December
30
2022
Anu.mn
Мэдээ
Цагаачид байгаагүй бол байхгүй байх байсан Америкийн зургаан баяр
Цагаачид байгаагүй бол байхгүй байх байсан Америкийн зургаан баяр
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цагаачид байгаагүй бол байхгүй байх байсан Америкийн зургаан баяр
Photo: Shutterstock

Ер нь баяр ёслолууд, улс орнуудын үндэстэн ястнуудын өв соёл,  шашин, зан үйлүүдээс эх үүсэлтэй байдаг. Бид баяруудыг ямар шалтгаанаар ёслон тэмдэглэдэгээ тэр бүр мэддэггүй. АНУ-д олон баярыг цагаачид авчирсан бөгөөд тэдэнд хүндэтггэл үзүүлэх ёстой мэт, учир нь тэд төрлөх гэрээ орхин гарч, шинэ гэр хайж, тэдний хувьд үл таних  шинэ ертөнц АНУ руу явах эрсдэл хүлээх хүсэлгүй байсан бол эдгээр баярууд байхгүй байх байсан. Citizen Path сэтгүүл, цагаачдын АНУ-д авчирсан одоо өргөнөөр тэмдэглэдэг баяр ёслолын өдрүүдийн талаар бичжээ.

Тусгаар тогтнолын өдөр

Энэ жил долдугаар сарын 4-нд АНУ-ын 245 жилийн ой тохиосон. Тэр үеийн Үндсэн хууль, засгийн газрыг байгуулсан, ихэвчлэн Үүсгэн байгуулагч эцгүүд гэж нэрлэгддэг эдгээр хүмүүс нь Англи, Ирланд, Шотланд, Баруун Энэтхэг зэрэг орнуудаас цагаачилж ирсэн цагаачдын үр удам байсан бөгөөд олон орноос ирсэн тоо томшгүй олон цагаач цэргүүд АНУ-ын төлөө Их Британийн хаан ширээний эсрэг тулалдаж байв. Эдгээр цагаач цэргүүдийн хэдэн мянга нь АНУ-ын эх газрыг хамгаалж, Британичуудын эсрэг тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж олонхи нь амиа золиослосон гэдэг. Францын Лафайетт, Польшийн Касимир Пуласки гэсэн хоёр том генерал, АНУ-ын ялалтад ихээхэн хувь нэмэр оруулсан түүхтэй.  Гэхдээ Америкийг анх колоничлосон олон мянган зоригтой эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаагүй бол энэ тэмцэл байхгүй байх байсан, мөн Америк тивийг ийнхүү колоничлосон нь АНУ руу цагаачласан цагаачдын эхлэлийг харуулдаг.

Колумбын өдөр

Колоничлогчид Зүүн эрэгт суурьшихаас өмнө одоогийн АНУ-ын нутаг дэвсгэрт зөвхөн уугуул америкчууд амьдардаг байжээ. Америкийг нээсэн нь бас нэгэн цагаач Италийн Кристофер Колумбын гавьяа юм. Тэрээр 1492 оны 10-р сарын 12-нд Америкт иржээ.

Колумбын өдрийг 1937 онд АНУ-д холбооны баяр болгон тэмдэглэж, аравдугаар сарын хоёр дахь даваа гаригт тэмдэглэдэг. Энэ бол холбооны баярын өдөр боловч, Колумбын өдрийг бүс нутгуудаас хамаарч өөр өөр өдөр тэмдэглэдэг.

Марди гра

Францаар "тарган мягмар гараг" гэсэн утгатай Mardi Gras бол нэг төрлийн багт наадам юм. Энэ нь Христийн шашны баяр буюу Epiphany-ийн дараа эхэлж, Лхагва гарагийн өмнөх өдөр дуусдаг. Марди Грас нь, мацаг барихын өмнө илүү сэтгэл ханамжтай, өөх тостой хоол идэх ёстой үдэш юм. Христэд итгэгчдийн хувьд энэ бол Их мацгийн өмнөх баяр юм.

Энэхүү баярыг Бразил, Франц, Герман, Нидерланд зэрэг улсуудад, дэлхий даяар тэмдэглэдэг. Харин Марди Грас, Хойд Америкт Францын католик шашны уламжлалын хамт Пьер Ле Мойн д'Ибервилл, Жан-Батист Ле Мойн де Биенвилл нараар дамжин ирсэн. 17-р зууны сүүлчээр, Луи XIV хаан өөрийн шадрууд болох ах дүү Ле Мойн нарыг, АНУ-ын одоогийн Алабама, Миссисипи, Луизиана мужууд болон зүүн Техас багтсан Луизианагийн эзэмшлээ хамгаалуулахаар илгээсэн гэдэг. Нью Орлеанс одоо Марди Грас-ийн америк хувилбарт зориулсан баяр ёслолын төв болжээ. Жил бүр энэ хот, олон мянган жуулчин, зугаалагчдыг багт наадам, тэр дундаа жагсаалт арга хэмжээгээрээ татдаг. Оролцогчид нил ягаан, ногоон, алтлаг уламжлалт өнгөөр ​​хувцаслан зугаацдаг байна.

Синко де Майо

Синко де Майо (5-р сарын 5) Мексикийн Пуэбла хотод болсон 1862 оны Мексикийн цөөн тооны цэрэгтэй арми францчуудыг бут ниргэсэн тулалдааны дурсгал юм., 1867 онд Францын цэргүүдийг бүр мөсөн ялж, хөөж гаргасан. Мексикт энэ баярыг цэргийн парад гэх мэт ихэвчлэн ёслолын шинжтэй тэмдэглэдэг хэвээр байна. АНУ-д  Синко де Майогийн баярыг 1860-аад оны үед Калифорнид амьдарч байсан мексикчүүд тэмдэглэснээс үүдэлтэй байх магадлалтай гэж үздэг. Энэхүү баяр нь, Лос Анжелес, Чикаго, Хьюстон, Сан Хосе зэрэг Мексик-Америкийн хүн ам ихтэй бүс нутагт анх тархаж, хожим 1980-аад онд бүх нийтийн амралтын өдөр болсон байна. Одоо Cinco de Mayo нь Мексик-Америкийн соёлын баяртай холбож үзэх болсон.

Песах

Дээгүүр өнгөрөх баяр бол эртний Египетийн боолчлолоос Бурхан чөлөөлөгдөж, Мосегийн удирдлаган дор үндэстэн болж эрх чөлөөгөө олж авсныг дурсах еврейчүүдийн баяр юм. Иудейчүүд зугтахдаа исгээгүй талх идсэн бөгөөд тэр цагаас хойш тэд Дээгүүр Өнгөрөх баярын үеэр гэртээ үүнийг идээгүй ба талхыг мацгаар сольжээ.

Иудаизмд өдөр нь үдшийн бүрийд эхэлж, үдшийн бүрийд дуусдаг. Ийнхүү Песахын эхний өдөр нь нисан сарын 14-ний үдэш эхэлж, нисан сарын 15-нд үдшийн бүрэнхий болоход дуусдаг. Дээгүүр Өнгөрөх баяр нь, Нисан сарын 15-нд эхэлдэг бөгөөд долоо хоног үргэлжилдэг (Израиль болон Шинэчлэлийн иудейчүүд болон библийн зарлигуудыг дагаж мөрддөг дэлхийн бусад дэвшилтэт иудейчүүд).

Ортодокс, Хасидик болон ихэнх консерватив еврейчүүдэд (диаспорад) найман хоног үргэлжилж болно. Эхний шөнө гэр бүл, найз нөхөд нь Египетээс дүрвэсэн болон еврей ард түмний мэндэлсний баярыг тэмдэглэхээр цуглардаг. Сэдэрийн ширээг маш дэгжин засдаг бөгөөд Сэдэрийн үеэр зочид дөрвөн хундага дарс ууж, баярын тансаг найр хийдэг.

1840-өөд онд, олон тооны Германы еврейчүүд  мөрдлөг хавчлага, хязгаарлагдмал хууль тогтоомж, эдийн засгийн хүндрэлийн улмаас АНУ-д цагаачилж,1880-аад он гэхэд олон мянган еврей хүмүүс хэт их хүн амын нягтшил, хатуу хууль тогтоомж, ядуурлаас зугтахын тулд Орос, Австри-Унгар, Румын дахь гэр орноо орхин мөн дүрвэжээ.

Гэгээн Патрикийн өдөр

Гэгээн Патрикийн өдөр нь жил бүрийн гуравдугаар сарын 17-нд болдог соёл, шашны баяр юм. Энэ өдөр  Ирландын гол шүтээн гэгээнтэн Гэгээн Патрикийн нас барсан уламжлалт өдрийг тэмдэглэдэг. Ирландчуудын хувьд Гэгээн Патрикийн өдрийг Ирландад Христийн шашин орж ирсэн өдөр гэж ёслон тэмдэглэдэг. Харин АНУ-д Гэгээн Патрикийн өдөр нь Ирландын өв уламжлал, соёлын баяр болон хувирчээ. Баярын үеэр олон нийтийн жагсаал, үдэшлэг, ногоон хувцас эсвэл шамрок өмсдөг. Түүхээс харахад өдрийн цагаар хоол хүнс, ундаа хэрэглэхийг хорьдог мацаг барих хязгаарлалтыг цуцалж, Гэгээн Патрикийн өдөр архи уух уламжлалыг дэмжиж, түгээн дэлгэрүүлсэн.

1840-1910 оны хооронд маш олон Ирландын цагаачид АНУ-д ирсэн бөгөөд тэдний өв уламжлал Америкийн соёлтой нэгдэж, Гэгээн Патрикийн өдөр гэх мэт уламжлалуудаар өв залгамжлал нь үргэлжилсээр байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.