March
5
2024
Anu.mn
Мэдээ
БАД буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээний талаар анхааруулга байдаггүй учраас, D ...
БАД буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээний талаар анхааруулга байдаггүй учраас, D витаминыг хэтрүүлэн хэрэглэснээс болж хүн нас баржээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
БАД буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээний талаар анхааруулга байдаггүй учраас, D витаминыг хэтрүүлэн хэрэглэснээс болж хүн нас баржээ
Photo: iStock

Есөн сарын турш D аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн хүн хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан бөгөөд сав баглаа боодол дээр нь хэтрүүлэн хэрэглэх аюулын талаар тодорхой заагаагүй байсан гэж Insider мэдээлэв.

Их Британийн тэтгэвэрт гарсан 89 настай бизнесмен Дэвид Митченер, энэ сарын 10-нд гиперкальциемийн улмаас эмнэлэгт хэвтсэн байна. Энэ нь цусан дахь кальцийн хэмжээ хэт өндөр байх нөхцөл юм. Хэт их кальци нь ясыг сулруулж, бөөрний чулуу гэх мэт зүрх, бөөрний өвчин үүсгэдэг. Витамин Д нь бие махбодид кальцийг шингээхэд тусалдаг боловч хэт их хэрэглэх нь кальцийг хуримтлуулахад хүргэдэг байна.

Эмч нар Митченерийн цусан дахь Д аминдэмийн түвшинг шалгахад түүний хэмжээ зөвшөөрөгдөх бүх стандартаас давсан байсан бөгөөд үхлийн шалтгааныг зүрх, бөөрний дутагдал, хэт их кальци, Д аминдэмийн хордлого, гипервитаминоз гэж оношилжээ.

Шүүгч Жонатан Стивенс, “Хүнсний нэмэлтүүдийн сав, баглаа боодол дээр тунг хэтрүүлэн хэрэглэх эрсдэл, сөрөг нөлөөний талаар анхааруулга байхгүй байна. Витамин нэмэлтүүд нь хэт өндөр тунгаар хэрэглэхэд маш ноцтой эрсдэл, гаж нөлөө үзүүлдэг” гэж тайландаа бичжээ.

Стивенс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон зохицуулагчдыг, хэрэглэх үеийн эрсдэл, тунгийн талаар хүмүүст илүү дэлгэрэнгүй мэдээлэх, мөн хэрэглэгчидийг анхааралтай хандахыг уриалав.

Тунгийн мэдээлэл

14-70 насны хүмүүст Д аминдэмийн хоногийн хэрэглээ 15 мкг буюу 600 олон улсын нэгж (IU) байна. 70-аас дээш насны хүмүүсийн хувьд энэ тун нь 20 мкг буюу 800 IU хүрдэг гэж Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн (NIH) Хоол тэжээлийн нэмэлтүүдийн албанаас мэдээлэв.

АНУ-д хүнсний нэмэлт тэжээлийн багц нь идэвхтэй найрлага, тун болон бусад найрлага, тухайлбал холбогч, амтлагчийг жагсаасан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.

NIH вэбсайтдаа, үйлдвэрлэгчид хоногийн оновчтой тунг санал болгодог боловч, эмч нар өвчтөний нөхцөл байдлаас шалтгаалан өөр тунгийн горим санал болгож болно гэж мэдэгджээ.

Д аминдэм нь эрүүл яс, шүд, булчинд зайлшгүй шаардлагатай. Энэ нь өөх тостой загас, улаан мах, өндөгний шар, овъёостой өглөөний цай зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг боловч, энэ витамины гол эх үүсвэр нь нарны гэрэл юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.