх баригчид нас барсны гэрчилгээ олгохыг нэг жил ба түүнээс дээш хугацаагаар хүлээдэг" гэж анхааруулгад дурдсан байна.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Ямайка нь, сүүлийн хэдэн жилийн хугацаанд дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст гарсан хүн амины хэргийн тоогоор хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Ямайкийн цагдаагийн газрын мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын 1-с 27-ны хооронд 65 хүн амиа алдсан байна. Өнгөрсөн жил, 1393 хүн амины хэрэг бүртгэгдсэн бол, 2022 онд 1498 хүн амины хэрэг бүртгэгдэж байжээ. Ямайкад 2003 оноос хойш, жил бүр дор хаяж 1000 хүн амины хэрэг бүртгэгддэг болох нь харагджээ. Тус улс 2.8 сая хүн амтай.

Мөн Багамын арлуудыг аюултайд тооцож, сүүлийн өдрүүдэд Карибын тэнгисийн орнуудад аялах хоёр дахь сэрэмжлүүлгээ гаргав. Багамын арлууд дахь АНУ-ын Элчин сайдын яам, 1-р сарын 26-ны өдөр аялал жуулчлалын зөвлөмжөө "болгоомжтой байгаарай" гэсэн 2-р түвшинд хүргэж, америкчуудыг аялах үедээ болгоомжтой байж, гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд эсэргүүцэхгүй байхыг зөвлөжээ.

Багамын арлуудын нөхцөл байдал Ямайк шиг аюултай биш ч, зөвхөн 1-р сард л гэхэд 18 хүн амины хэрэг гарсан. Элчин сайдын яамны мэдэгдэлд, "Хүн амины хэрэг бүх үед, гэгээн цагаан өдөр ч гарч байна. Ялангуяа Бахамын зүүн нийслэл Нассау хотод "маш болгоомжтой байхыг" зөвлөжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.