May
30
2023
Anu.mn
Мэдээ
Буруу зуршлууд бидний төсөвт хичнээн хэмжээний хохирол учруулдаг вэ?
Буруу зуршлууд бидний төсөвт хичнээн хэмжээний хохирол учруулдаг вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Буруу зуршлууд бидний төсөвт хичнээн хэмжээний хохирол учруулдаг вэ?
Photo: IStock

Танд ямар нэгэн зүйл таатай санагдаж, түүндээ улам дасч, ялангуяа "амьдралын хэв маяг"-таа оруулж, байнгын хамааралтай болсноор, эдгээр нь амьдралын гунигтай баримт болон хувирдаг. Хааяахан эрүүл бус хоол идэж өөрийгөө эрхлүүлэх нь муугүй ч, зөвхөн чизбургер, шарсан төмсөөр амьдрах нь үнэхээр муу, амьдралын буруу хэв маяг юм. Янз бүрийн муу зуршлуудаас учирдаг зардлуудыг тодорхой тооцсоноо Lifehacker мэдээлэв.

Амьдралын буруу хэв маяг гэсэн ойлголтыг бид, ихэвчилэн зөвхөн ерөнхий эрүүл мэнд, дундаж наслалтад үзүүлэх сөрөг нөлөөлөлтэй талаас ойлгож хүлээж авдаг. Гэтэл үүнтэй холбоотой бидний огт анзаардаггүй өөр нэг чухал асуудал байдаг нь мөнгө юм.

Бидний амьдралын буруу зуршлууд, нэг жилийн хугацаанд (эсвэл насан туршид) ямархуу бодит өртөгтэй байдаг болон насан туршдаа өөрийгөө эрхлүүлж, дараа нь эмнэлгийн төлбөрөө яаж төлөхөө бодохгүйгээр эрүүл бус амьдралаар амьдрах нь, хэтэвчийг маань хэрхэн хоосолж байдгийг дараах тооцоо харуулна.

Донтуулагч бодисууд

Аливаа бодис хууль ёсны бөгөөд зохицуулалттай байна гэдэг нь сайн зүйл гэсэн үг биш юм. Ямар нэг зүйлийн хор хөнөөлтэй гэсэн итгэл үнэмшил, түүнд мөнгө зарцуулахад саад болдоггүйг, мөн тамхи хэр хортой болохыг олон арван жилийн судалгаагаар нотолсон ч, 30 сая орчим америкчууд тамхи татсаар байгаагаас харж болно. Хэрэв та ирээдүйд эмфизем, элэгний дутагдал зэрэг эрүүл мэндийн асуудалд орохыг хүсч байвал, донтолт ямархуу үнэтэй болохыг дараах мэдээллээс харж болно.

Никотин: Америкад өнөө үед тамхи үнэхээр үнэтэй болж, нэг хайрцаг нь 6-12 доллар байна. Хэрэв та өдөрт нэг хайрцаг тамхи татвал жилд 4000 доллараас давсан мөнгө зарна. Түүгээр ч тогтохгүй, тамхи татах нь эрүүл мэндийн даатгал, амьдралын даатгал зэрэг олон төрлийн даатгалыг илүү үнэтэй болгодог. Хэмнэж, утаагүй цахилгаан тамхи татсан ч, жилд 2000 гаруй доллар зарцуулах л болно.

Согтууруулах ундаа: Архины хувьд, үнэтэй дарс ликёрын мэдрэмжийг 20 долларын коктейль, 15 долларын 30 багц Keystone Lite-р орлуулан хэрэглэсэн ч, жилд 200 доллар яалт ч үгүй зарлагадна. Хэрэв, сард хэд хэдэн удаа гадуур илүү сайн гэх үнэтэй дарс хэрэглэдэг бол, амьдралынхаа туршид хаана амьдарч байгаагаас хамааран дарс, архины зарлага буюу хохирол 68,000 доллараас 120,000 долларын хооронд хэлбэлздэг.

Түргэн хоол

Зарим хүмүүс, гэртээ харих замдаа буррито эсвэл зүсэм пицца идэх дуртай байдаг. Гэвч байнга түргэн хоол идэх нь, ерөнхийдөө эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна маш үнэтэй байдаг. Нэг хүн жилд, түргэн хоолонд 2,400-10,000 доллар зарцуулдаг гэсэн судалгааны дүгнэлт гарсан нь, гэрийн хоолноос хэд дахин үнэтэй юм. Мөн асар том савлагаатай чихэрлэг хийжүүлсэн ундаа, латте хямдхан биш ч, үнийг нь бид ойшоодоггүй. Гэтэл, Америкчууд жил бүр 40-50 галлон (150-190 литр) хийжүүлсэн ундаа уудаг бөгөөд жилд дунджаар 350 доллар, харин амьдралынхаа туршид 21,000 доллар зарцуулдаг. Кофенд бүр илүү, жилд 1000 гаран доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ.

Мөрийтэй тоглоом

Мөрийтэй тоглоом энгийн зугаа цэнгэлийн хэмжээнээс хэтрэх нь таны төсвийг устгах магадлалтай, учир нь казино үргэлж хожихоос биш өгдөггүй. Казиногийн тоглогч дунджаар жилд 600 гаруй доллар зарцуулдаг бөгөөд мөрийтэй тоглоомонд ноцтой донтсон хүн жилд 90,000 доллар алдаж байдаг.

Сугалаа худалдаж авах нь тийм муу биш ч, үүнд оролцдог хүн хожих магадлал багатай сугалааны тасалбаруудад жил бүр дунджаар 132 доллар зарцуулдаг.

Хөдөлгөөний дутагдал

Дасгал хөдөлгөөн хийхгүй, хөдөлгөөнгүй хэв маягийг эрхэмлэсэн хэвшил нь, үргэлж өөрчлөх боломжтой зүйл шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, залуу насаа буйдан дээр хагас суумгай өнгөрөөж дараа нь, дунд насандаа нэг л өдөр биеийн тамирын заал руу явж, юу ч хийхгүй өнгөрөөсөн өмнөх он жилүүдээ ямар нэгэн байдлаар нөхөж чадна гэж төсөөлдөг маш муу хэвшил. Хүний удамшлын бүтцээс шалтгаалж энэ нь хэрэгжих боломжтой ч, дэмий үрсэн он жилүүд заавал бодит зардалтай байдаг бөгөөд ийм хүмүүс жилдээ 1500 орчим ам.долларыг эрүүл мэндтэй холбоотой зардалд зарцуулдаг гэсэн тооцоо бий.

Дутуу нойр

Бид бүгдээрээ мөнх бус хүмүүс, энэ гараг дээрх цаг хугацаа маань хязгаарлагдмал бөгөөд амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлэх үүрэгтэй байдаг. Энэ нь, хэдийгээр багахан хачин, гуниг төрүүлмээр ч, тохирсон нойр шиг сайн эрүүлжүүлэгч байхгүй. Үүнийг ойлгодоггүй, нойроо хайрладаггүй, хасдаг хүмүүс, эрүүл мэнд, сайн сайхан байдалдаа маш их төлбөр төлөхөөс өөр аргагүй байдалд ордог. Нойроо хайрладаг, бүтэн унтдаг хүмүүс мэргэжлээрээ илүү амжилтанд хүрч, илүү их мөнгө олж байдаг. Судалгаагаар, тогтмол бүтэн нойрсдог хүмүүсийн орлого нь ойролцоогоор 5%-иар нэмэгдэж байдаг гэж гарчээ. Харин нойрсох цагаа хасдаг хүмүүс, хассан хэмжээгээрээ санхүүгийн торгуульд орж байна гэсэн үг юм гэж судлаачид дүгнэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.