April
2
2024
Anu.mn
Мэдээ
Байден, Америкт 10-аас дээш жил амьдарсан хууль бус цагаачдад ногоон карт олгохоор төлөвлө ...
Байден, Америкт 10-аас дээш жил амьдарсан хууль бус цагаачдад ногоон карт олгохоор төлөвлөж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Байден, Америкт 10-аас дээш жил амьдарсан хууль бус цагаачдад ногоон карт олгохоор төлөвлөж байна
Photo: iStock

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, жилд 4000 хууль бус цагаачийг албадан гаргахаас зайлсхийх, тэдэнд АНУ-д үлдэх ногоон карт авах боломжийг олгох цагаачдад зориулсан хөтөлбөрийг өргөжүүлэх талаар хэлэлцэж байна гэж DailyMail мэдээлэв.

АНУ-д 10-аас дээш жил амьдарсан, төрөл төрөгсөд нь албадан гаргагдсаны улмаас "хэлмэгдсэн" хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм. Цагаачлалын хяналтын алба (EOIR)-ны мэдээлснээр энэ хөтөлбөр нь хүмүүст, шүүх дээр "албадан гаргах шийдвэрээ цуцлуулж", АНУ-д үлдэх хүсэлт гаргах боломжийг олгоно.

Байдены засаг захиргааны энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд, ёс суртахууны хувьд сайн, АНУ-д 10-аас доошгүй жил оршин суусан байх ёстой.

АНУ-д 10-аас дээш жил амьдарсан болон хууль ёсны иргэн хамаатан садантай хүмүүс өргөдөл гаргаж болно. EOIR-ийн дагуу 2023 оны 9-р сараас, бичиг баримтгүй цагаач нь, АНУ-ын иргэн эхнэр, эцэг эх, хүүхэд нь, түүнийг АНУ-аас албадан гаргасан тохиолдолд туйлын хүнд хэцүү байдалд орно" гэдгийг батлах ёстой.

Мөн “Жил бүр 4000 хүнийг албадан гаргах шийдвэрийг цуцалдаг. Цагаачлалын албаны шүүгч таны өргөдлийг авч хэлэлцэх дарааллын улмаас олон жил шаардагдаж магадгүй" гэж баримт бичигт дурджээ.

EOIR-оос, албадан гаргахаас зайлсхийх хүсэлт гаргасан бичиг баримтгүй цагаачид нь, "ямар нэгэн ноцтой гэмт хэрэгт ял шийтгүүлсэн" байх ёсгүй бөгөөд энэ нь автоматаар татгалзах үндэслэл болно гэж мэдэгдсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.