October
11
2023
Anu.mn
Мэдээ
Чикагод нэг шөнийн дотор, сүргээрээ барилга мөргөж 1000-д нүүдлийн шувуу үхсэн тохиолдол г ...
Чикагод нэг шөнийн дотор, сүргээрээ барилга мөргөж 1000-д нүүдлийн шувуу үхсэн тохиолдол гарчээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Чикагод нэг шөнийн дотор, сүргээрээ барилга мөргөж 1000-д нүүдлийн шувуу үхсэн тохиолдол гарчээ
Photo: IStock

Чикаго хотын нэгэн барилгын ойролцоо 1000 орчим шувуу үхсэн байдалтай олджээ. Тэд шөнийн цагаар нүүдэллэн нисч явах үедээ шилэн байшинг мөргөсөн гэж Cleveland мэдээллээ.

Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногт McCormick Place Lakeside төвд болсон бөгөөд Audobon.org мэдээлснээр аравдугаар сарын 5-ны өглөө 964 шувуу үхсэн байдалтай олдсон. Ойролцоогоор 80-д дууч шувууд сэргэж амилсан гэж бичжээ.

Чикагогийн музейн шувууны цуглуулгын менежер асан Дэвид Виллард, "Цонхон дээр, үхсэн шувууд хивс шиг дэвсэгдсэн байсан. Урд нь, 15 хүртэлх тооны үхсэн шувууд олдох тохиолдол байдаг байсан. Гэтэл энэ тохиолдол бидний урд өмнө нь харж байснаас тэс өөр, цочирдмоор байна. Ажиглалт хийж ирсэн 40 жилийн туршид бид ийм тохиолдлыг хэзээ ч харж байгаагүй." гэж бичжээ.

Харин Audobon.org, шувуудын үхэлд нүүдэллэж байсан шувуудын тоо их, цаг агаарын таагүй байдал шувуудыг доогуур нисэхэд хүргэсэн, "тод гэрэлтэй барилга" баримжааг нь алдагдуулсан зэрэг олон хүчин зүйлээс болсон. Шувууд шөнө оддын гэрлийг баримжаалж нисдэг бөгөөд барилга байгууламжаас гарч буй гэрэл тэднийг төөрөлдүүлдэг гэж мэдээлжээ. 

АНУ-д жил бүр 368-988 сая шувуу барилгын цонх мөргөж үхдэг гэсэн тооцоо байдаг. Энэ жил, саяын тохиолдлоос гадна, Чикаго хотын хэмжээнд барилга байшин мөргөсний улмаас 450 гаруй шувуу үхэж, 300 гаруй шувуу шархадсан гэсэн тооцоо гарсан байна.

Чикагогийн Audobon нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Мэтт Иглески, "Ийм тохиолдлууд, шувуудын хавар, намрын нүүдлийн үеэр бараг бүх томоохон хотод гардаг үнэхээр нийтлэг үзэгдэл болоод байгаа нь харамсалтай" гэж бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.