May
17
2023
Anu.mn
Мэдээ
Бермудын гурвалжингийн нууц тайлагдав
Бермудын гурвалжингийн нууц тайлагдав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Бермудын гурвалжингийн нууц тайлагдав
Photo: IStock

Өнгөрсөн зуунд, Бермудын гурвалжинд 50 гаруй хөлөг онгоц, 20 гаруй онгоц сураггүй алга болсон бөгөөд тохиолдол бүр тус бүр өөр өөр түүхтэй байдгаас, Саргассо тэнгисийн энэхүү хачирхалтай газрыг эцэс төгсгөлгүй олон таамаг, онолуудын жагсаалт үүсэхэд хүргэсэн гэж YahooNews мэдээлэв.

Энэхүү хачирхалтай бүс нь Майами, Бермуд, Сан Хуан (Пуэрто Рико) арлуудын уулсын оргилуудыг холбосон гурвалжингаар хязгаарлагддаг.

Австралийн эрдэмтэн Карл Крушельницкий, АНУ-ын Далай, Агаар мандлын Үндэсний Ассоциаци (NOAA)-тай хамран, Бермудын гурвалжин ер бусын бус, Бермудын гурвалжинд нууц байдаггүй,усан онгоц, нисэх онгоц алга болдог нь зүгээр л магадлалын баримт гэдгийг олон жилийн турш нотлохыг оролдсоор ирсэн бөгөөд NOAA 2010 онд, "Бермудын гурвалжинд учир битүүлгээр хөлгүүд алга болсон тохиолдлууд, далайн бусад томоохон, зорчилт ихтэй бүс нутгуудаас илүү өндөр давтамжтай гэдгийг нотлох баримт байхгүй" гэж бичиж байв. Мөн 2017 оноос хойш хийсэн судалгаандаа Крушельницкий, навигацын хүндрэлтэй хэцүү бүсүүд болон усан замын хөдөлгөөн ихтэй газруудын ослын тохиолдлын тоо хэмжээ нь, "Бермудын гурвалжинд алга болсон хөлөг онгоцнуудын тоотой ижил хувьтай байна" гэж бичсэн бөгөөд үүнтэйLloyd’s of London /1970-аад оноос хойш ижил онолыг баримталж ирсэн/ болон АНУ-ын эргийн хамгаалалтын алба хоёулаа санал нэгтэй байгаа гэж ярьжээ.

NOAA, Бермудын гурвалжинд алга болсон тохиолдлуудад байгаль, цаг уурын онцлог нь нөлөөлсөн. Үүнд, далайн булангийн урсгал, цаг агаарын эрс тэс өөрчлөлт, навигац хийхэд хүндрэлтэй арлуудын дундах газар, түүнчилэн энэ газарт хүчтэй соронзон орон байдаг нь батлагдсан. Уг газарт, луужин соронзон орны хойд зүг рүү биш, харин жинхэнэ хойд зүг рүү чиглэж заадаг нь жолоодлогод төөрөгдөл үүсгэдэг гэж тайлбарласан бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин болон эргийн хамгаалалтын алба, далайн гамшигт ер бусын зүйл байхгүй, байгалийн хүч, хүний ​​алдаанаас болсон ослуудад, шинжлэх ухааны зөгнөлт зохиолоос ч давж гарсан тайлбар хийдэг гэж мэдэгдсэнийг мөн нэмж дурдсан байна.

Крушельницкий, Бермудын гурвалжингийн тухай, тоо худал хэлдэггүй гэсэн санааг баримтлан, энэ бодлоо цацаж олон нийтийн анхаарлыг байнга татаж ирсэн байдаг. 1945 онд алга болсон 19-р нислэг, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний TBM Avenger торпедо бөмбөгдөгч онгоц зэрэг сураггүй алга болсон дуулиантай тохиолдлуудад цаг агаарын таагүй байдал, хүний ​​​​болзошгүй алдаа хоёр хоёулаа нөлөөлсөн байх магадлалтай гэж Крузельницкий мэдэгдэж байв. Гэхдээ, хүмүүсийн далайн мангасууд, харь гарагийнхан, тэр ч байтугай Атлантыг бүхэлд нь хамруулсан таамаг, төсөөлөл, санаанууд нь Бермудын гурвалжинг ер бусын газар болгож олон ном, нэвтрүүлэг, киноны сэдэв болгосон. Аль ч тохиолдолд, энэ нь цаг агаарын таагүй байдал, математикийн магадлалаас илүү сэтгэл хөдөлгөм сонсогдох, тайлагдашгүй нууцлаг зүйлд дуртай хүний мөн чанарын тэжээл болсоор ирсэн юм гэж нэмж дурдсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.